Нийгэм

January, 2019

  • 29 January

    Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс иргэд, …

  • 29 January

    Авлигын индексээр Монгол Улс 93 дугаарт эрэмбэлэгджээ

    “Транспаренси Интернэшнл” байгууллага өнөөдөр Дэлхийн 2018 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан бөгөөд авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон байна. Хамгийн өндөр оноотой орнуудын тоонд Дани улс 88 оноо авснаар нэгдүгээрт орсон  ба Шинэ Зеланд улс 87 оноогоор хоёрдугаарт оржээ. Харин 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан сүүлийн байранд жагссан байна. Монгол Улсын Авлигын индексийг танилцуулж …

  • 29 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …

  • 29 January

    Нарантуул худалдааны төврүү нэмэлтээр автобус явуулна

    Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд  хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ. Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын …

  • 29 January

    Хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 29 January

    БНСУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ

    Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт …

  • 29 January

    Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа

      НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан …

  • 29 January

    Албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийн батлав

    НИТХ–ын ээлжит XXI хуралдаанаар “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Тэрбээр  2019 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулах зорилгоор “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулснаа дурдаад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургалтын ажлыг танилцууллаа. Танилцуулгатай …

  • 29 January

    Ангууч буюу Б.Баттөр “Ид шидийн орон-2” төсөлд 3000 ам.доллар хандивлажээ

    “Лантуун Дохио” ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. “Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм. Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн …

  • 29 January

    Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хариуцлага тооцоогүй байна

    Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын …

  • 29 January

    Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Нийслэл …

  • 29 January

    Монгол Улсын хамгийн ахмад иргэн 112 настай

    Монгол Улсын өндөр настай иргэдийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгаа аж. Энэхүү мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ. Өндөр настнуудын 14 (12.1%) нь эрэгтэйчүүд, 102 (87.9%) нь …

  • 29 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 01 …

  • 28 January

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна 

    Нийслэлийн ИТХ–ын өнөөдрийн /2019.01.28/ хуралдааны эхэнд өмнөх ээлжит бус VI хуралдааны тухайд хэлэлцэгдээгүй үлдсэн сүүлийн асуудал болох НИТХ–ын дотоод зохион байгуулалт буюу Хороодын дарга, гишүүдийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болоход НИТХ дахь  МАН–ын бүлгийн дарга Р.Дагва  тухайн асуудалтай холбогдуулан нэг цагийн завсарлага авах хүсэлт гаргасан тул ээлжит бус VI хурлыг завсарлууллаа. Үүний дараагаар НИТХ–ын ээлжит XXI хуралдаан эхэллээ. Хуралдаанд НИТХ–ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчөөс бусад 30 төлөөлөгч ирснээр 66 хувийн ирцтэйгээр хурал …

  • 28 January

    Ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

    Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас …