Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын …
Нийгэм
November, 2018
-
13 November
Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа
“Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт …
-
13 November
Цэнхэр үст Цэрэнгийн оролцсон “Зэвүүн яриа” нэвтрүүлгийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ. Тухайлбал, ТВ5 телевизээр 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр цацагдсан “Зэвүүн яриа” нэвтрүүлэг, ТВ4 телевизийн 2018 оны аравдугаар сарын 9-ны өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөр, мөн “Эко” телевизээр 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр цацагдсан …
-
13 November
Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав
Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг энэ сарын 23-ны 10 цагт үргэлжлүүлэхээр болов. Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болов. Шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч дээрх шийвэрийг гаргажээ. Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа …
-
13 November
Ч.Ганжавхлан: Насаараа улсад зүтгэсэн ахмадууд хог түүж, цувдай зарж амьдарч байна
Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.Тэгвэл тус аянд “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Өдөр сүр сошиалын бухимдал дунд “Болдогсон бол буудчихсан” гэдэг коммент хэдэн зуугаараа тууж яваа нь ард түмэн мухардалд орсных …
-
13 November
Улаанбаатарт бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв, говь …
-
12 November
“Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 …
-
12 November
С.Батболд: Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай юм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Оросын холбооны улсын Эрхүү хотын дарга Бердников Д.В болон Эрхүү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Хоёр хотын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод …
-
12 November
Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.12/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт болох аж. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 1-нд болж анхан шатны шүүх хуралдааныг товыг гаргажээ. Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.
-
12 November
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. …
-
9 November
Цахилгаан машин цэнэглэх станцыг авто зогсоолуудад суурилуулж эхэлжээ
Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил энэ сарын 7-наас албан ёсоор эхэллээ. Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг …
-
9 November
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын сугалааны тохирол 11 дүгээр сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ …
-
9 November
Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, …
-
9 November
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ
Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг энэ сарын 7-нд эхлүүлжээ. Хөдөлгөөний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж. Тэд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. …
-
9 November
Амралтын өдрөөр ажиллах зах, худалдааны төв, арилжааны банкуудын цагийн хуваарь
Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна. СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД -“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана. -“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана. -“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана. -“Оргил” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл