Нийгэм

August, 2018

  • 14 August

    Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ

    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн Вичат /WeChat/ тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ. Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан 5 төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, …

  • 14 August

    Долдугаар сарын 5-наас мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд орсон өөрчлөлтүүд

    УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Уг хуулийг 2018 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа юм. Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн …

  • 14 August

    Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана

    Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах …

  • 14 August

    Нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх цэцийн тов гарлаа

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш …

  • 14 August

    Нийгмийн даатгалын бүхий л мэдээллээ авч болох аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

    2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж. Иргэн App Store, Play Store-оос “Нийгмийн даатгал” гэж хайн бүртгүүлэх …

  • 14 August

    Осолдсон галт тэргэнд зорчиж явсан иргэдэд 300.000 мянган төгрөг олгоно

    Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн …

  • 14 August

    Айраг өртөөний төмөр замыг засварлаж дуусжээ

    Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо. Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, …

  • 14 August

    Энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч

    Өмгөөлөгчид гэхээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгох нь бий. Гэтэл энэ ангилалд багатаамгүй өмгөөлөгчид мэр сэр байх юм. Энэ удаад бид өмгөөлөгч Р.Булгамааг онцлохоор шийдлээ.  Багш, Монгол улсын Арбитрын шүүхийн арбитрч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх гээд шавилхан биедээ ахадсан их ажилтай энэ бүсгүйг танихгүй хүн ховор биз. Өмгөөлсөн хэргээ эцсийг нь хүртэл өмгөөлсөн шиг …

  • 14 August

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай …

  • 14 August

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу …

  • 13 August

    300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын сайд, Засгийн …

  • 13 August

    Эмгэнэл

     Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан хуульч Т.Гомбосүрэн  2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.     Т.Гомбосүрэн нь 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ. Тэрбээр 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2012 онд …

  • 13 August

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын сахилга хариуцлагыг чангатгана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө. “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг 8 дугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто …

  • 13 August

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга …

  • 13 August

    Иргэд та бүхэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой

    НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах болсонтой холбоотойгоор тус төсөлд иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2018 оны 08 сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний  танхимд уг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж …