Эдийн засаг

May, 2026

  • 6 May

    ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Өнөөдөр болох үйл явдлын тойм 08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 09:30 цагт: “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал Галлериа Улаанбаатарт болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: “Гранд тур” тэмцээн “Хангай” дээд сургуулийн байранд болно. 11:00 цагт: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар НОБГ-ын I давхарт мэдээлэл өгнө. …

  • 5 May

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг …

April, 2026

  • 30 April

    Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

    Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна. Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай. UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой, Та QR ашиглан төлбөрөө төлөх …

  • 30 April

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.29\ “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэгдэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл …

  • 29 April

    ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр боллоо. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны …

  • 29 April

    Энэ онд багтаан 5 аймагт нарны станц ашиглалтад орно

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг …

  • 29 April

    “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов. Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол …

  • 29 April

    Иргэн та 6 сарын 1-ээс 1072 хувьцаагаа өвлүүлэх боломжтой боллоо

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. Мөн энэ тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд …

  • 29 April

    НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж …

  • 29 April

    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ. …

  • 28 April

    Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно

    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийг батлах …

  • 23 April

    Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, …

  • 22 April

    Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

    Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн …

  • 16 April

    Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

    Монгол Улсаас БНЭУ-руу коксжих нүүрс нийлүүлэх боломжийг судлах, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу Монгол Улс дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яамны Улс төр, худалдаа хариуцсан Хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүкбир болон БНЭУ-ын Steel Authority of India  limited (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авах сонирхлоо …

  • 15 April

    ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ

    Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон бууруулж, 2027 оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр үлдээжээ. Шинэчлэн гаргасан энэхүү таамаглал нь 2025 онд 3.4 хувиар өссөн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Ойрх Дорнодод мөргөлдөөн эхлэхээс өмнө 2026 оны өсөлтийг 3.4 хувь гэж таамаглаж байсан боловч ийнхүү 0.3 нэгжээр …