Гадаад мэдээ

March, 2014

  • 13 March

    Хятадууд хүүхдийнхээ нүдний харааг ингэж хамгаалдаг

    Хятадууд хүүхдийнхээ нүдний харааг хамгаалахдаа маш олон аргууд хэрэглэдэг аж. Үүний нэг нь хичээлийн ширээнд нь тусгаарлагч төмөр суурилуулдаг байна. Тодруулбал, хүүхдийн хараанд муугаар нөлөөлөхгүй, хамгийн тохиромтой цэг дээр тус төмөр тээглүүрийг тогтоож өгсөн байдаг аж. Энэ нь дан ганц хараанд төдийгүй, нурууны бөгтрөөс сэргийлдэг байна. БНХАУ-ын Вухан мужийн нэгэн бага сургууль.

  • 12 March

    Малайзын онгоц гаднын нөлөө орсон тохиолдолд агаарт хэдэн мянган хэсэг болж дэлбэрдэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан байна

    Сураггүй болоод хэдийнэ тав хонож  байгаа Малайзийн агаарын тээврийн онгоц төлөвлөгөөт чиглэлээс хазайж баруун тийш эргэсэн нь армийн радарт бичигдсэн байна хэмээн Малайзын нисэх хүчнээс мэдээлжээ. Магадгүй Куала Лумпур руу эргээд ниссэн ч байж болох юм гэж холбогдох хүмүүс таамагласан байна. Гэхдээ яагаад буцаж нисэх болсон нь бас л нэг учир битүүлэг зангилааг бий болгож байгаа юм. Учир нь, онгоцонд …

  • 11 March

    Намын дэд дарга амиа хорложээ

    Дэлхий даяар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан өдөр буюу гуравдугаар сарын 8-нд БНСУ-ын Нудунг намын дэд дарга, эмэгтэй Пак Ын Жи амиа хорлон нас барсан байна. Тэрээр сүүлийн үед  эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах ажилд өөрийн зүгээс хийж, амалж буй ажлууд нь биеллээ олохгүй байгаад маш их харамсаж байгаагаа найз нөхдөдөө хэлж байсан ажээ. Өдгөө 36 …

  • 10 March

    Ким Чен Ун 100 хувийн саналаар сонгогдсон байна

    Хойд Солонгост өнгөрсөн амралтын өдөр Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэр дэвшсэн тойргоосоо сонгогчдын 100 хувийн саналаар сонгогдож, эрх мэдлээ баталгаажуулжээ. Таван жилд нэг удаа болдог Хойд Солонгосын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгууль нь нэг мандаттай тойргоор явагддаг юм. Энэ сонгуулиар Хойд Солонгосын өндөр албан …

  • 10 March

    Дэлхийд 870 сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалд оржээ

    НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор 2010-2012 онуудад дэлхийн 7,1 тэрбум хүний 870 сая орчим нь буюу найман хүний нэг нь байнгын хоол тэжээлийн дутагдалтай байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь буюу 852 сая нь хөгжиж буй улс оронд амьдарч байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орны хүн амын 15 хувийг эзэлдэг байна. Харин хөгжингүй улс оронд 16 сая хүн байнгын хоол тэжээлийн дутагдалтай …

  • 10 March

    Орост, Украины газар нутгаас сантиметрийг ч өгөхгүй

    Москва Крым дэх хяналтаа чангатгаж буйтай зэрэгцэн Украинд үндэсний эв нэгдлийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч олон арван мянган иргэн зэрэгцэн жагсацгааж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Оросыг дэмжигч жагсагчид Крымын Севастополь хотод өрсөлдөгчдөө “бут цохижээ”. Зүүн бүсийн Луханск хотод Оросыг дэмжигчид бүсийн захиргааг эзэлж, захирагчийг огцрохыг шаардаж эхэлсэн байна. Мөн Донецк хотын захиргааны барилга дээрээс Украины далбааг авч …

  • 7 March

    Үүрэн телефоны хэрэглэгчийн мэдээллийг хакердсан байна

    Солонгос улсад үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг хамгийн том компани болох KT компанийн цахим хуудсанд халдаж, тус сайтад бүртгэлтэй байсан 16 сая хэрэглэгчдээс, 12 сая хэрэглэгчийн мэдээллийг  хакердсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгт тус улсын иргэн Ким болон түүний хамтрагч хоёр залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Төв цагдаагийн газраас мэдээллээ. Дээрх гурван залуу нь мэргэжлийн хакер гэгддэг бөгөөд тэд …

  • 7 March

    ХДХВ-тэй нярайг эмчилсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

    ХДХВ тээж төрсөн нярай хүүхдийг эрт үед нь эмчилж эдгээсэн тухай АНУ-ын судлаачид мэдэгдлээ. Энэ нь ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн нярайг эдгээсэн хоёрдахь тохиолдол болж байгаа юм. АНУ-ын Калифорни мужийн эмнэлэг энэ хүүхдэд төрснөөс нь хойш дөрөвхөн цагийн дараа ХДХВ-ийн эсрэг эм өгсөн байна. Одоо есөн сартай, энэ хүүхдээс ДОХ-ын шинжилгээ авахад эрүүл гэсэн хариу гарсан аж. 2013 онд АНУ-ын …

  • 7 March

    В.Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Нобелийн энх тайв­ны шагналд нэр дэв­шүүлсэн тухай Но­рве­гийн Нобелийн хүрээ­лэнгийн за­хирал Гейр Лундестад мэдэгдсэн байна. Энэхүү нэр хүндтэй шагналд АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуден, Ромын Пап лам Франциск, 16 настай пакистан охин Малала Юсуфзай нарыг  дэв­шүүлсэн нь тодорхой байгаа ч жагсаалтад орсон бусад нэр дэвшигчийн талаар мэ­дээлэл гараагүй аж. Энэ онд Нобелийн энх тайвны шагналд 278 нэр …

  • 6 March

    Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ

    Хойд Солонгос мягмар гаригт Япон тэнгис рүү нэлээд хэдэн зөөгч пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тийрэлтэт долоон төхөөрөмжийг улсынхаа зүүн эргийн хот Вонсанаас харвасан байна. Тус яамны үзэж буйгаар, харвасан дөрвөн пуужин нь тийрэлтэт пуужингийн шинэ загвар байж магадгүй аж. Ийнхүү Хойд Солонгос энэ сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос болон …

  • 6 March

    Тамхийг лавлах хуудсаар худалдая гэв

     ОХУ-ын Либерал ард­чилсан намын лидер В.Жи­риновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамаа­ралтай болсон өвчтөнд там­хи худалдах байдлаар там­­хины худалдааг бууруу­лахад чиглэгдэх гэнэ. Түү­ний саналаар албан байгуул­лагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг …

  • 6 March

    30 иргэнийг ирэх ням гаригт цаазаар авна

    Өмнөд Солонгосын иргэн,  шашныг сурталчлагч Ким Жон Уктой холбоотой байсан хэмээн БНАСАУ-ын эрх баригчид  30 хүнд  цаазаар авах ял оноожээ. Тэднийг нууцаар 500 сүм байгуулах хэмээн мөнгө авсан хэргээр буруутгасан байна. БНСУ-ын иргэн, шашин сурталчлагч Ким Жон Ук нь Пхеньянд байхдаа хэвлэлийн бага хурал хийлгэж  БНАСАУ-ын эрх баригчдыг огцруулахаар төлөвлөж байсан, Өмнөд Солонгосын тагнуулын албан даалгавраар ажиллаж байсан хэмээн ярьсан …

  • 6 March

    Урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр байх нь манай улсын экспортод сайнаар нөлөөлдөг байна

    БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн инфляцийг 3.5 хувьд хадгална гэж тооцоолжээ. Ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах, зээлийн өсөлтийг хазаарлах зэрэг зорилгод хүрэхэд хүндрэл учруулах юм. “Уг мэдэгдэл нь засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ ашиглана гэсэн дохиог зах зээлд өгч байна. Өөрт байгаа бүхэн гэдэг нь эдийн засгийн …

  • 5 March

    Украйнд олон улсын ажиглагчид чөлөөтэй орж болно

    Украйны экс гадаад хэргийн сайд Петр Порошенко Крымээс бусад Украйны бүх нутаг дэвсгэрт олон улсын ажиглагчид, шинжээчид, сэтгүүлчид болон бусад хүмүүс чөлөөтэй зорчиж болно гэж мэдэгдлээ. Тэрбээр “Бид олон улсын аль ч төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байна. Бид Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Украйнд олон талын ажиглагч, шинжээчид ажиллах боломжтой болсон. Крымын хойгоос …

  • 5 March

    Украин, ОХУ-ын хооронд анхны хэлцэл хийгдлээ

    Майданы талбайд гарсан хямралын дараа улс төрийн нөхцөл байдал өөрт нь сайнаар эргэсэн улс төрчдийн нэг бол Украин улсын парламентийн дарга, гадаад хэргийн яамны сайд асан Петр Порошенко юм. Тэрбээр алдарт “Рошен” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өмнө нь Шоколадны хаан гэгдэж байжээ. Петр Порошенког ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна. Энэ сард …