Хойд Солонгост өнгөрсөн амралтын өдөр Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэр дэвшсэн тойргоосоо сонгогчдын 100 хувийн саналаар сонгогдож, эрх мэдлээ баталгаажуулжээ. Таван жилд нэг удаа болдог Хойд Солонгосын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгууль нь нэг мандаттай тойргоор явагддаг юм. Энэ сонгуулиар Хойд Солонгосын өндөр албан …
Гадаад мэдээ
March, 2014
-
10 March
Дэлхийд 870 сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалд оржээ
НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор 2010-2012 онуудад дэлхийн 7,1 тэрбум хүний 870 сая орчим нь буюу найман хүний нэг нь байнгын хоол тэжээлийн дутагдалтай байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь буюу 852 сая нь хөгжиж буй улс оронд амьдарч байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орны хүн амын 15 хувийг эзэлдэг байна. Харин хөгжингүй улс оронд 16 сая хүн байнгын хоол тэжээлийн дутагдалтай …
-
10 March
Орост, Украины газар нутгаас сантиметрийг ч өгөхгүй
Москва Крым дэх хяналтаа чангатгаж буйтай зэрэгцэн Украинд үндэсний эв нэгдлийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч олон арван мянган иргэн зэрэгцэн жагсацгааж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Оросыг дэмжигч жагсагчид Крымын Севастополь хотод өрсөлдөгчдөө “бут цохижээ”. Зүүн бүсийн Луханск хотод Оросыг дэмжигчид бүсийн захиргааг эзэлж, захирагчийг огцрохыг шаардаж эхэлсэн байна. Мөн Донецк хотын захиргааны барилга дээрээс Украины далбааг авч …
-
7 March
Үүрэн телефоны хэрэглэгчийн мэдээллийг хакердсан байна
Солонгос улсад үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг хамгийн том компани болох KT компанийн цахим хуудсанд халдаж, тус сайтад бүртгэлтэй байсан 16 сая хэрэглэгчдээс, 12 сая хэрэглэгчийн мэдээллийг хакердсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгт тус улсын иргэн Ким болон түүний хамтрагч хоёр залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Төв цагдаагийн газраас мэдээллээ. Дээрх гурван залуу нь мэргэжлийн хакер гэгддэг бөгөөд тэд …
-
7 March
ХДХВ-тэй нярайг эмчилсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
ХДХВ тээж төрсөн нярай хүүхдийг эрт үед нь эмчилж эдгээсэн тухай АНУ-ын судлаачид мэдэгдлээ. Энэ нь ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн нярайг эдгээсэн хоёрдахь тохиолдол болж байгаа юм. АНУ-ын Калифорни мужийн эмнэлэг энэ хүүхдэд төрснөөс нь хойш дөрөвхөн цагийн дараа ХДХВ-ийн эсрэг эм өгсөн байна. Одоо есөн сартай, энэ хүүхдээс ДОХ-ын шинжилгээ авахад эрүүл гэсэн хариу гарсан аж. 2013 онд АНУ-ын …
-
7 March
В.Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай Норвегийн Нобелийн хүрээлэнгийн захирал Гейр Лундестад мэдэгдсэн байна. Энэхүү нэр хүндтэй шагналд АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуден, Ромын Пап лам Франциск, 16 настай пакистан охин Малала Юсуфзай нарыг дэвшүүлсэн нь тодорхой байгаа ч жагсаалтад орсон бусад нэр дэвшигчийн талаар мэдээлэл гараагүй аж. Энэ онд Нобелийн энх тайвны шагналд 278 нэр …
-
6 March
Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ
Хойд Солонгос мягмар гаригт Япон тэнгис рүү нэлээд хэдэн зөөгч пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тийрэлтэт долоон төхөөрөмжийг улсынхаа зүүн эргийн хот Вонсанаас харвасан байна. Тус яамны үзэж буйгаар, харвасан дөрвөн пуужин нь тийрэлтэт пуужингийн шинэ загвар байж магадгүй аж. Ийнхүү Хойд Солонгос энэ сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос болон …
-
6 March
Тамхийг лавлах хуудсаар худалдая гэв
ОХУ-ын Либерал ардчилсан намын лидер В.Жириновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамааралтай болсон өвчтөнд тамхи худалдах байдлаар тамхины худалдааг бууруулахад чиглэгдэх гэнэ. Түүний саналаар албан байгууллагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг …
-
6 March
30 иргэнийг ирэх ням гаригт цаазаар авна
Өмнөд Солонгосын иргэн, шашныг сурталчлагч Ким Жон Уктой холбоотой байсан хэмээн БНАСАУ-ын эрх баригчид 30 хүнд цаазаар авах ял оноожээ. Тэднийг нууцаар 500 сүм байгуулах хэмээн мөнгө авсан хэргээр буруутгасан байна. БНСУ-ын иргэн, шашин сурталчлагч Ким Жон Ук нь Пхеньянд байхдаа хэвлэлийн бага хурал хийлгэж БНАСАУ-ын эрх баригчдыг огцруулахаар төлөвлөж байсан, Өмнөд Солонгосын тагнуулын албан даалгавраар ажиллаж байсан хэмээн ярьсан …
-
6 March
Урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр байх нь манай улсын экспортод сайнаар нөлөөлдөг байна
БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн инфляцийг 3.5 хувьд хадгална гэж тооцоолжээ. Ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах, зээлийн өсөлтийг хазаарлах зэрэг зорилгод хүрэхэд хүндрэл учруулах юм. “Уг мэдэгдэл нь засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ ашиглана гэсэн дохиог зах зээлд өгч байна. Өөрт байгаа бүхэн гэдэг нь эдийн засгийн …
-
5 March
Украйнд олон улсын ажиглагчид чөлөөтэй орж болно
Украйны экс гадаад хэргийн сайд Петр Порошенко Крымээс бусад Украйны бүх нутаг дэвсгэрт олон улсын ажиглагчид, шинжээчид, сэтгүүлчид болон бусад хүмүүс чөлөөтэй зорчиж болно гэж мэдэгдлээ. Тэрбээр “Бид олон улсын аль ч төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байна. Бид Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Украйнд олон талын ажиглагч, шинжээчид ажиллах боломжтой болсон. Крымын хойгоос …
-
5 March
Украин, ОХУ-ын хооронд анхны хэлцэл хийгдлээ
Майданы талбайд гарсан хямралын дараа улс төрийн нөхцөл байдал өөрт нь сайнаар эргэсэн улс төрчдийн нэг бол Украин улсын парламентийн дарга, гадаад хэргийн яамны сайд асан Петр Порошенко юм. Тэрбээр алдарт “Рошен” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өмнө нь Шоколадны хаан гэгдэж байжээ. Петр Порошенког ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна. Энэ сард …
-
5 March
Европын холбоонд газрын тосны үнэ нэмэгдлээ
Украинд болж байгаа улс төр, эдийн засгийн хямрал Европын бараа таваарын үнэд нөлөөлж эхэллээ. Европын холбооны биржүүдэд байгалийн хий, газрын тосны үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Европын холбооны таваарын биржүүд нээгдсэнээс хойш нэг цаг өнгөрөхөд газрын тосны үнэ 1.6 хувиар, шатдаг хий гурван хувиар, улаан буудай 4.5 хувиар нэмэгдлээ. Харин Оросын хөрөнгийн биржүүд дээр өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ …
-
5 March
Өмнөд Солонгосын эмч нар ажил хаяна
Засгийн газрынхаа эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн Өмнөд Солонгосын эмч нар энэ сарын 10-нд ажил хаяхаа мэдэгдлээ. Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын холбооны гишүүдийн олонх нь ажил хаях саналыг дэмжжээ. Өнгөрсөн долоо хоногт тус холбооны гишүүдийн 70 хувь буюу 48 мянган эмч онлайн санал асуулгад оролцож, тэдний 76 гаруй хувь нь ажил хаяхыг дэмжсэн аж. Ашгийн төлөө эмнэлгүүд болон …
-
5 March
“Газпром” компани Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсооно
Оросын төрийн мэдлийн “Газпром” компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсоохоор болсноо зарлалаа. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Үүнээс гадна ОХУ Каспийн тэнгисийн ойролцоо тив дамнан харвах чадалтай пуужинг туршилтын зорилгоор байрлуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдээллээ. ОХУ-ын хувьд өнгөрсөн бямба гарагт Украйны Крымд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл