Нийгэм

September, 2018

  • 19 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 19-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 13-р хороо, 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 19 September

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар …

  • 18 September

    Маргааш иргэдэд хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн өдөрлөгийг есдүгээр сарын 19-ний өдөр буюу …

  • 18 September

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно

    Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулна. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх …

  • 18 September

    Ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр  өвөө нь таван  настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус хэргийг 58 настай А архидан согтуурсан байх үедээ үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд охины аав, ээж цагдаагийн газарт дуудлага өгчээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн 85 хувь нь ойр дотнын …

  • 18 September

    Улаанбаатарын ногоон бүсээс самар түүхийг хоригложээ

    Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоос ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгүүлэхгүй болохыг Нийслэлийн байгаль орчны газраас мэдэгдлээ. Хуульд зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэн та байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ойн дагалт баялгийг хууль журмын дагуу, тогтоосон …

  • 18 September

    Автомашин шатсан хэрэг гарчээ

    Баянгол дүүргийн 10-р хорооны нутагт дэвсгэрт өнгөрсөн шөнө авто машин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын орон сууцны дунд байрлуулсан тоёота приус-30 маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай дэлбэрсэн байж болзошгүй байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд НОБГ-ын аврагчид яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр приус 30 маркийн машины баттерей дэлбэрч гал …

  • 18 September

    Ардын жүжигчин Н.Сувд хүний эрхийн талаар лекц уншина

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн лекц” цуврал арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, “Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц …

  • 18 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав

    Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн дараах заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ …

  • 18 September

    Сувилагч Ж.Уранчимэг таалал төгсжээ

    Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд эмнэлгийн ажилчдын ажил хаялтын, суултын үеэр цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо олон нийтэд зарлаж байсан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг хоёр хоногийн өмнө таалал төгсжээ. Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байсан юм. Түүнд Монголын ард түмэн сэтгэлийн гараа сунгасны ачаар Энэтхэг улсын Fortis эмнэлэгт хэвтэн …

  • 18 September

    Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 18-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 18 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …

  • 17 September

    Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд …

  • 17 September

    С.Батболд: Улаанбаатар зам засвар, арчлалтын газар маш муу ажилласан байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд …

  • 17 September

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатарыг томиллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэгвэл түүний оронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор Одонмажигийн Амгаланбаатарыг ШЕЗ-ийн  Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд өнөөдөр томиллоо. О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг …