Хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төв үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2024.04.20/ боллоо. Баярын хуралд “Өнөр бүл” хүүхдийн төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцож хүүхэд багачуудтайгаа хамт 50 жилийн ойгоо тэмдэглэлээ. Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн Анхны захирал Н.Болд, анхны төгсөгч Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, эх баригч …
Нийгэм
April, 2024
-
19 April
Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой
“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2019-2022 онуудын олгосон газар олголтод хийсэн аймгийн Төрийн аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр газар олголттой холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газрын дүгнэлтэд: Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтад хамаарах газрыг төсвийн байгууллагын …
-
19 April
Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна. Нийгмийн даатгалын системийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжүүд асууж тодруулах зүйлээ 7288-8081, 7288-8084, 7288-8085, 9478-2846 дугаараас лавлана уу. Дуудлага давхардсан үед танд мессежээр хариу өгнө. …
-
19 April
Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20,5 хувиар өссөн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь …
-
19 April
Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ
ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаад удаж буй. Тодруулбал, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүйгээс шалтгаалан охид эрт жирэмслэх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчинд өртсөөр буй юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2022 оны судалгаагаар, өсвөр насны 1000 охин тутамд төрөлтийн түвшин 22.1 байгаа нь бүсийн …
-
19 April
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох …
-
19 April
Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо
60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно. Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле …
-
18 April
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …
-
18 April
“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо
“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар: – “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүнд шинээр элсэн орох гишүүдийг танилцуулж, батлуулах -Ямааны эрчимжсэн аж ахуйн зохион байгуулалтын төсөөлөл, санал -2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө -Улс төрийн намуудад хүргүүлэх санал зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр “Монголын төр, …
-
18 April
Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?
-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй. Хүмүүс ч шинжлэх ухаанд тулгуурлан баталгаажсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болсон. Хэрэглэгчдийн мэдлэг ч дээшилж аль болох гарал үүслийн бичиг, лабораторийн судалгаа хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг сонгож хүнсэндээ хэрэглэхийг чухалчилдаг. Учир нь техник технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед генийн өөрчлөлттэй …
-
18 April
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа
НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэж байна. Тодруулбал, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилт, агаар орчны хяналт шинжилгээ, бохирдуулагч эх үүсвэрийг тодорхойлох, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, …
-
18 April
НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ -Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ -“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ -Тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.
-
18 April
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд …
-
18 April
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар …
-
17 April
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл