Нийгэм

January, 2019

  • 4 January

    Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 3 January

    Шинэ жилийн баяраар 7490 гаруй албан хаагч аюулгүй байдлыг ханган ажиллажээ

    Шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын найм, объектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлага хүлээн авч, 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнд: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-нд “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд …

  • 3 January

    “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн III шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин …

  • 3 January

    2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид …

  • 3 January

    НӨАТ-ын 2018 оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

    НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг  нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгууллагаас мэдээллээ. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр  хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт …

  • 3 January

    Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ авах боломжтой боллоо

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан. 2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм. Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим …

  • 3 January

    Гурван настай хүүхэд дарс ууж хордлогод оржээ

    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 01:30 цагт Баянгол Дүүргийн нэгдсэн эмнэлэгт гурван настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлагыг эмнэлгээс цагдаагийн байгууллагад өгчээ. Хэргийг тодруулбал иргэн Г, Л нарын хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг гурван настай охин ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн аж. Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж …

  • 3 January

    Гэр бүлээрээ нийлэн хүн худалдаалдаг байсан этгээдүүдэд 5-10 жилийн ял оногдуулжээ

    ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс таван эмэгтэйг бусдад худалдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг …

  • 3 January

    ММСУХ-ны долдугаар хурал энэ сарын 24-нд болно

    Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болно. Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч,нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр тав, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгч тус тус сонгон оролцуулах юм байна.  

  • 3 January

    “Өвдөгний үе хагас солих” мэс заслыг эх орондоо хийдэг боллоо

    Өнгөрсөн 2018 оноос эхлэн ГССҮТ эмнэлэг Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд өвдөгний үеэр өвдөх зовиуртай олон хүн эмнэлэгт хандах болжээ. Тэр дундаа өндөр настай хүний өвдөгний үенд яс ургах эмгэг. Энэ эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд орвол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг. Энэ эмгэгийн …

  • 3 January

    Мансууруулах төрлийн бодисыг гар аргаар тарьдаг этгээдүүдийг таслан зогсоожээ

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын …

  • 3 January

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс …

  • 2 January

    Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

    Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт болсон хэрэг явдлын талаар хоёр ч удаа мэдээлэл хийсэн билээ. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр таалал төгсжээ. …

  • 2 January

    Улсын хэмжээнд он солигдох мөчид 75 хүүхэд мэндэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж, он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ. Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …