Нийгэм

January, 2019

  • 18 January

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол  нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал …

  • 18 January

    “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

    “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс “Саппоро” тусгай арга хэмжээг  2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Тэдэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүс нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 17 January

    ЭХЭМҮТ 45 ор нэмэлтээр дэлгэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг …

  • 17 January

    Жолооч нарт зориулсан зөвлөгөө

    Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Замын цагдаагийн газраас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна. -Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх -Жолооч та хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах, …

  • 17 January

    20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой

    Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зарим зүйлсийг НДЕГ, иргэнээс тодруулснаа хүргэж байна. 20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэвэр тогтоолгох хугацаанд орсон өөрчлөлтийн талаар тодрууллаа. – Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай …

  • 17 January

    Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах …

  • 17 January

    Алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олжээ

      Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос сураггүй алга болсон 10 настай охиныг эмээ өвөөгийнх нь гэрээс олсон байна.Тодруулбал, нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 настай охин Далайжаргалын Аззаяа охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх зар цахим орчинд тархсан билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн …

  • 17 January

    Бөхийн өргөөний гадаа “Цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдаа гарч байна

    Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60  гаруй малчин оролцож, …

  • 17 January

    Баянхошууны тойрогт MNBC шинэ салбар нээгдлээ

    MNBC тоон телевиз хэрэглэгчиддээ ойртож, тэдний цаг завыг хэмнэх, үйлчилгээгээ түргэн, шуурхай хүргэх зорилгоор шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна. Тухайлбал, өнгөрөгч даваа гаригт /2019.01.14/ Баянхошууны тойрогт үйл ажиллагаа явуулдаг OUTLET худалдааны төвийн хоёрдугаар давхарт шинэ салбараа нээлээ. Энэ салбарыг нээснээр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод буюу Баянхошуу, Зүүн, Баруун салааны MNBC тоон телевиз хэрэглэгч оршин суугчдад улам илүү ойртож байгаа юм.  Мөн шинээр дахин дамжуулах станцыг байршуулснаар Сонгинохайрхан …

  • 17 January

    Д.Чойжамц:Шинийн 1-ний өглөө туулай цагт босвол бүтэн жилдээ хийморьтой явдаг

    Шинэлэх битүүлэх ёс, уламжлалын талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.  Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой -Монголчууд битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэж байна. Битүүний үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ? -Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр …

  • 17 January

    “High Level Investment”, “Новел инвест” ХХК-д хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаa

    Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ: Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо. Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын …

  • 17 January

    Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

    Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …

  • 17 January

    Л.Энхболд: Намайг их буруу зүйлээр оролдож байна даа гэж хэлсэн

    Өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл дээрх хэргийг шалгаж, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцохын оронд эл хэргийг анх олон нийтэд ил болгосон УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татах сэдвийн нэг юм. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын дөрвөн …

  • 17 January

    Х.Баттулга:УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр/2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хоёр жил дараалан зээл авсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатарт хандан ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй гэж хэллээ. Тэрбээр”Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ …