Гадаад мэдээ

March, 2016

  • 30 March

    Тайваньчууд охины толгойг тасдсан этгээдийг цаазаар авахыг шаардаж байна

    Даваа гарагт Тайвань улсын Тайпей хотын метроны буудалд ээжтэйгээ хамт дугуй унаж явсан дөрвөн настай охинд хутгатай этгээд халдаж толгойг нь тасдсан аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас Тайваний ард иргэд цочролд ороод байна. Дэлхийн хамгийн аюулгүй орны хоёрдугаарт ордог арлын жижиг улсад энэ төрлийн гэмт хэрэг гардаггүй байсан тухай оршин суугчид ярьж байна. Судалгаагаар Тайвань улсад гэмт хэргийн тоо …

  • 30 March

    Ханхүү Виллиам экс найз бүсгүйнхээ хуриманд оролцжээ

    Анх 16 настайгаасаа эхэлж нэгнээ таних улмаар Британийн ханхүүгийн анхны хайр дурлал болж явсан Жессика Крейг Кени улсад хуримын ёслолоо хийжээ. Товчхон дурьдвал Жекка Крейг нь байгаль хамгаалагч Жонатан Бейлитэй гэрлэсэн бөгөөд тэдний хурим Кени улсын Lewa Wildlife Conservancy-д болжээ. Ханхүү Виллиам Жеккатай их сургуульд орохоосоо өмнө болзож эхэлсэн бөгөөд бүсгүйн гэрийнхэнтэй тун сайхан харилцаатай байдаг байв. Виллиам Жулиатай 16 настай …

  • 30 March

    Фэйсбүүк аюулгүйн функцээ засварлана гэв

      Аливаа халдлага болон томоохон хэмжээний гамшгийн дараа аюулгүйгээ мэдэгдэх зориулалттай фэйсбүүкийн “Safety Check” функц алдаатай ажиллажээ. Брюссельд болсон цуврал дэлбэрэлтээс нэг хоногийн дараа “Safety Check” функц идэвхжсэн билээ. Харин Пакистаний Лахорт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний дараа хэргийн газраас олон мянган километрийн зайд байгаа хүмүүст “Safety Check”-ээр аюулгүй байгаагаа мэдэгдэх хүсэлт ирсэн байна. Ялангуяа АНУ болон Их Британид байгаа …

  • 30 March

    Ким Кардашьяны ээж порног нь тараажээ

    Ким Кардашьян гэдэг бүсгүй нэр алдартай болсон нь шуугиан тарьсан нэгэн секс бүхий бичлэгтэй холбоотой юм. Тэр бичлэг 10 орчим жилийн тэртээ цахим сүлжээнд тавигдсан ч цаана нь чухам хэн байсан гэдэг нь одоо л ил болжээ. Кардашьяны гэр бүлийн тухай ном бичсэн зохиолч Йен Хэлперин чухамхүү Крис Женнер л Ким бүсгүйг алдаршуулж орхисон хүн юм гэдгийг өгүүлсэн байна. Тэрбээр …

  • 30 March

    Барак Обама сэтгүүлчдийг ёс зүйтэй байхыг уриаллаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт Тонер Прайз хэмээх сэтгүүлзүйн шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон дахь улс төрийн нөхцөл байдал болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хандлагын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн талаар Dailynews мэдээлжээ. Ялангуяа тэрээр сэтгүүлчдэд хандан нэр дэвшигчдийн талаар бичиж, нийтлэхдээ дээд зэргийн ёс зүйтэй байхыг уриалсан байна. Мөн тэрээр “Нэрт …

  • 30 March

    Хятадууд дэлхийд хамгийн том кино дэлгэц бүтээлээ

    Хятадын Star Screen Co. компани дэлхийд хамгийн том, 100 метр урт, 25 метр өргөнтэй, 1,6 тонн жинтэй аварга  кино дэлгэц бүтээснээ зарлалаа гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Аньхой мужид байдаг тус компани кино театрт зориулсан энэ аварга дэлгэцийг бүтээх гэж хоёр жил ажиллажээ. Одоо энэ компани ийм том дэлгэц хийх найман ч захиалга аваад байгаа гэнэ. China Film Equipment Company …

  • 30 March

    БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нутаг буцахыг хүслээ

     БНСУ-ын Хууль зүйн яамнаас, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг өршөөлд хамруулах болсон талаар Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээллэжээ. Тодруулбал, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд Солонгос улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн …

  • 29 March

    Оросын батлан хамгаалахын сайдын суусан онгоцыг НАТО-ийн сөнөөгч онгоц дагажээ

    Өнөөдөр, 2016 оны 3 дугаар сарын 28-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу албан ажлаар Калининград мужид хүрэлцэн очлоо. Тэрбээр тус мужид байрлаж буй өөрийн цэргийн бүлэглэлийн байлдааны бэлэн байдал, цэргийн зориулалттай баригдаж буй дэд бүтцийн ажлын явцыг шалгахаас гадна, Ушаковын нэрэмжит Балтийн тэнгисийн цэргийн институт, Чкаловск дахь цэргийн нисэх буудалд баригдаж буй барилгын ажилтай биечлэн танилцах ажээ. …

  • 29 March

    Робот роман бичжээ

    Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол …

  • 29 March

    Талибаны тэргүүнтэй уулзах санал гаргав

    Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф төв телевизээрээ дамжуулан алан хядах Талибан бүлэглэлийн тэргүүнтэй  уулзах санал гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд “Тантай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дайсагнасан харилцаагаа өнөөдрөөр дуусгавар болгомоор байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийг дахин халдлага үйлдвэл хариуг нь бархаа сануулсан байна. Тус бүлэглэл өчигдөр Лахор хотын хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэж, 72 …

  • 29 March

    Амь алдсан дугуйчин гурван ч хүнийг аврах нь

    Бельгийн дугуйны “Ванти-Гоберт” багийн дугуйчин Антуан Демуати өнгөрсөн даваа гарагт  “Гент-Вевельгем” нэг өдрийн уралдааны үеэр дугуйнаасаа унаж, дагалдаж явсан мотоциклтой мөргөлдөн амиа алдсан байна. Ослын дараа 26 настай дугуйныг францын Лилль дэх эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Харин дугуйчин Антуан Демуати амьсгал хураахынхаа өмнө өөрийнх нь эрхтнийг донорын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байгаагаа хэлжээ. Ийм байдлаар тэр гурван …

  • 29 March

    Цагаан ордонд буун дуу гарчээ

    АНУ-ын нийслэл Вашигтон хотноо байрлах Цагаан ордонд өчигдөр 20.00 цагийн орчимд буун дуун гарсан талаар мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Хар малгайтай этгээд цагдаагийн ажилтанг бууджээ. Буудуулсан цагдаагийн ажилтны биеийн байдал хэвийн байгаа хэмээн  “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Буудалцааны дараа ордны ойр орчмыг цагдаагийнхан хяналтадаа авчээ. Гал нээсэн этгээдийг хэрхэн ордонд нэвтэрснийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан болохоо сэтгүүлчдэд …

  • 29 March

    Эхийн хайр хүссэн 9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнд сургамж өгчээ

    Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ. Хүүгийн зохион бичлэгэнд: “Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, миний …

  • 29 March

    АНУ-ын тусгай албад iPhone-ийг “эвдэж” чаджээ

    Фарукын iPhone утаснаас мэдээлэл авах талаар эрх баригчдад туслахыг хүссэн хэдий ч эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Харин Америкийн тусгай албаныхан Apple компанийн тусламжгүйгээр мэдээлэл авах боломжтой болжээ. Мэргэжилтнүүд тухайн утасны нууц мэдээллийг сэргээхэд чиглэсэн аргыг туршиж байгаа талаар өмнө нь хуулийн байгууллагын зүгээс мэдэгдэж байсан билээ. Америкийн засгийн газрын эх сурвалжид мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ өмнө нь танилцаж байсан аргаар …

  • 28 March

    Энэтхэгт сурч байсан Монгол оюутан амиа хорложээ

    Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ. “Монголын иргэн 19 настай хүү Б өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд тэрбээр тус баазад Буддын шашинд дөрвөн жил суралцсан байна” гэж Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдэв. Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн тухайгаа Б …