Өнөөдөр Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн сураггүй болсон нисэх онгоцны хэлтэрхийнүүд олдсоныг Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Улмаар хэвлэлийн бага хурал хийх үеэр тус төвийн хариуцлагатай ажилтан Сулистяо “Аврах баг нисэх онгоцны хаалга болон хүмүүсийн цогцсыг олсон. Эрлийн ажиллагааг 25-30 метр гүнд үргэлжлүүлэн явуулна хэмээн мэдэгдсэн билээ. ВВС агентлаг “АйрАзи”-ийн QZ8501 нислэгийн алга болсон онгоцыг …
Гадаад мэдээ
December, 2014
-
30 December
Украины армид дайралт хийх хүч алга гэж Порошенко хүлээн зөвшөөрлөө
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко сэтгүүлчидтэй уулзан, Донбасс дахь нөхцөл байдал, төсвийн тухай болон украины албан хаагчдын ажлын талаар ярилцжээ. Тэрээр НАТО гэх мэт хүчний эвслүүдэд элсэхийг хориглосон байсан хуулийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн байна. Петр Порошенкогийн хэвлэлийн бага хурал дээр тавигдсан асуултуудын ихэнх нь Украины зүүн өмнө зүг дэх зөрчил мөргөлдөөний талаар байсан нь ойлгомжтой юм. Сэтгүүлчид энэ удаагийн хэвлэлийн …
-
29 December
Обамагийн бэлэг
АНУ-ын тэнгисийн цэрэг, ахмад Наталье Хеймл Афганистан дахь үүргээ гүйцэтгээд өнгөрсөн амралтын өдөр эх орондоо иржээ. Тэрбээр гэртээ ирсэн даруйдаа сүйт залуу Маллие Жертэй хуримаа хийхээр Хавайг зорьсон аж. Тэдний хурим болсон газраас холгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гольф тоглож байжээ. Ерөнхийлөгч хэдэн хоногийн өмнө улсын ажлаас түр чөлөөлөгдөж, Хавайд ирсэн билээ. Обамагаас болж, хурим болох газар хэд хэдэн удаа …
-
29 December
Онгоцтой холбоотой худал мэдээлэл цацахыг хориглоно
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо сураггүй болоод буй “Asia Air”компанийн“Airbus A320” онгоцны талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “Аврагчид болон бурханд л найдаж байна. Онгоцыг барьцаалсан эсвэл осолдсон гэх мэдээлэл ирээгүй байна. Олон улсын аврагчид онгоцыг шаардлагатай бүс нутгуудад хайж эхэлсэн. Сүүлийн үеийн техник технологийг ашиглаж буй. Бурхан минь “QZ8501” нислэгийнхэнд туслаж, авраач” гэж хэлжээ. Ерөнхийлөгч төгсгөлд нь дотоодын болон олон улсын хэвлэлүүдийг …
-
29 December
Хулганаас болж нислэг хойшилжээ
Катараас Испанийн Мадрид хот руу хөөрөх ёстой байсан “Boeing 777-400” онгоц хулганаас болж, нислэгийнхээ хуваарийг өөрчилжээ. Онгоц өнөө өглөө 7.00 цагт хөөрөх байсан ч тус онгоцны ачаа болон угаалгын өрөөнд хулгана үүрлэсэн байсныг үйлчлэгчид мэдэж, төв станцдаа уламжилжээ. “Qatar Airways” компанийн удирдлагуудзорчигчдоосоо уучлалт хүсч, маргаашийг хүртэл нислэгээ хойшлуулж, онгоцонд ариутгал хийж эхэлжээ. Энэхүү мэдээллийн дараа тус онгоцоор үйлчлүүлэх ёстой 229 …
-
28 December
Сураггүй болсон онгоцыг алан хядагчид барьцаалсан байж болзошгүй гэв
Малайзын “Air Asia” авиа компанийн Индонез-Сингапур чиглэлд 160 гаруй хүнийг тээвэрлэн нислэг үйлдэж байсан “Airbus A320-20″ онгоц өчигдөр орон нутгийн цагаар 07:24 цагт холбоо тасарч, сураггүй болсон. Тэгвэл сураггүй болсон “QZ8501” онгоцыг алан хядагчид барьцаалсан байж магадгүй гэж Австралийн талаас мэдээлжээ. Учир нь тус онгоцонд суусан зорчигчдын дунд лалын шашинтай хоёр хүн байсан гэнэ. Харин Индонезийн Тээврийн яамнаас “Тэднийг хэт …
-
28 December
Алга болсон онгоцны сураг гараагүй байна
Өчигдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасраад байгаа билээ. Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутад хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэсэн юм. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа …
-
28 December
Индонезоос Сингапур луу хөөрсөн 162 зорчигчтой онгоц сураггүй болжээ
Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасарчээ. Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутанд хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэжээ. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн албаныхан мэдээлжээ. Индонезийн …
-
27 December
БНСУ-ын үсрэнгүй хөгжлийн үндсийг тавьсан Пак Жөнхый ерөнхийлөгч
БНСУ-ын Ерөнхийлөгч ПАК ЖӨНХЫЙ: “Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол, Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн гэж бахархал дүүрэн хэлье” Солонгос улсын түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг юм билээ. 1961 онд түүнийг цэргийн эргэлтээр засгийн газрын эрх мэдлийг гартаа авахад БНСУ, АНУ-ын цэргийн ангийг байршуулсаны төлбөр …
-
26 December
Путин шинэ жилийн амралтыг богиносгожээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, сайд нарыг шинэ жилийн уламжлалт амралтаа авахгүй байхыг хүссэн байна. Уламжлал ёсоор ОХУ шинэ жилийн баярыг тохиолдуулан 1 дүгээр сарын 1-нээс 12-ныг хүртэл амардаг гэнэ.Эдийн засгийн хямралын улмаас энэ жил энэхүү амралтыг богиносгох шийдвэр гарчээ. Уламжлалт амралтын хугацаанд сайд нар амрах боломжгүйг Владимир Путин өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн …
-
26 December
Туркийн Ерөнхийлөгчийг доромжилсон хэргээр 16 настай хүүг баривчлав
Өнгөрсөн лхагва гарагт Сентрал Анатолий мужийн Конья хотод болсон оюутны жагсаалын үеэр Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг шүүмжилсэн эрэгтэй оюутан баривчлагджээ. Хэрвээ уг оюутныг буруутай гэдэг нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хоригдож магадгүй гэнэ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус баривчилгааг өмгөөлж, “Ерөнхийлөгчийн албан ажлыг хүндэтгэн үзэх ёстой” гэж мэдэгджээ. Туркийн эрүүгийн хуулиар төрийн тэргүүнийг доромжлох нь гэмт хэрэгт …
-
25 December
Хойд Солонгос АНУ-ыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв
Хойд Солонгосын эрх баригчид Цагаан ордон, Пентагон болон АНУ-ын эх газрыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүллээ. Энэ мэдээлэл Солонгосын төвийн мэдээллийн агентлагийн сайтад тавигджээ. Пхеньян АНУ-ыг бүх фронтоор довтлоно хэмээн нэг бус удаа сүрдүүлж байна. “Манай зорилго бол бүх солонгосуудын дургүйцлийг төрүүлсэн Америкийн империалистуудад цохилт өгөх” хэмээн уг мэдээлэлд онцолжээ. Хоёр улсын харилцаа ийнхүү дахин хурцдах болсон шалтгаан нь Хойд Солонгосын лидер …
-
25 December
Алла Пугачёва шагнууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зул сарын баяраар урлагт оруулсан гавьяаг нь үнэлэн дуучин Алла Пугачёваг “Эх орны төлөө V” одонгоор шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2005, 2009, онуудад “Эх орны төлөө II, III” одонгоор шагнуулж байжээ. Алла Пугачёва шагналаа гардан авсны дараа Ерөнхийлөгч болон ард түмэндээ талархалаа илэрхийлээд “Үнэнийг хэлэхэд, би урлагт ямар ч гавьяа байгуулаагүй. Би зөвхөн хоббигоороо амьдарч байна. …
-
25 December
Хагалгааны дараа сельфидсэн эмч нарыг ажлаас нь халжээ
Хятадын Ши ань мужийн Фенчен хувийн эмнэлгийн эрхлэгч, эмч, сувилагч нарын арваад хүнийг хагалгааны дараа сельфидсэн хэмээн ажлаас нь халжээ. Хагалгааны дараа ухаангүй өвчтөнийхөө дэргэд авахуулсан уг зураг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр тарж, иргэдийн бухимдуулсан байна. Халагдсан эмч, ажилчид эмнэлгийн хагалгааны өрөөг нүүлгэн шилжүүлэх гэж буйтай холбогдуулан дурсгалын зураг татуулсан гэжээ. Гэвч өвчтөний нүүр ил гарсан, эмчийн мэргэжлийн ёс …
-
25 December
Ирак руу 600 мянган бэлэг илгээжээ
Иргэний дайн болон хэт даврагчдын золиос болж буй Ирак хүүхдүүдэд зориулж АНУ-ын 5000 орчим хүүхэд захиа бичжээ. Хүүхдүүд захиагаа НҮБ-ын Иракийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кристан Стоферт хүлээлгэн өгсөн байна. Мөн АНУ-ын Засгийн газар 600 мянган бэлгийг Ирак руу илгээсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэхүү сэтгэлийн үгтэй захиануудыг заавал Иракийн хүүхдүүд өгөхөө амласан байна. Кристан Стофер твиттертээ нэг хүүхдийн захиаг нийтэлжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл