Гадаад мэдээ

January, 2015

  • 7 January

    Airbus А320 онгоцны хар хайрцаг хадгалагдаж буй эд ангийг олжээ

    Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нисэж байхдаа сураггүй болж, улмаар осолдсон AirAsia компанийн QZ 8501 дугаартай нислэгийн онгоцны зорчигч, эд ангийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгвэл эрлийн багийнхан өнөө өглөө Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон хэмээн ВВС дамжууллаа. Олдсон эд зүйл дотор онгоцны хар хайрцаг, нислэгийн бичлэг байгаа аж. Иймээс ослын шалтгааныг олоход нэг алхамаар ойртож байна хэмээн Индонезийн …

  • 6 January

    Истанбулд эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

    Туркийн Истанбул хотын цагдаагийн хэлтсийн байранд гивлүүр зүүсэн эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Хэргийн улмаас нэг цагдаа алагдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Истанбулын цагдаагийн хэлтсийн байр нь жуулчдын ихээр цугладаг Хагиа Софиа музей, Султанахмет талбайн ойролцоо байрладаг. Энэ нь халдлага үйлдэгч этгээд урьдаас төлөвлөсөн гэдгийг нотолж байгаа юм. Хэргийн цаана ямар нэгэн лалын бүлэглэл байгаа эсэхийг тогтоогоогүй хэдий ч …

  • 6 January

    AirAsia-ийн онгоц осолдсон тэнгисийн уснаа ар гэрийнхэн нь цэцэг өргөхөөр боллоо

    AirAsia компанийн онгоцны ослын улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн уг онгоц осолдсон Ява тэнгисийн районд цэцэг өргөхөөр болжээ. Энэхүү ажиллагаанд зориулан Индонезийн цэргийнхэн тээвэрлэгч онгоц болон цэргийн хөлөг онгоц гаргаж өгөхөөр болсон байна. “Амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг Сурабайгаас Калимантан арал дээрх Панкаланбуун хүргэх Hercules онгоцыг ерөнхий командлагч гаргаж өгөхөөр болсон бөгөөд тэнд тэднийг цэргийн хөлөг онгоцонд суулган, тэнгисийн цэцэг өргөх …

  • 5 January

    5000 жилийн өмнө барьсан газар доорхи хот оллоо

    Туркийн төв нутгийн Каппадокия мужаас  газар доорхи нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхрий дээр мэдэгдэж байгаа газар доорхи хотуудаас хамгийн том нь байхын зэрэгцээ 5000 гаруй жилийн өмнө баригдсан байна гэж археологчид хэлж байна. Каппадоки нь туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших,  НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт  …

  • 5 January

    Жорж Клунигийн эхнэр шоронд сууна

    Жорж Клунигийн эхнэр Амалийг Египтийн шүүхийн тогтолцооны талаар илтгэл тавьсных нь төлөө шоронд хорих ял оноож магадгүй байна. Амаль Клуни Египтийн шүүхийн тогтолцооны дутагдлыг шүүмжилсэн илтгэл тавьсан аж. Түүний тавьсан илтгэлд Египтийн Хуульзүйн яамны түшмэлүүд шүүгчдээс илүү эрх мэдэлтэй байгаа бөгөөд Засгийн газар нь прокуроруудын ажлыг дэндүү их хянаж байгаа тухай өгүүлжээ. Амаль Клуни болон түүний багийнхан шүүгчдийг өөрийнхөө үзэмжээр …

  • 4 January

    “Airbus A320-200” онгоц шуурганаас болж осолджээ

    Индонезийн “Airbus A320-200” онгоцны ослын шалтгааныг албаныхан дараах байдлаар тайлбарлалаа. Сүйрэлд нөлөөлсөн гол хүчин зүйл бол цаг агаар буюу шуурга хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Индонезийн цаг агаарын агентлагаас мэдэгдсэнээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тэр үед шуурга болж, цаг агаар тун муу байсан аж. Түүнчлэн багагүй хэмийн хүйтэн байсан тул онгоцны хөдөлгүүр болон бусад техникүүд ч гацсан байна.Тухайн …

  • 4 January

    Ким Чен Уны дүү хуримаа хийжээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун өнгөрсөн зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Түүнийг “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн гэв. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулсан  аж. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг …

  • 4 January

    Буриадад ганц хоногийн дотор 8 удаа газар хөдөллөө

    Манай хөрш Буриадад ганцхан хоногийн дотор 8 удаа газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь 1300 гаруй хүн амьдардаг Северомуйск тосгон. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 4,9 магнитуд байсан аж. Оросын Шинжлэх ухааны геофизикийн албаны мэдээлснээр бүр 1-р сарын 3-ны үдээс хойш анх удаа газар хөдөлжээ. Харин 8 дахь газар хөдлөлт ням гарагт буюу 1-р сарын 4-ний өглөө эрт (орон нутгийн цагаар) …

  • 4 January

    Нэрт хөтлөгч Опра эмнэлэг барьж өгнө

    Нэрт хөтлөгч Опра Унфри Хавайд эмнэлэг барьж өгөхөөр болжээ. Энэхүү эмнэлэг ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ гэж “TMZ” сайт мэдээллээ. Эмнэлгийг барихад 150 сая ам.доллар зарцуулах гэнэ. Тус эмнэлгээр зөвхөн хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой гэж Опра ярьжээ. Тэрбээр “Хүүхэд бол бурхны хамгийн гайхалтай бүтээл. Би саяхан л олж мэдсэн. Хавайд амьдарч буй 20 эмэгтэйн нэг нь хүүхэдтэй …

  • 3 January

    Европт гахайн тахал дэлгэрч байна

    Европын холбооны улсуудад гахайн африк тахлын вирус тархаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Европын холбооны улсуудад энэ вирусын 252 голомт илэрчээ. Тодруулбал, Латви, Литва, Эстони, Польшид уг вирусын аюул хурцадсан аж. Зэрлэг гахайн нүүдэл, халдвартай бүтээгдэхүүний хяналтгүй тараалт нь уг өвчний гол шалтгаан болж байгаа юм байна. Халдварын улмаас Орос, Германы зарим нутгаар гахайн мах импортлоход хориг тавьжээ.     …

  • 3 January

    Air Asia онгоцны хоёр ч томоохон хэсгийг илрүүлжээ

    Ява тэнгист осолдсон Air Asia компанийн “QZ8501” нислэгийн эрэн хайх ажиллагааны баг онгоцны үлдэгдэл байж болох хоёр ч томоохон объект илрүүлсэн талаар Индонезийн албаныхан мэдэгдлээ. Эрэн хайх, аврах агентлагийн дарга Бамбанг Соелисто далайн гүнд ажиллаж байгаа алсын удирдлагатай төхөөрөмж дээрх объектуудын зургийг авсан гэсэн байна. Гэсэн хэдий ч цаг агаарын хүнд нөхцөл эрэн хайх, аврах ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж …

  • 2 January

    Онгоцны эх биеийг олоогүй байна

    Энэ долоо хоногийн мягмар гаригт Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн нислэгийн QZ8510 дугаартай онгоцны хэлтэрхий болон зарим зорчигчдын цогцосыг олсон талаар Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Одоогоор онгоцны эх биеийг олоогүй байгаа бол онгоцны зарим жижиг хэсгүүдийг үргэлжлүүлэн олсоор байгаа аж. Онгоцны “хар хайрцаг″-ыг олохын тулд  сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд одоог хүртэл онгоцны …

  • 1 January

    Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

    Нэгтгэсэн мэдээгээр 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ. 12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны …

  • 1 January

    Сүйрсэн онгоцонд амь үрэгдсэн үйлчлэгч бүсгүйг оршуулав

    Явын тэнгист сүйрсэн Air Asia авиакомпанийн онгоцонд сууж явсан зорчигчдоос зургаагийнх нь цогцсыг гаргаж авсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эдгээрээс ар гэрийнхэн нь таньсан нэг эмэгтэйг оршуулах ёслол Индонезид болж өнгөрчээ. Талийгаачийг хурууны хээ болон мэс заслын сорвиор нь таньсан байна. Тэрээр Air Asia компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Үүнээс гадна гаргаж авсан цогцосны тоо ес болж …

  • 1 January

    Украины төв талбайд хэт үндсэрхэг үзэлтнүүд жагсав

    Украины Киев хотын Майданы талбайд Баруун жигүүрийн идэвхтнүүдийн төлөөлөл болсон 2000 хүн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Степан Бандерагийн мэндэлсний 106 жилийн ойд зориулан жасчээ. Харин энэхүү жагсаалын үеэр хэт үндсэрхэг жагсагчид Оросын хоёр сэтгүүлчийг зодож, эд хогшлыг нь дээрэмджээ. Степан Бандера нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын зэвсэгт хүчинтэй нэгдсэн ч хожмоо Германчуудад баривчлагдаж, хорих лагерьт олон жилийг өнгөрүүлсэн …