Нийгэм

September, 2018

  • 20 September

    Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс уриалга гаргалаа

    Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн Ⅱ Хуралдай 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдав. Уг арга хэмжээнд Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны 23 нийгэмлэг, байгууллагын төлөөлөгчид оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашдын зорилтуудыг доорхи байдлаар тодорхойлж энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна. Үүнд: Нэг. Хоёр улсын Төр, Засгийн газар, …

  • 20 September

    Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын хэмжээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулна 

      Энэ сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилэхээр болсон байна. Нээлттэй  өдөрлөгөөр аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэхээрээ онцлог юм. Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл …

  • 20 September

    Мальта улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул О.Эрдэнэдалайд экзекватур гардуулав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд  экзекватур гардуулан өгөв. Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О.Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтын хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Томилогч улсаас олгосон патентыг үндэслэн өргөмжит консулд экзекватур олгосон өдрөөс өргөмжит консул үүрэгт ажилдаа …

  • 20 September

    ГХЯ:АНУ-д болсон хар салхинд өртсөн монгол иргэн байхгүй

    АНУ-ын Зүүн эргийн Хойд Каролин, Өмнөд Каролин, Виржини зэрэг мужид болж буй “Флоренс” хар шуурганы улмаас есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 32 хүн амь үрэгдэж, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгчид орон байргүй болж, урьдчилсан тооцооллоор 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хар шуурганд нэрвэгдсэн Хойд Каролинд 752 мянга, Өмнөд Каролинд 119 мянган иргэн цахилгаангүй болоод байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх …

  • 20 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 20-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 20 September

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орж,  Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын …

  • 19 September

    Танилц: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

    Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. 9-р сарын 17-наас 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна. Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх …

  • 19 September

    Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа

    Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ Монгол Улсын Засгийн …

  • 19 September

    Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын …

  • 19 September

    Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

    НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар  сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ …

  • 19 September

    “Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын …

  • 19 September

    Өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил зуслангийн бүсэд үргэлжилж байна

    Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжийг устгажээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижирийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийг устгах ажлыг Мон Таксаци” ХХК …

  • 19 September

    А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болно

    Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээгээс энэ талаар тодрууллаа. Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа хэзээ зохион байгуулагдах вэ? Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалгааг жил бүрийн 9-р сард ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, …

  • 19 September

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд нээгдлээ

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян” есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд …

  • 19 September

    Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлээс хулгайлагдсан хоёр настай хүүг цагдаагийн алба хаагчид Эрдэнэт хотод төөрсөн байхад нь олсон аж.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.  Мөн сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн …