АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Доналд Трамп өчигдөр хууль бусаар үр хөндөлт хийсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэж хэлжээ. Улмаар түүний хэлсэн энэ үг олны дургүйцлийг төрүүлээд буй аж. АНУ-ын MSNBC телевизэд ярилцлага өгөх үедээ Трамп “Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэсэн бодолтой байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ямар нэг хэлбэрээр заавал шийтгэх хэрэгтэй” гэж хариулжээ. …
Гадаад мэдээ
March, 2016
-
31 March
АНУ руу 700 кг цөмийн хаягдал илгээнэ
Их Британи Улс 700 кг цөмийн хаягдлыг АНУ руу явуулахаар тохиролцож байгаа талаар Ройтерс мэдээллээ. Тодруулбал, Вашингтон хотноо болж буй Цөмийн аюулгүй байдлын олон улсын чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон цөмийн хаягдал солилцох гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар мэдэгдсэн байна. Гэрээний нөхцөлийн хувьд 700 кг цөмийн хаягдлын оронд АНУ Европ руу өөр төрлийн цөмийн хаягдал өгөх …
-
31 March
Сарын зөрүүтэй гурван ихэр төржээ
Украины Марганец хотод нэгэн ер бусын тохиолдол болжээ. Алёна Седова гэдэг залуу ээж өөрийн тээсэн гурван ихэр охиныг 38 хоногийн зайтай төрүүлсэн аж. Эхний охин нь зургаан сартайдаа, ердөө 980 гр жинтэй байхдаа хорвоод мэндэлсэн байна. Энэ нь залуу ээжийн хувьд гэнэтийн зүйл болсон нь мэдээж. Ус нь гарчихсан учраас түүнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эхний охин мэндэлсэн ч нөгөө хоёр …
-
30 March
Тайваньчууд охины толгойг тасдсан этгээдийг цаазаар авахыг шаардаж байна
Даваа гарагт Тайвань улсын Тайпей хотын метроны буудалд ээжтэйгээ хамт дугуй унаж явсан дөрвөн настай охинд хутгатай этгээд халдаж толгойг нь тасдсан аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас Тайваний ард иргэд цочролд ороод байна. Дэлхийн хамгийн аюулгүй орны хоёрдугаарт ордог арлын жижиг улсад энэ төрлийн гэмт хэрэг гардаггүй байсан тухай оршин суугчид ярьж байна. Судалгаагаар Тайвань улсад гэмт хэргийн тоо …
-
30 March
Ханхүү Виллиам экс найз бүсгүйнхээ хуриманд оролцжээ
Анх 16 настайгаасаа эхэлж нэгнээ таних улмаар Британийн ханхүүгийн анхны хайр дурлал болж явсан Жессика Крейг Кени улсад хуримын ёслолоо хийжээ. Товчхон дурьдвал Жекка Крейг нь байгаль хамгаалагч Жонатан Бейлитэй гэрлэсэн бөгөөд тэдний хурим Кени улсын Lewa Wildlife Conservancy-д болжээ. Ханхүү Виллиам Жеккатай их сургуульд орохоосоо өмнө болзож эхэлсэн бөгөөд бүсгүйн гэрийнхэнтэй тун сайхан харилцаатай байдаг байв. Виллиам Жулиатай 16 настай …
-
30 March
Фэйсбүүк аюулгүйн функцээ засварлана гэв
Аливаа халдлага болон томоохон хэмжээний гамшгийн дараа аюулгүйгээ мэдэгдэх зориулалттай фэйсбүүкийн “Safety Check” функц алдаатай ажиллажээ. Брюссельд болсон цуврал дэлбэрэлтээс нэг хоногийн дараа “Safety Check” функц идэвхжсэн билээ. Харин Пакистаний Лахорт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний дараа хэргийн газраас олон мянган километрийн зайд байгаа хүмүүст “Safety Check”-ээр аюулгүй байгаагаа мэдэгдэх хүсэлт ирсэн байна. Ялангуяа АНУ болон Их Британид байгаа …
-
30 March
Ким Кардашьяны ээж порног нь тараажээ
Ким Кардашьян гэдэг бүсгүй нэр алдартай болсон нь шуугиан тарьсан нэгэн секс бүхий бичлэгтэй холбоотой юм. Тэр бичлэг 10 орчим жилийн тэртээ цахим сүлжээнд тавигдсан ч цаана нь чухам хэн байсан гэдэг нь одоо л ил болжээ. Кардашьяны гэр бүлийн тухай ном бичсэн зохиолч Йен Хэлперин чухамхүү Крис Женнер л Ким бүсгүйг алдаршуулж орхисон хүн юм гэдгийг өгүүлсэн байна. Тэрбээр …
-
30 March
