“Levada Center” судалгааны төвийн явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар оросуудын 80 хувь нь улс орныг зөв удирдан чиглүүлж байна хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тус төвийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийг Крымын асуудалтай холбоотойгоор парламентад үг хэлснээс хойш рейтинг нь даруй найман хувиар өссөн байна. Путиний рейтинг 2008 онд хамгийн өндөр төвшиндөө буюу 85 хувьд хүрч байжээ. Өөр нэгэн судалгаагаар Оросын …
Гадаад мэдээ
March, 2014
-
27 March
Онгоцны хэсгүүд байж болох зүйлс олджээ
Малайзын сураггүй болсон онгоцтой холбоотой шинэ зураг Францаас ирүүлсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэх агаарын болон тэнгисийн эрлийн ажлыг сэргээхээр болсон байна. Эрлийн ажил цаг агаарын таагүй байдлын улмаас түр завсарлаад байсан юм. Өнөөдөр дахин эхлүүлэх эрлийн ажилд армийн зургаа, иргэний таван нисэх онгоцоос гадна таван усан онгоц оролцоно хэмээн Австралийн албаны хүмүүс мэдээллээ. Гэхдээ цаг агаар эргээд муудвал …
-
27 March
АНУ иргэдийнхээ утсыг чагнахгүй
АНУ-ын Засаг захиргаа Үндэсний аюулгүй байдлын агентлагийг иргэдийн утасны яриа чагнахыг хориглох хуулийн төсөл бэлтгэсэн аж. Америкчуудын утсаар ярьсан мэдээллийг харилцаа холбооны компаниудад өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын агентлагт мэдээлэл хэрэгтэй болбол шүүхийн тусгай зөвшөөрлийн дагуу өгөх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хууль санаачлагчдад уг төслийг бэлтгэхийг энэ оны эхээр даалгасан бөгөөд баасан гарагт хэлэлцэх аж. …
-
27 March
Охиныг нь хүчирхийлсэн гэх залуугийн амь насыг хөнөөжээ
Өчигдөр Солонгос улсын Күсан хотод гарсан нэгэн хэрэг иргэдийг ихээхэн цочроож байна. Дунд сургуулийн 15 настай нэгэн охин, 19 настай нэгэн хөвгүүнтэй сүүлийн 2 жилийн турш үерхэж байсан байна. Тэд харилцан тохиролцсоны дагуу 2 удаа бэлгийн харилцаанд орсон байсан бөгөөд өнгөрсөн 22-ны өдөр охины аав, ээж энэ тухай охиныхоо гар утсанд ирсэн мессежүүдээс мэдэж тэр даруй лавлан асуужээ. …
-
26 March
“Malaysia Airlines” компани амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно
“Malaysia Airlines” компанийн сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайж байсан Австралийн онгоцныхон далайд хөвж байгаа хоёр зүйлийг ажигласан аж. Нэг нь ногоон юм уу саарал, нөгөө нь улбар шар өнгөтэй зүйл нь “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ бороо орж, их салхитай болсноос эрлийн ажлыг зогсоогоод байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хиймэл дагуулуудын мэдээллээс харахад “МН …
-
26 March
ОХУ-ыг Их наймын бүлгээс гаргахаар шийдвэрлэлээ
ОХУ-ыг Их Наймын бүлгээс хасах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны зүгээс мэдээлснийг “CNN” дамжууллаа. Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл болж байгаа юм. Цагаан ордны мэдээлэлд удирдагч нар “Бид ОХУ-ыг олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчин Крымыг хууль бусаар нэгтгэх оролдлого хийж байгааг буруутгаж байна” гэжээ. …
-
26 March
Хойд Солонгос дундын зайн баллистик пуужин туршлаа
Өмнөд Солонгос болон АНУ, Японы эрх баригчид Нидерландад уулзалт хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид дундын зайн хоёр ч баллистик пуужинг туршлаа. Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийснээс хойш бухимдалтай байгаа юм. Вашингтон болон Сөүлийн зүгээс Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг буруушаалаа. Өмнөд Солонгосын Батлан хамгааалахын сайд “Nodong-Class” пуужингуудыг Пхеняний хойд хэсэгт байх Suckon орчимоос …
-
26 March
Найман хүн амиа алдав
АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, найман хүн амиа алдаж, 108 хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж, оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Вашингтон хотын захад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсч голын төвшин хурдтайгаар дээшилж, үерийн аюул нүүрлэсэн аж.Хамгийн их хохирол амссан Пеннигтон сууринд …
