Нийгэм

May, 2019

  • 27 May

    “Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

    Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм. Тус аяллын онцлог нь өдөр бүр мэргэжлийн хөтчийн тайлбартайгаар жанжин …

  • 25 May

    Хятадын Элчин сайдын яам визийн материалыг гурван өдөр хүлээн авна

    БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг. Тиймээс БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болжээ. БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг …

  • 25 May

    “Чингэлтэй фестиваль” болж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийг 7 дахь жилдээ “Монгол бахархал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2019.5.25/ зохион байгуулж байна. Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой юм. “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар …

  • 25 May

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл  сургалтыг  энэ сарын 21-нд  Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав.  Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа. Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд  хамрагдаж, гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардуулав.  Цэргийн дүйцүүлэх алба …

  • 25 May

    Амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. БЯМБА ГАРИГ /05/25/ Баянзүрх дүүрэг  10.00-17.00 цагт: 9, 19, 22, 24, 26-р хороо Шар хадны 13, 20, Цахлайн 13, 15, 19-р хорооны 24, 26, зүүн Алтан-Өлгийн …

  • 25 May

    “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

    Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг …

  • 24 May

    Монголын сэтгүүл зүй Х.Мандахбаярын “шавхайтай гутлын өлмийг долоон сөгдлөө”

    Сүүлийн хоёр өдөр сошиалаар дэгдсэн нэгэн асуудал олны анхааралд ороод байна. Тэр нь ТВ-8 телевизийн эфирийг “MNBC” олон сувгийн телевизийн зүгээс хууль бусаар хаалаа гэх асуудал юм. Үүнээс болж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үндсэн араншин, далд нуугдаж байсан эвгүй зан чанарууд тодорч гарлаа. Болсон явдлыг цөөн үгээр тоочихыг оролдьё. ТВ-8 телевизийн сэтгүүлчид бургас сүйтгэсэн үйл явдлыг мэдээлжээ. Тэр нэвтрүүлэг 2019 оны …

  • 24 May

    Нийтийн тээврийн 668 хэрэгслийг шалгалтад хамруулахад 266 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа. Шалгалтад 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө …

  • 24 May

    БНХАУ-ын иргэд муудсан мах борлуулах гэж байсныг илрүүлжээ

    МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид өчигдөр СХД-ийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас их хэмжээний буюу 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүлэн саатуулжээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

  • 24 May

    УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

    Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2019.05.24/  05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулсан бөгөөд ар гэр, ах дүү, хамаатан садан, удирдлагад нь ажиллаж байсан …

  • 24 May

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд есөн өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 126 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна …

  • 24 May

    Москвад суралцаж буй оюутнууд эх орноо сурталчлав

    Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд …

  • 24 May

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион …

  • 24 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10.00-17.00 цагт: 9, 19, 22, 24, 26-р хороо Шар хадны 13, 20, Цахлайн 13, 15, 19-р хорооны 24, 26, зүүн Алтан-Өлгийн 8-14, Цайзын 25-59, Монелийн 32-53, Жамсран уулын өврийн 4-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт: 16-р …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн …