Гадаад мэдээ

May, 2016

  • 13 May

    Гаити арлын хогийн цэг дээрх амьдрал

    Гаити арал гэхээр 2010 онд аймшигтай газар хөдлөлт болж олон зуун мянган хүн амиа алдсан гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Энэ арлын оршин суугчдад туслах аян дэлхий даяар өрнөж Анжелина Жолигоос эхлээд Шонн Пенн хүртэл олон одууд хэдэн арван саяар тоологдох доллар шилжүүлсэн. Гэвч байдал дээрдсэнгүй. Учир нь, Гаити арал авилгын хэмжээгээрээ дэлхийд 163 дугаарт ордог дампуу тал руугаа газар …

  • 13 May

    ОХУ-ын Элчин сайдыг Латвийн Гадаад яам дууджээ

    ОХУ-аас Латвид суугаа Элчин сайд Александр Вешняковыг хэлсэн үгийнх нь төлөө Латвийн Гадаад хэргийн яам өчигдөр дуудаж уулзсан байна. Оросын элчин сайд “Вести Сегодня” сонинд өгсөн ярилцлагадаа Латви болон барууны орнууд нь Оросыг муу муухайгийн үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна гээд мэдэгдчихсэн юм байна. “Тэдний хамгийн гол зорилго нь Оросын хүчийг сулруулах. Үүнийхээ тулд юу ч хийхээс буцахгүй байна, тухайлбал …

  • 13 May

    Хятадад үйлдвэрийн дээр цэргийн сөнөөгч онгоц уналаа

    Хятадын Жэзян мужийн Тайжоу хотод үйлдвэрийн дээр цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоц унасан хэрэг гарчээ. Ослын газарт одоо онцгой байдлын аврагч, хууль сахиулагчид ажиллаж байна. Онгоц унасны дараагаар түймэр дэгдсэнийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа юм байна. Хүмүүс амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн талаар одоохондоо мэдээлээгүй байна. Хятадын ардын чөлөөлөх армийн мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулахаар тусгай комисс байгуулж ажилд оруулжээ. Сөнөөгч …

  • 13 May

    Энэ өдөр дэлхийн түүхэнд

    1625-Италийн зураач Карло Маратта, 1956-Энэтхэгийн шашны зүтгэлтэн Шри Шри Рави Шанкар нар мэндлэв. 1501-Америго Веспуччи далайн аялалдаа гарчээ. 1647-Чилийн нийслэл Сантьяго хотын суурийг тавьжээ. 1696-Галдан Бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй Тэрэлжид байлдав. 1777-Венийн номын сангийн нээлт болжээ. 1787-Австрали тивийн шинэ оршин суугчдын анхны цуваа Англиас гарчээ. 1846-Калифорни, Аризона, Нью-Мехико, Техас зэрэг Мексик улсын нутаг АНУ-ын захиргаанд нэгджээ. 1888-Бразил улсад боолын худалдааг …

  • 13 May

    “Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийг шалгаруулав

    Америкийн “Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн ээлжит жагсаалтыг гаргажээ. “Apple” компани жагсаалтыг зургаан удаа дараалан тэргүүлж, брэндийн өртөгөөрөө Google, Microsoft, Coca-Cola болон Facebook-ийг гүйцэж түрүүлсэн байна. Дэлхийн хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн жагсаалтыг гаргахдаа сэтгүүлийн редакци компаниудын сүүлийн гурван жилийн ашиг, түүнчилэн янз бүрийн салбарын ашигт уг брнэдийн үзүүлж буй нөлөөний коэффициентийг харгалзан үзжээ. Apple брэндийн өртөг нэг жилийн хугацаанд …

  • 13 May

    Авто машины хувьсал /фото/

    Авто машины хувьсал

  • 13 May

    Бен Аффлек, Женнифер Гарнер нар гэр бүлээрээ зугаалж байна

    Холливудын алдарт хосууд болох Бен Аффлек,  Женнифер Гарнер нар хүүхдүүдийн хамт Лондонд зугаалж яваад папараццичдын дуранд өртжээ. Тэд өнгөрсөн оны долдугаар сард Бен Аффлекийг хүүхдүүдийнхээ асрагчтай орооцолдсоноос болж салах болсноо зарлаж байсан юм. Гэвч тэд өдийг хүртэл гэр бүлээ цуцлуулаагүй байгаа бөгөөд харин ч эргэн нийлэх гэж оролдож байгаа бололтой. Бен Star болон People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Женниферыг эргүүлж …

  • 13 May

    Сельфи хийх гэж байгаад түүхэн хөшөөг сүйтгэсэн залууд эрүүгийн хариуцлага тооцно

    Португалын 24 настай залуу Эзэн хаан Себастиогийн 126 жилийн настай хөшөөнд авирч гарч сельфи хийх гэж байгаад хөшөөг түлхэж унагасан байна. Ингэснээр эртний түүхт хөшөө олон хэсэг тарж бутарчээ. Түүхт хөшөөг сүйдсэн залууд нийслэл Лиссабон хотын эрх баригчид эрүүгийн гэмт хэрэг үүсгэхээр төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр, залууг гартаа камер бариад хөшөө рүү авирч гарах …

  • 12 May

    Орос улс төрийн албан хаагчдынхаа тэтгэврийн насыг нэмжээ

    Орос улсын Төрийн Дум буюу парламент ард иргэдийнхээ зарим хэсгийн тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай хуулийн төслийг 3 дахь удаагийн оролдлогоор баталлаа. Одоо Оросын төрийн албан хаагчид эрэгтэй нь 65 настайдаа, харин эмэгтэй бол 63-тайдаа тэтгэвэрт гарахаар болжээ. Энэ хууль 2017 оноос хэрэгжих юм байна. ОХУ-ын Сангийн яам цаашид ч энэ салбарт өөрчлөлт хийх бөгөөд аажмаар тэтгэврийн насыг 65 болгохоор төлөвлөжээ. Энэ …

  • 12 May

    Өөр өөр эцгийн ихрүүд

    Нэг жилийн өмнө америкийн Нью-Жерси муж улсад нэг сонин явдал болж, тодруулвал эндхийн нэг эмэгтэй өөр өөр эцгийн хоёр ихэр охин төрүүлсэн ньховор хэдий ч, бүрнээ магадлалтай үйл явдал юм. Хэрвээ эмэгтэй охидын эцэг хэмээн сэжиглэж байсан эрээс хүүхдийн мөнгө авахыг хүсээгүйсэн бол эх болон ерөөс хүн төрөлхтөн энэ тухай мэдэхүй л өнгөрөх байсан хэрэг.Тэр эрэгтэй нэг охиных нь л …

  • 12 May

    Иракийн нийслэл Багдад хотноо дахин цуврал халдлага гарлаа

    Иракийн нийслэл Багдад хотноо гарсан цуврал халдлагын улмаас олон тооны хүн амь үрэгдсэн байна. Энэ удаагийн халдлагаар алан хядагчид хотын гурван цэгт автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Исламын шашны шийт урсгалынхан зонхилдог Садр хотын худалдааны төв цэгт болсон дэлбэрэлтэд хамгийн олон буюу 84 хүн амь үрэгдэж, 87 хүн шархаджээ. Үүний дараа Багдад хотын хойд хэсэг дэх Кадимия, мөн баруун хэсэг …

  • 12 May

    Панамын фирм сэтгүүлчдийг шүүхэд өгнө

    Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг мягмар гаригийн шөнө /V.10/ Панамын хуулийн фирмийн нууцын зэрэгтэй мэдээллийг бүрэн эхээр нь цацсан билээ. Хуулийн фирмийн зүгээс олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг хууль бус аргаар олж авсан мэдээллийг …

  • 11 May

    Эцэг нь охиноо 23 жил хүчирхийлжээ

    Рональд Ван Дер Плаат гэгч эцэг болоход бяцхан охин нь түүний хохирогч болжээ. Недарланд гаралтай Шинэ Зеландын иргэн 23 жилийн турш эцгийнхээ гарт тарчилж, боол мэт торонд хоригддог байсан нь илэрлээ. Бүсгүйн эцэг охиноо есөн настайгаас нь хорьж, хүчирхийлж эхэлсэн бөгөөд одоо бүсгүй 30 гаруй настай аж. Skynews.com сайтын мэдээлж байгаагаар бүсгүй 30 настайдаа жирэмсэн болсон ч удалгүй зулбажээ. Орон …

  • 11 May

    Насанд хүрсэн вьетнам залууг хүүхэд хэмээн эндүүрчээ

    Британийн сурвалжит эмэгтэй 22 настай вьетнам залууг жаахан хүүхэд хэмээн эндүүрч, зургаа татуулахаар түүнийг гар дээрээ өргөжээ. Дараа нь баронесса Мишель Монхэнийг хүүхэд хэмээн андуурснаа мэдээд, гайхсан нь мэдээж. Дотуур хувцасны брендийг үндэслэгч, парламентын депутат Монгурван мянган хүн оролцсон бага хурал дээр үг хэлжээ. Түүнийг үг хэлж дууссаны дараа өөрийн наснаас хамаагүй залуу харагдсан вьетнам залуу бүсгүйд цэцэг барьсан байна. …

  • 11 May

    Майкл Фелпс хүүтэй боллоо

    АНУ-ын нэрт тамирчин, Майкл Фелпс хүүтэй болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа сүйт бүсгүй болон хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “2016 оны тавдугаар сарын 5-ны 7.16 цагт хүүтэй боллоо. Бурхандаа баярлалаа. Таны бэлгийг талархан хүлээн авав” гэж бичжээ. Тамирчин эр хүүдээ Бумер Роберт Фелпс гэх нэрийг хайрласан байна. Хос өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр сүй тавьцгаасан билээ. Тэд …