-
26 March
Цаазын ял оноолоо
Египетийн шүүхээс Лалын ахан дүүс хөдөлгөөний 528 дэмжигчийг өнгөрсөн наймдугаар сард Миня хотод болсон мөргөлдөөнд буруутай гэж үзэн цаазын ял оноожээ. Түлхэгдсэн унасан Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн дэмжигчид болон цандаа нарын хооронд болсон тус мөргөлдөөний үеэр олон хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэг офицер байсан хэмээн шүүхийн тогтоолд дурдсан байна. “Ahram Online” сайтын мэдээлснээр, энэ нь орчин үеийн Египетийн түүхэнд нэг …
-
25 March
Хохирогчдын ар гэрийнхэн Малайзын элчин рүү нэвтрэхээр цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлээ
Өчигдөр орой Малайзын элчин сайд сураггүй болсон Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн Малайзын агаарын тээврийн Боинг 777- Е200 онгоцыг далайд осолдсон бөгөөд 370-р нислэгт зорчигч 227 хүн, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон тухай мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл эл мэдэгдлийг эсэргүүцсэн Хятадын 153 зорчигчийн ар гэрийнхэн болох 100 гаруй хүн нийслэл Бээжин хотноо орших Малайзын Элчин сайдын яамны гадна …
-
25 March
Крым, Украины мөнгөн тэмдэгтээ рублиэр сольж эхэллээ
ОХУ-ын харьяанд ороод удаагүй байгаа Крым Украины мөнгөн тэмдэгт болох гривенийг рублиэр сольж эхэлжээ. Одоо Крым болон Севастопольд татвар төлөх, төрийн албан хаагчдын цалинг тавих, тэтгэвэр, тэтгэмж олгох гээд бүх төлбөр тооцоог рублиэр хийх юм байна. Оросын засаг захиргааны гаргасан тооцоогоор 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд гривенийг гүйлгээнээс бүрэн гаргах аж. Энэ хугацаа хүртэл гривениэр энэ хойгт бэлэн болон бэлэн …
-
25 March
Твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгджээ
Туркийн Засгийн газрын зүгээс твиттерт тавьсан хориг, хяналтаа улам чангатгаж байгаа ч иргэд нууц сүлжээгээр жиргэсэн хэвээр байгаа талаар “ВВС” мэдээллээ. Жиргээчдийн нэг нь Туркийн Засгийн газрын авлигын гэмт хэргийн талаар твиттерээр цацсаны улмаас улс улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгдэж, удалгүй хориг тавьсан юм. Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байгаа юм. …
-
25 March
Украин зэвсэгт хүчнээ Крымээс татах шийдвэрийг албан ёсоор гаргалаа
Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов зэвсэгт хүчнээ Крымын хойгоос татах шийдвэрийг албан ёсоор гаргасан талаар “ВВС” мэдээллээ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд тус бүсэд байгаа алба хаагчид болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн тул ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Украин даяар зурагтаар шууд дамжуулжээ. Тэрээр “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл Батлан хамгаалах яамны зааврын дагуу Крымын …
-
25 March
Хойд Солонгосын нэрийн хуудас болсон охидын Мурангбунг хамтлаг Ким Жон Унд зориулан тоглолт хийжээ
Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Ун, тэргүүн хатагтай Ли Сол Жү болон Ким Жон Уний төрсөн дүү Ким Ёо Жин нар өчигдөр орой Пёнгянг хот дах 4 сарын 25-ны Соёлын ордонд, тус улсын нэрийн хуудас болсон охидын Мурангбунг хамтлагийн тоглолтыг үзжээ. Хойд Солонгос улсын Хөдөлмөрийн намын нүүр царай болсон уг хамтлагт тэргүүн хатагтай Ли Сол Жү гоцлол дуучнаар ажиллаж байсан …
-
24 March
Хятадын эрлийн багийнхан “Boeing 777-200ER”-ын талаар шинэ мэдээ өгчээ
Зургийг: Жэми Браун Францын хиймэл дагуулын зургийн дагуу Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул, самналт хийж буй Хятадын эрлийн багийнхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлс хөвж буйг олж харжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Австралийн багтай хамтран “Xuelong” мөс хагалагчаар хайгуул хийж яваа Хятадын эрлийн багийнхан өнөөдөр /III.24/ “Цагаан өнгийн, том, дөрвөлжин зүйл” далайд хөвж байгааг олж анзаарсан гэнэ. Мөн тэрхүү …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл