Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн хувийн эмнэлгийн ажилтнууд гологдсон хүүхдүүдийг худалдаж авах, буцаад худалдах бизнесийг зохион байгуулжээ. Зарим нэг тохиолдолд нярай хүүхдүүдийг 1000 фунт стерлингийн үнэ хүргэж байв. Тус эмнэлгийн ажилтнууд гэр бүлээс гадуурх харилцаанаас мэндэлсэн юм уу хүчиндүүлсний улмаас тээж төрүүлсэн хүүхдүүдийг бага үнээр худалдаж аваад дараа нь хүүхэдгүй гэр бүлүүдэд худалддаг байсан гэнэ. Цагдаа нар тус эмнэлгийн таван …
Гадаад мэдээ
May, 2016
April, 2016
-
29 April
Тайландад 40 хэмээс дээш хэт халж байна
Тайландад агаарын хэм хэт халж, цельсийн 40 хэмээс давсан градустай өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсад 4 дүгээр сард халуун байх нь хэвийн үзэгдэл хэдий ч өдөр бүр 40 хэмээс дээш халж байгаа явдал удаан үргэлжилсээр байгаа нь сүүлийн 65 жилд тохиолдоогүй үйл явдал болж байна. Өдрийн дундаж хэм цельсийн 40 градус байгаа бөгөөд дээд тал нь 44.3 градус хүрсэн байна. …
-
28 April
Хуриман дээрээ “живжээ”
Туркт нэгэн хуримын ёслолыг зохион байгуулагчид шинэ хосын ойр дотныхонд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн боловч залуу хос завин дээр гарч ирэх үзэгдэл тун ч эвгүй байдалтай өндөрлөсөн байна. Таазанд завийг бэхэлсэн байсан олснууд шинэ хосыг даагаагүй учраас хайр дурлалын хөлөг онгоц нь өндрөөс унаж, “живж” орхижээ. Иймд сандарч тэвдсэн залуу хос тун ч самбаачлан шалан дээр үсэрч буухаас өөр аргагүй …
-
28 April
Фэйсбүүкчдийг баривчилжээ
Тайландын армийнхан Засгийн газар болон армийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлсөн хэмээн фэйсбүүкчдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргүүд өчигдөр тусгай ажиллагаа явуулж 10 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэд “Нэг санал” гэх бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Мөн тэдний фэйсбүүкийг хааж, захиалагч байгаа эсэхийг шалгаж байгаа хэмээн Армийн хэвлэлийн албанаас мэдээллээ. “Bangkok Post” сонинд “Баригдсан фэйсбүүкчид …
-
27 April
Венесуэл улс ажлын өдрийг хоёр хоног болгожээ
Газрын тосны арвин нөөцтэй Венесуэл улс 40 хоногийн цахилгааны хязгаарлалт хийжээ. Тус улсын Засгийн газар цахилгаанаа хэмнэхийн тулд төрийн албан хаагчдыг долоо хоногт ердөө хоёр өдөр ажиллуулах шийдвэрт хүрсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Венесуал улс тог цахилгаангүйн улмаас хүнд нөхцөл байдалд ороод байгаа нь ийнхүү ажлын өдрийн тоог бууруулахад хүргэжээ. Улс тэр чигтээ харанхуйлж, иргэдийн хөргөгчин дэх хоол хүнс муудаж, …
-
27 April
Сахиусан тэнгэр болж чадаагүй Наоми Кэмпбелл нууцаа дэлгэв
Загвар өмсөгчийн замналдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас өмсгөлийг толилуулж, тайзан дээгүүр алхаж байсан супермодель Наоми Кэмпбелл өөрийн бичсэн номондоо боломжтой байсан хэрнээ чухам яагаад Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болоогүйгээ өгүүлжээ. Хар арьст бүсгүйн дэндүү бардам зан дотуур хувцасны брэндийн загвар өмсөгч болоход нь саад болжээ. Энэ тухай Наоми “Тэд нар надад хангалттай хэмжээний мөнгө өгч чадахгүй байсан” гэж …
-
27 April
Ажлаас халагдсан өшөөгөө ингэж авчээ
Оросын орон нутгийн агаарын тээврийн ЮТэйр компанийн ажилтан гэнэт ажлаасаа халагджээ. Дарга нартаа өс санасан ажилтан хариугаа авахаар шийдэж, Як-40 загварын нисэх онгоцыг нь газар ухагч хүнд механизмаар эвдсэн хэрэг гарч, онлайнаар нэг шуугиан дэгдээгээд байна. Халагдсан ажилтан экскаваторын шанагаар 6.6 сая долларын үнэтэй гурван хөдөлгүүрт онгоцыг нисгэгчийн бүхээгийн хэсгээр нь хувааж орхисон байна. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=G2Q_rnDDJ9c#t=0 Эх сурвалж: Facebook
-
27 April
12 настай охинд үр хөндөхийг зөвшөөрчээ
Австралийн Квинслендийн дээд шүүхээс Рокхемптоны иргэн 12 настай охинд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн байна. Охин өөрийнхөө үеийн хүүгээс жирэмсэн болсноо аав ээждээ хэлж, үр хөндөхийг удаа дараа оролдсон боловч чадаагүй тул хууль хяналтынханд хандаж, зөвшөөрөл хүсчээ. Квинсленд мужид 22 хүртэлх долоо хоногтой ургийг хөндөхийг зөвшөөрдөг юм. Гэхдээ тухайн эмэгтэйн тээж буй ураг эхийнхээ эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлөхүйц бол гэсэн шаардлагыг …
-
27 April
Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ
Умард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас …
-
27 April
Дүрвэгсэд Грекийн сайд руу довтлов
Грекийн Лесбос /Lesbos/ арал дээр шилжин суурьшигчид довтолжээ. Тэд Грек шилжин суурьших бодлогын сайд Яннис Музаласыг чулуу болон шилээ шидэж дайрсан тухай РИА Новости мэдээлсэн байна. Шилжин суурьшигчид хуаранд нөхцөл байдал хүнд байгаад түүнчлэн тэднийг Турк руу илгээх болно гэсэнд нь сэтгэл хангалуун бус байгаа аж. Энэ бүхнээ тэд Грекийн сайдад илэрхийлжээ. Харин тэр хурдан ухарч зугтаажээ. Энэ бүс нутагт …
-
27 April
О.Болд-Эрдэнэ Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
Өнгөрөгч өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөхийн нэг төрөл жюү жицүгийн Дэлхий болон Азийн их хурал зохион байгуулагдсан байна. Тус хуралд Монгол улсаас 2 хүн төлөөлөл болон оролцжээ. Үүний нэг нь энэхүү спортыг манай улсад үүсгэн байгуулагчдын нэг Монголын анхны хар бүстэн, Дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ байсан юм. …
-
27 April
Чернобыль 30 жилийн дараа
Одоогоос яг 30 жилийн өмнө, 1986 оны 4 дүгээр сарын 26-нд В.И.Лениний нэрэмжит “Чернобылийн атомын цахилгаан станц”-д осол гарч, хүн төрлөхтний түүхэнд гарч байгаагүй цөмийн осол болсон юм. Атомын станцыг барих ажил 1970 оноос эхлэн, долоо жилийн дараа эхний реакторыг ашиглалтад оруулжээ. Харин 1983 он гэхэд тус станцын 4 реактор нийт Украйны хэрэглээний элчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байв. Өнөөдөр …
-
26 April
Британийн эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалдлаа
Их Британийн эмч нар ажил хаяснаас нийтдээ 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Залуу эмч нар, ялангуяа Британийн эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн авахгүй байжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй …
-
26 April
Пестицидтэй хүнс хэрэглэсэн 24 хүн амиа алджээ
Пакистан улсад ладду нэртэй амттан идсэнээс болж 24 хүн нас барж, хэдэн арван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Ладду нь гурил болон чихрээр хийдэг бөмбөлөг хэлбэртэй амттан юм байна. Пакистаны иргэн Умер Хаятын ач хүүгийнхээ төрсөн өдрийн баярт зориулан худалдаж авсан ладду пестицид буюу хортон шавж устгагч химийн бодистой байсан нь ийнхүү 24 хүний аминд хүрчээ.Одоогоор Умер …
-
26 April
70 мянган долларын орлоготой гуйлгачин баригдав
Арабын Нэгдсэн Эмират Улсад сарын 70 мянган долларын орлоготой нэгэн гуйлгачин саатуулагджээ. Цагдаа нарын өгүүлснээр бол гуйлга гуйх нь тус улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зүйл юм. Энэ удаа ээлжит мэргэжлийн гуйлгачин Дубай хотод саатуулагдсан байна. Гадаадын иргэн тэр хүн тус улсын гудамжуудаар явж сардаа 70 мянган доллар олдог байжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг амралтын өдрүүдээр олдог аж. Сүм дугана, олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл