Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүс

doha-04DSC_0928dresscodedoha_wakra_qatar-people_various_dress_jogging_cornicheNCS_modified20140612192711MaxW640imageVersiondefaultAR-140619709Олон зуун жил сувд экспортлогч орон байсныг нь эс тооцвол эргэлдэх хөрөнгө гэх юмгүй, Булангийн орнууд дундаа хамгийн ядуу нь байсан Катар ердөө хагас зуун жилийн дотор бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг улсын нэг болжээ.“Forbes” сэтгүүлээс гаргасан саяхны судалгаагаар тус улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд нэгт орж, иргэн бүртээ жил бүр дунджаар 100 мянган ам.доллар хүртээдгээрээ хамгийн чинээлэг улсаар тодроод байна. 150 орчим жил Аль-Танигийн удмынхны мэдэлд буй энэ нутаг 1971 он хүртэл Британийн эзэмшил байв.3267246474_a6fd40e98b

Харин Бахрейны жишгийг дагаж, тусгаар тогтнолоо зарлахдаа Арабын Нэгдсэн Эмиратын бүрэлдэхүүнд багтахаас татгалзсан түүхтэй. 1940-өөд оны сүүлчээр газар нутгийнх нь ихэнх хэсгээс газрын тос илэрсэн бөгөөд нефтиэс гадна байгалийн хийн асар их нөөцтэй гэдэг.tumblr_mbmg4vuzB51qge4f9 Дэлхийн хэмжээнд тогтоогдсон байгалийн хийн бүх нөөцийн 15 хувь нь Катарын нутагт бий. 1995 онд хаан эцгээ суудлаас нь буулгаж, засгийн эрхэнд гарсан Хамад бин Халифагийн хаанчлал дор Катар орон өөрчлөгдөн, либерал замыг сонгожээ.

Улс төрийн энэхүү шинэчлэл газрын тос, байгалийн хийн арвин нөөцийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын сан хөмрөгийг баяжуулсаар байна. Гэвч бэл бэнчинтэй болсон гээд катарчууд сэтгэл хангалуун амьдарч байна уу?

Fotolia_64649046
Катарын нийслэл Доха хот жилийн өдийд сэрүүхэн байдаг. Харин хэдэн долоо хоногийн дараа энд аагим халуун болж, тэсэж тэвчихэд бэрх болно. Тэр үед гудамж талбай эзгүйрч, хүн бүр агааржуулагч, сэнс бараадан барилга байшиндаа бүгнэ. Дохагийн иргэд одоохондоо гадаа гудманд тайван амгалан суух бөгөөд эргэн тойронд нь гэнэтхэн “ургаж” гарч ирэх шил, толь болсон барилга байшин, ган төмөр байгууламжуудыг далдхан түгшүүр нуугдсан харцаар ширтэх ажээ.

Катарын их сургуулийн багш, социологийн ухааны доктор Кальтам Аль-Ганимийн хэлснээр катарчууд хотжихийн хэрээр гэр бүлсэг байдлаа алдаж, эд агуурс руу хошуурч, материаллаг соёлд нэрвэгдээд байгаа гэнэ. “Энэ нь олон улсад байдаг л зүйл. Катар юугаараа өөр вэ” гэж та гайхаж магад.

Дэлхийн аз жаргалын индекст чинээлэг орнуудаас Катар улс л хамгийн доогуур байр эзэлжээ. Катарчууд нийгмийн халамж, үйлчилгээ, амар тайван байдал, төр засагтаа итгэх итгэлзэргээрээ дээгүүрт орсон ч байгаль орчин сүйдсэнд, нийгэм нь дэндүү хурдан өөрчлөгдсөнд сэтгэл дундуур явдаг байна. Доха хотын хаана ч энэ байдлыг мэдэрч болно. Хотын энд тэндгүй хэзээ дуусах нь тодорхойгүй зам засвар, барилгын ажил үргэлжлэх бөгөөд үүнээс болж замын түгжрэл ихсэж, хотын иргэд байнга л яарч, бухимддаг гэнэ.

Орон нутгийн телевизийн мэдээлснээр гэрлэлтээ бүртгүүлж буй катарчуудын дунджаар 40 хувь нь салж, нийт хүн амын гуравны хоёр нь хэт тарган болжээ. Ка
тарчууд төрөөсөө боловсрол, эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээ, баталгаат ажлын байр, хямд сууц, тэр бүү хэл үнэгүй ус, цахилгаанаар хангагддаг ч энэ элбэг дэлбэг байдал нь эргээд олон саад бэрхшээл үүсгэж байна. “Сургууль төгсөгчид дор хаяж 20 ажлын санал хүлээж авдаг. Хүн бүр зөв сонголт хийх хүндхэн сорилттой тулгарч, нийгмийн сэтгэлзүйд дарамт үүсэж байна” гэж Катар дахь Америкийн их сургуулийн нийгэм судлаач хэлэв.

Тус улсын хөдөлмөрийн насныхны долооны нэг хувь нь л Катарын уугуул иргэд бөгөөд хамгийн таатай ажлын байруудаа катарчууд гаднынханд алдах нь нэмэгдсээр байна. Энэ нь ажилдаа сэтгэл хангалуун бус, хэдий их мөнгө олдог ч ямар нэг зүйлээ бусдад булаалгаж, хүний нутагт байгаа мэт мэдрэмж тээж явдаг хүний тоог өсгөжээ. Катарчууд хөгжилд хэт яарч, нийгмийн энэ мэт үнэт өвөө, цаашилбал гэр бүлийн үнэ цэнийг ч алдаж эхэлсэн гэнэ. Өдгөө катар хүүхдүүдийн олонх нь Филиппин, Индонез, Балбаас ирсэн асрагчдын халамжинд хүмүүжиж, эцэг эхээсээ тусдаа төлөвшин, зарим нь бүр тусдаа сууцанд амьдарч байна. 5069974601_9834ddaf04

Доха хотын иргэн, 60 эргэм настай Умм Халаф гэдэг эмэгтэй залуу байх үед нь амьдрал энгийн, сайхан байсан тухай дурсан “Бид ураг саднаараа нийлж, айлсан амьдардаг байсан. Тэр үед зовох юмгүй, бүх зүйл ойлгомжтой, энгийн байжээ” гэж ярилаа.

Доха хотын баруунтаа орших Умм Аль-Афай буюу Могойн газар нэртэй нутагт байх сангийн аж ахуйн эзэн Али Аль-Жехани мөн тэр цагийг дурсаж “Өмнө нь гараа хөдөлгөсөн хүмүүс л мөнгөтэй байсан бол одоо ажилласан, ажиллаагүй ялгаагүй бүгд л хөрөнгөтэй болж. Засгийн газар тусалж байгаа нь энэ гээд иргэддээ амьдралын амтыг мэдрэх боломж олгохгүй байна. Бүх зүйл дэндүү хурдан өөрчлөгдөж байна. Бид алт, мөнгөтэй болох гээд аз жаргалаа өөрсдийн гараар үгүй хийсэн” гэж ярив.

Катарын нийгмийн хурдацтай өөрчлөлт, бүтээн байгуулалтын төлөөх улайрал 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг тус улс зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор бүр ч эрчтэй болжээ. Катарчууд энэ наадмыг зохион байгуулахад 200 тэрбум ам.доллар зарцуулна гэж ам гараад байгаа. Үүнийгээ ч хотойхгүй биелүүлнэ. Гэвч катарчуудын олонх нь ДАШТ-ээс болж өдөр тутмын амьдралынх нь хэмнэл бүр алдагдаж, дарамт үүсэх вий гэж эмээж байна.

“Катарчууд айж байгаа. Дэлхий нийт гэнэтхэн л биднийг сонирхож эхэллээ. Бусад оронтой харьцуулахад бид хаалттай нийгэмд амьдарч сурсан. Гэтэл энэ наадмыг үзэх гэж манай жижиг оронд олон хүн ирнэ. Эрх баригчид энэ тэмцээнийг зохион байгуулах гэж дэндүү улайрч байгаа нь энгийн иргэдэд түвэгтэй байна” гэж Мариам Даруж гэдэг сэтгүүлч бичжээ.

Энэ үг бусдад ойлгомжгүй сонсогдож мэднэ. Гэхдээ дээр дурдсан Катар дахь Америкийн их сургуулийн нийгэм судлаачийн хэлснээр катарчууд өмнө нь ойлгож мэддэг байсан бүхнээ, өөрсдөд нь хамаатай хэмээн үнэлж ирсэн болгоноо 20-иодхон жилийн дотор алдсан болохоор дэлхий нийтийн анхаарал тэдэнд хүнд тусаж байгаа нь аргагүй юм.

BBC
Орчуулсан Г.Лхагвадулам

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …