Нийгэм

May, 2024

  • 29 May

    Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа. Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч …

  • 28 May

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын гишүүн,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн …

  • 28 May

    Баруун 4 аймаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо

    Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын …

  • 28 May

    “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг …

  • 28 May

    “Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол маргааш эхэлнэ

    Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол маргааш (2024.05.29) эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах …

  • 28 May

    “Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв. Тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын …

  • 28 May

    Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа

    Нийслэл хот, нийтийн аж ахуйн нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор тус салбарт ажиллаж буй албан хаагчдын хүүхдүүдийг Герман улсад сургана. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлага …

  • 28 May

    “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг энэ сарын 30-нд болно

    Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гурав дахь жилдээ “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн …

  • 28 May

    Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн “Н”-г албадан авчирлаа

    Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.05.28/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх этгээд нь 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байсан юм. Иргэн “Н” нь …

  • 28 May

    “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон зургаадугаар сарын 01-нд болно

    Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 06 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр Барианд орж …

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим …

  • 27 May

    Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

    1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл …

  • 27 May

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Цаг уурын байгууллагын өгч буй мэдээллээр ирэх  6 дугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй …

  • 27 May

    С.Амарсайхан:Төрийн байгууллагууд урдах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байхыг сануулж байна

    УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.05.27/ мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан “Шар ус, үерийн эрсдэлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн …

  • 25 May

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

    “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Марафоныг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, …