Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Упсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн …
Нийгэм
June, 2024
-
3 June
Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна
Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үерийн далан, суваг нь амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна.
-
3 June
Х.Нямбаатар: Зогсоол хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 …
-
3 June
Х.Нямбаатар: 2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн …
-
1 June
“Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөг боллоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Creative Kids Hub Mongoliа”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ хамтран “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. “Kids Art Festival-2024” өдөрлөг нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж …
May, 2024
-
31 May
СХД-ийн 1 дүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл …
-
31 May
Маргааш 6 байршилд хүүхэд хамгааллын баг ажиллана
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд томоохон 12 байршилд зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний үеэр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 126 мэргэжилтэн, сайн дурын 102 ажилтан, цагдаагийн алба хаагчидтай хамтран хүүхдийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгааллын баг” ажиллах бөгөөд хүүхдийг төөрөх …
-
31 May
Нийслэлийн таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө
Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө. Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газрууд болон Шүд, …
-
31 May
Г.Мөнхтүвшин: Хүн бүр хүүхдийн аюулгүй байдалд маш сайн анхаарах хэрэгтэй
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2022, 2023, 2024 оны эхний улирлын байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс тодрууллаа. Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ, энэ талаар тодруулбал? Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох тохиолдол өсөх хандлагатай байна. Дүүргийн …
-
31 May
СЕХ-ноос 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн …
-
31 May
“Арт аялал”-ынхан түүхэн соёлын өвийг Чингис хаан музейд хүлээлгэн өглөө
Монголын биет болон биет бус соёлын өвийн ул мөрөөр явж, хайгуул судалгаа хийж дэлхийгээр тархсан монголчуудын өв, соёлыг түгээх зорилгоор анх 2018 онд “Арт аялал” хөтөлбөрийг академич С.Чулуун, шог зураач С.Цогтбаяр, гэрэл зурагчин Э.Цацрал нарын эрдэмтэн судлаач, уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд монголын түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйл болох 1940 онд бичигдсэн, хүндэтгэл ёслолын агуулгатай Японы “Columbia” …
-
31 May
“Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн зохион байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын скаутын холбоо хамтран зургаадугаар сарын 1-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд “CS2”, “Mobile legend”-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм. Тэмцээний төрөл: “Counter strike 2” төрөлд, 5-17 …
-
30 May
Ж.Хунан: Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг Комиссын саналыг УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-д холбогдох саналын хамт өргөн барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын …
-
30 May
Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны …
-
30 May
М.Эрдэнэжаргал: Нийслэлийн байгууллагууд бүх шатандаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой
Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ. Тус аудитын тайланг өнөөдөр Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 дүүргийн төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 106 төсвийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл