Нийгэм

January, 2019

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 19 January

    Дөрвөн сая ам.доллар ОХУ-ын иргэн Паушокын данс руу орсон юм биш үү?

    Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг цагдан хорьж, шалгаж байна. Гэвч Д.Дорлигжавыг хуулийнхан яг ямар үндэслэлээр буруутгаж, цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл алга. Харин хэвлэлээр Д.Дорлигжавыг сайд байхдаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаа гэх мэдээллийг бичиж байна. Гэхдээ 4 сая ам.доллар нь Д.Дорлигжав болон түүний дүүгийн данс руу …

  • 19 January

    Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв

     “TOOLBOX academy 2019 ” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээлэв. Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ. Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын …

  • 19 January

    Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргажээ

    Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус сэрэмжлүүлэгт: Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна. Энэхүү зарын …

  • 19 January

    Найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

    Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх найман аймгаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тушаал гаргаж хүргүүлсэн байна. Уг тушаалд: Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын …

  • 19 January

    С.Амарсайхан:Худалдан авах газрын даргыг олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулгыг сонсож, үүрэг чиглэл өглөө. Хуралдааны эхэнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Гүндсамбуу  2018 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагаа, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал болон ил тод байдал, ахиц дэвшлийн тухай танилцуулав. Өнгөрөгч онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 18 January

    Агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

     Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн ерөнхий хяналтын сонсголд иргэдийг оролцуулахаар болжээ. Иймээс ерөнхий хяналтын сонсголд оролцож үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэд 1-р сарын 23-ны 17.30 цагаас өмнө овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаараа  бичсэн хүсэлтээ  бичгээр болон …

  • 18 January

    Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст өнөөдөр өдрийн 14 цагт автобус шатжээ. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Өнөөдөр 14:09 цагт Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа. Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны …

  • 18 January

    Улсын сайн малчид тодорлоо

    Засгийн газрын энэ сарын 9-ны ээлжит  хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулжээ. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно. 1. “Улсын аварга малчин”-аар: –  Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Лхагважавын Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн …

  • 18 January

    Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

    Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр  хэлэлцэхээр товлосон юм. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд …

  • 18 January

    Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.18/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний …

  • 18 January

    Ж.Батзандан VS М.Энхболд

    Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дарга М.Энхболд нар хоорондоо маргалдав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацлаа. Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгаас ирсэн …

  • 18 January

    “Mongolia’s Next Top Model”шоу нэвтрүүлгийн ялагч тодорчээ

    “Mongolia’s Next Top Model-2″ /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчийг өчигдөр /2019.01.17/ тодруулжээ. /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох юм. Шоуны ялагчийг тодруулах үеэр талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгчээ. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй. Доромжлоод байгаа юм байхдаа. Талийгчийн дүү тайзан …

  • 18 January

    Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

    30 жилийн турш ноёрхож байсан Инчеон- Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ. Өмнөд Солонгос улс руу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Тэдний төдийгүй Монголоос Солонгосоор дамжин өнгөрөх билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар ирсэн юм. Кореан …