Гадаад мэдээ

April, 2016

  • 7 April

    Жанет Жексон ээж болно

    Дуучин Жанет Жексоныг жирэмсэн болсон хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Өдгөө 49 настай дуучин хүүхэдгүй юм. Тэрбээр өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан “Unbreakable” аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарлаж, фэнүүдээсээ хүлцэл өчсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа “Сонирхуулахад гэнэтийн өөрчлөлт гарсан. Баяртай мэдээ. Гэхдээ энэ мэдээгээ задруулмааргүй байна. Би сайн эхнэр болохыг хүсч байна. Нөхөртөө анхаарал хандуулмаар байна” гэж бичжээ. …

  • 7 April

    Японы цэргийн нисэх онгоц сураггүй алга болов

    Японы өөрийгөө хамгаалах хүчний U-125 нисэх онгоц радараас гарч сураггүй алга боллоо хэмээн японы хэвлэлүүд мэдээллээ. Америкийн үйлдвэрийн эрэн хайх, аврах зориулалттай энэ онгоц зургаан хүний бүрэлдхүүнтэйгээр Коноя баазаас энэ сарын 6-нд нисээд өдрийн 14,35 цагийн орчим баазаасаа 10 км-ийн зайд нисч байгаад радараас гарч алга болсон байна. Одоо Коноая баазаас умар зүгт явуулж байгаа онгоц эрэн хайх ажиллагаанд нийт  …

  • 7 April

    Халдагч этгээд Европын парламентад ажиллаж байжээ

    Брюссель хотноо халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн нэг нь 2009-2010 оны хооронд Европын парламентад үйлчлэгчээр ажиллаж байсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан ямар этгээд парламентад ажиллаж байсныг хараахан тогтоогоогүй ч эх сурвалжийн мэдээллээс үндэслэн дээрх мэдээллийг хэвлэлийнхэнд задруулсан байна. Нэгэн эх сурвалж “Онгоцны буудалд халдлага үйлдэж, зугтаасан нь Нажим Лаачроуй” гэж мэдэгджээ. Нажимийг Брюсселийн халдлагаас гадна Парисын халдлагад оролцсон хэмээн цагдаагийнхан …

  • 7 April

    Майкл Жексоны охин аавдаа зориулж шивээс хийлгэв

    Майкл Жексоны охин Парис Жексон 18 нас төрсөн өдрөөрөө аавдаа зориулсан шивээс хийлгэсэн байан. Тэрбээр “Миний зүрхний хаан” хэмээх үгсийг Майкл Жексоны бичгийн хэвийг дуурайлган бугуйн дээрээ шивүүлж, зургийг нь “Instagram” хуудсандаа оруулжээ. Парис Жексон зургийнхаа доор “Бусад хүмүүсийн хувьд тэр попын хаан. Харин миний хувьд бол миний зүрхний хаан  байсан юм” хэмээн бичсэн байна. Эх сурвалж http://www.info.mn

  • 7 April

    Энэтхэгт таван ихэр охин мэндэлжээ

     Энэтхэг улсын иргэн Манита Сингх таван ихэр охин төрүүлсэн байна. Манита энэ жил 25 настай ба хоёр дахь төрөлт нь аж. Тэрбээр таван ихэр хүүхэд тээж буйгаа мэдээгүй ба жирэмсний хугацааг ямар ч зовиургүй хэвийн өнгөрүүлсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Ихэр охид тус бүр нь нэг кг жинтэй мэндэлсэн ба биеийн байдал нь сайн байгаа аж. Нэг хүйсийн ихэр дөрвөөс олон …

  • 7 April

    Адольф Гитлерын эцэг, эхийг дарамтлав

    Америкийн Нью-Жерси мужийн нэгэн оршин суугч хүүгээ Адольф Гитлер гэж нэрлэсэн бөгөөд нийгэм түүний гэр бүлд тун ч таагүй хандаж байгаа хэмээн гомдолложээ. 2008 онд энэ эр эхнэрийнхээ хамтаар хүүгийнхээ төрсөн өдрийн бялууг захиалахдаа дээр нь “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Гитлер” гэж бичүүлэхийг хүссэн аж. Тэгтэл нарийн боовчид хүүхдийн эрх хамгаалах байгууллагад гомдол гаргасан байна. Ингэснээр гэр бүлийн хоёроос хоёр …

  • 7 April

    НҮБ-ын энхийг сахиулагчдыг 100 гаруй хүүхэд хүчиндсэн гэж буруутгав

    Төв Африкийн Бүгд найрамдах улсын 100 гаруй иргэн нутагт ннь байгаа НҮБ-ын энхийн сахиулагчдыг хүүхэд хүчиндсэн хэрэгт буруутгасан гэж “CNN” мэдээлэв. Бүр 100 гаруй охид, хөвгүүдийг хүчиндэж, гутаан доромжилж байсан гэж эцэг, эхчүүд нь баталж байна. Дашрамд дурдахад, энэ улсад ердөө 100 энхийг сахиулагч байгаа билээ. Энхийг сахиулагчид түүнчлэн орон нутгийн иргэдтэй маш бүдүүлэг, муухай харьцаж доог тохуу хийдэг гэж …

  • 7 April

    Хохирогчийг хамгаалагч нохой

    АНУ-ын шүүх гэрч, хохирогч нарыг хамгаалахдаа нохой ашигладаг болжээ. Нохойг эрт дээр үеэс хүний сайн анд гэдэг. Гэтэл АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хохирсон хүүхдүүдэд тусгайлан бэлтгэгдсэн нохойг хамгаалагчаар нь тавьдаг болсон байна. Эдгээр ноход нь гэрч, хохирогчдын айдас түгшүүрийг бууруулж, тэдэнд хамгаалагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг болохыг эрдэмтэн судлаачид баримтжуулан баталгаажуулсан байна. Энэ нь хэдийгээр хохирогчийн сэтгэлзүйг эмчлэх шинэ төрлийн …

  • 7 April

    Галт уулнаас сарнайн дэлбээ цацаржээ

    Галт уул дэлбэрэхэд халуун лаав биш мянга мянга сарнайн дэлбээ агаарт цацарч газарт бууж байна гээд төсөөлдөө. Энэ магадгүй шидэт үлгэр мэт сонсогдоно. Гэвч ийм зүйл үнэхээр тохиолджээ. “Sony” компаний шинээр худалдаанд гарч буй найман сая пиксел бүхий 4К телевизийн сурталчилгаанд зориулж Коста Рико Улсын нэгэн тосгонд орших галт уулыг сарнай дэлбээгээр тэсэлжээ. Сурталчилгааны зургийг Ник Мээк хэмээх зурагчин авсан …

  • 5 April

    Порно киноны жүжигчин бүсгүй амиа алджээ

    Хамтран тоглогчдоо хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргаж шуугиан дэгдээж байсан насанд хүрэгчдийн киноны супер од бүсгүй 31 настайдаа амиа алдсан байдалтай олджээ. Тэгэхээр түүний мөнхийн партнёр гэгдэж байсан Жэймс Дийн гэмт хэргийн гол сэжигтэн болоод байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ. Насанд хүрэгчдийн киногоор дагнан үйл ажиллагаа явуулдаг АВН компани залуу бүсгүйг унтаа нойрондоо зүрх нь зогссон гэж мэдээлсэн боловч үхлийн шалтгаан яг …

  • 5 April

    104 настай эмгэнд цэцэрлэгээс “зарлан” иржээ

    Шведийн Хюльте суурингийн оршин суугч 104 настай Майа Бергстромд түүний 78 настай охин Биргитта яслид явах зарлан дуудах хуудас өгснөөр ихэд гайхширсан аж. Ирэх долоо хоногоос эхлэн яслид ирж, хүмүүжихийг хүссэн захидал шуудангаар ирсэн байна. Сониуч зан нь хөдөлсөн Майа эмгэн орон нутгийн бүртгэлийн газар руу утасдаж лавлатал тэд өндөр настнаас уучлал хүсээд, компьютерийн программд гэмтэл гарсан хэмээжээ. Энэ асуудлыг …

  • 5 April

    104 настай эмгэнд цэцэрлэгээс “зарлан” иржээ

    Шведийн Хюльте суурингийн оршин суугч 104 настай Майа Бергстромд түүний 78 настай охин Биргитта яслид явах зарлан дуудах хуудас өгснөөр ихэд гайхширсан аж. Ирэх долоо хоногоос эхлэн яслид ирж, хүмүүжихийг хүссэн захидал шуудангаар ирсэн байна. Сониуч зан нь хөдөлсөн Майа эмгэн орон нутгийн бүртгэлийн газар руу утасдаж лавлатал тэд өндөр настнаас уучлал хүсээд, компьютерийн программд гэмтэл гарсан хэмээжээ. Энэ асуудлыг …

  • 5 April

    Онгоцны буйдан дээр багтдаггүй бүсгүй 83 кг жин хасчээ

    Их Британийн Хартфоршир гүнлигийн оршин суугч нэгэн эмэгтэй нисэх онгоцны буйдан дээр багтахгүй байсан учраас 83 килограмм жин хаяж, улмаар шалхайтал унжсан арьсаа авахуулахад 11 мянган доллар зарцуулжээ. 24 настай Эмбер Рөүз онгоцонд суух гэтэл хоёр хүний тасалбар авах хэрэгтэй болсон гэнэ. Тиймээс бүсгүй илүүдэл жингээ хаяхаар шийдсэн байна. Ялхайсан биетэй бүсгүй нэг суудал дээр яагаад ч багтахгүй байсан аж. …

  • 5 April

    Жакартын нисэх буудалд хоёр онгоц мөргөлдлөө

    Индонезийн нийслэл Жакарт хотын “Халим Перданакусума” нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц нисэх зурвас дээр мөргөлдөж нэг онгоцны нь сүүл, далавчны хэсэг гэмтлээ гэж хэвлэлүүд мэдээлжээ. Агаарын тээврийн Batik Air компанийн “Боинг 737-800” онгоц хөөрөхөөр гүйж байхдаа нисэх зурвас дээрээс хөдөлж байсан ATR72 онгоцыг шүргэсэн байна. Ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Индонезийн Тээврийн яамны албан мэдээнд “Багийн гишүүд …

  • 5 April

    Владимир Путины хоёр тэрбум долларын офшорыг сэтгүүлчид дэлгэлээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй холбоотой энэ их мөнгөний тухай бүхий л мэдээллийг цуглуулах гэж дэлхийн 80 орны 380 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч бүтэн жил шахам ажиллаж байж тайлан илтгэл бичжээ. Мөрдөн шалгах ажлынхаа явцад сэтгүүлчид Панамын дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог оффшор-хуульзүйн Mossack Fonseka фирмийн мэдээллийн баазад байгаа “урьд өмнө дэлгээгүй хэдэн сая баримт бичгийг судалсан …