Барак Обама сэтгүүлчдийг ёс зүйтэй байхыг уриаллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт Тонер Прайз хэмээх сэтгүүлзүйн шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон дахь улс төрийн нөхцөл байдал болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хандлагын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн талаар Dailynews мэдээлжээ. Ялангуяа тэрээр сэтгүүлчдэд хандан нэр дэвшигчдийн талаар бичиж, нийтлэхдээ дээд зэргийн ёс зүйтэй байхыг уриалсан байна. Мөн тэрээр “Нэрт …
-
30 March
Хятадууд дэлхийд хамгийн том кино дэлгэц бүтээлээ
Хятадын Star Screen Co. компани дэлхийд хамгийн том, 100 метр урт, 25 метр өргөнтэй, 1,6 тонн жинтэй аварга кино дэлгэц бүтээснээ зарлалаа гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Аньхой мужид байдаг тус компани кино театрт зориулсан энэ аварга дэлгэцийг бүтээх гэж хоёр жил ажиллажээ. Одоо энэ компани ийм том дэлгэц хийх найман ч захиалга аваад байгаа гэнэ. China Film Equipment Company …
-
30 March
БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нутаг буцахыг хүслээ
БНСУ-ын Хууль зүйн яамнаас, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг өршөөлд хамруулах болсон талаар Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээллэжээ. Тодруулбал, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд Солонгос улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн …
-
29 March
Оросын батлан хамгаалахын сайдын суусан онгоцыг НАТО-ийн сөнөөгч онгоц дагажээ
Өнөөдөр, 2016 оны 3 дугаар сарын 28-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу албан ажлаар Калининград мужид хүрэлцэн очлоо. Тэрбээр тус мужид байрлаж буй өөрийн цэргийн бүлэглэлийн байлдааны бэлэн байдал, цэргийн зориулалттай баригдаж буй дэд бүтцийн ажлын явцыг шалгахаас гадна, Ушаковын нэрэмжит Балтийн тэнгисийн цэргийн институт, Чкаловск дахь цэргийн нисэх буудалд баригдаж буй барилгын ажилтай биечлэн танилцах ажээ. …
-
29 March
Робот роман бичжээ
Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол …
-
29 March
Талибаны тэргүүнтэй уулзах санал гаргав
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф төв телевизээрээ дамжуулан алан хядах Талибан бүлэглэлийн тэргүүнтэй уулзах санал гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд “Тантай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дайсагнасан харилцаагаа өнөөдрөөр дуусгавар болгомоор байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийг дахин халдлага үйлдвэл хариуг нь бархаа сануулсан байна. Тус бүлэглэл өчигдөр Лахор хотын хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэж, 72 …
-
29 March
Амь алдсан дугуйчин гурван ч хүнийг аврах нь
Бельгийн дугуйны “Ванти-Гоберт” багийн дугуйчин Антуан Демуати өнгөрсөн даваа гарагт “Гент-Вевельгем” нэг өдрийн уралдааны үеэр дугуйнаасаа унаж, дагалдаж явсан мотоциклтой мөргөлдөн амиа алдсан байна. Ослын дараа 26 настай дугуйныг францын Лилль дэх эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Харин дугуйчин Антуан Демуати амьсгал хураахынхаа өмнө өөрийнх нь эрхтнийг донорын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байгаагаа хэлжээ. Ийм байдлаар тэр гурван …
-
29 March
Цагаан ордонд буун дуу гарчээ
АНУ-ын нийслэл Вашигтон хотноо байрлах Цагаан ордонд өчигдөр 20.00 цагийн орчимд буун дуун гарсан талаар мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Хар малгайтай этгээд цагдаагийн ажилтанг бууджээ. Буудуулсан цагдаагийн ажилтны биеийн байдал хэвийн байгаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Буудалцааны дараа ордны ойр орчмыг цагдаагийнхан хяналтадаа авчээ. Гал нээсэн этгээдийг хэрхэн ордонд нэвтэрснийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан болохоо сэтгүүлчдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл