Нийгэм

September, 2018

  • 24 September

    Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

    Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадус орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, …

  • 22 September

    Улаанбаатар хот пот рестораны хамт олон иргэдийг халуун кофегоор дайлж байна

    Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга …

  • 22 September

    Өнөөдөр хаагдсан замууд

    Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Өнөөдөр 08.00-17.00 цагийн хооронд: Баруун 4 замаас Зүүн 4 зам Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель …

  • 22 September

    Өнөөдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй

    Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу  есдүгээр …

  • 22 September

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 21 September

    Дэлхийн энх тайвны өдөрт ЮНЕСКО-гийн ерөнхий захирал илгээлт илгээв

    НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор дэлхийн энхтайвны өдөр болгон тунхагласан байдаг. Энэ жил эл өдрийг “Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил” уриан дор олон улсад тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлтийг хүргэж байна. Уг илгээлтэд, “Хаа нэгэн газар хүний эрх зөрчигдсөөр …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр …

  • 20 September

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь …

  • 20 September

    Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын зорчих хэсгийг нээлээ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн …

  • 20 September

    Дархан, Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоолоо

    Орон нутагт цасан шуурга шуурч хот хоорондын замын нөхцөл байдал хүндэрчээ.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Шуурхай бүлэг хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал  хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна. Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд …

  • 20 September

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан …

  • 20 September

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх …

  • 20 September

    С.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр /2018.09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Энэ үеэр ажлын  хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурьдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул …

  • 20 September

    Төрийн ажилд тушаа болсон түшээдээс хариуцлага тооцох ажлаа эхлүүлье Ерөнхий сайдаа

    Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ ажлын үр дүн одоогоор нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байна. Төрийн албыг мэргэшсэн боловсон хүчин удирдаад явбал хариуцлага, сахилга батаас арай өөр сэдэв яригдах байв. Гэвч хөдөө адуу мал уяж, уралдуулж явсан хүмүүс, эсвэл даргын цүнхийг барьж, автомашиных нь жолоог …

  • 20 September

    “Балдорж” шагналын эзэд тодорлоо

    Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо. Энэ жилийн “Балдорж” шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг …