Украинд болж байгаа улс төр, эдийн засгийн хямрал Европын бараа таваарын үнэд нөлөөлж эхэллээ. Европын холбооны биржүүдэд байгалийн хий, газрын тосны үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Европын холбооны таваарын биржүүд нээгдсэнээс хойш нэг цаг өнгөрөхөд газрын тосны үнэ 1.6 хувиар, шатдаг хий гурван хувиар, улаан буудай 4.5 хувиар нэмэгдлээ. Харин Оросын хөрөнгийн биржүүд дээр өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ …
Гадаад мэдээ
March, 2014
-
5 March
Өмнөд Солонгосын эмч нар ажил хаяна
Засгийн газрынхаа эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн Өмнөд Солонгосын эмч нар энэ сарын 10-нд ажил хаяхаа мэдэгдлээ. Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын холбооны гишүүдийн олонх нь ажил хаях саналыг дэмжжээ. Өнгөрсөн долоо хоногт тус холбооны гишүүдийн 70 хувь буюу 48 мянган эмч онлайн санал асуулгад оролцож, тэдний 76 гаруй хувь нь ажил хаяхыг дэмжсэн аж. Ашгийн төлөө эмнэлгүүд болон …
-
5 March
“Газпром” компани Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсооно
Оросын төрийн мэдлийн “Газпром” компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсоохоор болсноо зарлалаа. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Үүнээс гадна ОХУ Каспийн тэнгисийн ойролцоо тив дамнан харвах чадалтай пуужинг туршилтын зорилгоор байрлуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдээллээ. ОХУ-ын хувьд өнгөрсөн бямба гарагт Украйны Крымд …
-
4 March
Иран цөмийн зэвсэггүй болох хүсэлтэйгээ дахин нотоллоо
Ираны Ерөнхийлөгч Хассан Рохани Ираны Батлан хамгаалах яамны зохион байгуулсан сэргийлэлт хамгаалалтын үзэсгэлэнд оролцсон байна. Тэрээр энэ үеэр дэлхийн улс орнууд, тэр тусмаа хөрш орнуудтайгаа харилцан итгэлцсэн харилцаа байгуулахад бэлэн байгаагаа хэлжээ. Мөн тэрээр 35 жилийн турш, Иран хөрш орнуудтайгаа зөрчил маргаантай байсаар ирсэн боловч Ираны тал бусад орныг түрэмгийлсэн ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн харилцан хүндэтгэсэн нөхцөлд бусад улс оронтой харилцаагаа …
-
4 March
Гадаадын үнэтэй брэнд бүтээгдэхүүнүүдийн худалдах үнийг тогтооно
Солонгос улсад дэлхийд алдартай гэгдэх бүх брэндийн олон төрлийн салбар дэлгүүрүүд ажилладаг билээ. Тус улсын иргэд нь брэнд бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээгээр дэлхийн улс орнуудын дунд 8 дугаар байранд жагсдаг төдийгүй 4 эмэгтэй тутмын 3 нь хамгийн багадаа 2 ширхэг брэндийн цүнх, хувцас , түрийвч гээд эд зүйлсийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Гадаадын орнуудад төдийлөн үнэтэй байдаггүй …
-
3 March
Пакистаны шүүх байранд халдлага болж, 11 хүн амь үрэгдлээ
Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ. Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс …
-
3 March
Хойд Солонгос дахин пуужин харавсан байна
Өмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна. Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа …
-
3 March
Ливийн жагсагчид парламентын ордонд халджээ
Ливийн Үндэсний ерөнхий Конгресс буюу парламентын ордон руу өчигдөр /III.2/ Засгийн газрын эсрэг жагсагчид халджээ. Халдлага, үймээний үеэр Ливийн парламентын хоёр гишүүн бууны суманд өртөж, гэмтсэнийг “ВВС” мэдээлсэн байна.Гэрчүүдийн яриагаар парламентын гишүүд ордоноос гарч, автомашиндаа суун, жагсагчдаас зугтах гэж байгаад бууны суманд өртсөн гэнэ. Жагсагчдын зүгээс Ливийн парламентыг огцорч, ээлжит бус сонгуулийн тов зарлахыг шаардан, тайван жагсаал хийж байсан аж. …
-
3 March
Их-7 ОХУ-ыг буруушаасан байна
Их найм буюу дэлхийн томоохон найман орнуудын дунд ОХУ багтдаг. Тэгвэл Их-7 буюу ОХУ-аас бусад улс нь өнөөдөр Москвагийн үйлдлийг буруушаалаа. Дэлхийн томоохон найман улсын хамтын уулзалт ирэх зургаадугаар сард ОХУ-ын Сочи хотод болох гэж байгаа юм. Гэвч энэ хооронд Европын холбооны гадаад харилцааны сайд нар Брюссельд шуурхай зөвлөгөөн зохион байгуулж эхэллээ. ОХУ-ын цэрэг армийн үйлдэл энэ өдрүүдэд Украины Crimean …
-
2 March
Украйнд байдал хурцадмал хэвээр байна
ОХУ-ын парламент Украин улс руу цэрэг оруулах Ерөнхийлөгч В.Путины санаачлагыг баталсны дараа Украины цэрэг өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн байна. Түүнчлэн цөмийн эрчим хүчний станцууд зэрэг гол газруудад аюулгүй байдлын арга хэмжээг авч, хүчээ зузаатгасан гэж Украины Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Александр Турчинов мэдэгдсэн юм. Украины Үндэсний аюулгүй байдлын болон Батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Парубий ням гараг буюу өнөөдрөөс эхлэн …
February, 2014
-
28 February
Украйнд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “АНУ-ын засаг захиргаа Украйнд хугацаатай зээл маягаар нэг тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх боломжийг судалж байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ тусламжийг олон улсын нийгэмлэгүүдээс Украйнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олгоно гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Европын Холбооноос 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр ярьж байгаа ч одоогоор албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгааг дурьдсан. Жон …
-
27 February
Крымын хойгт Украины түр Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байна
Украины Крымын хойгт шинэ Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн өргөжих хандлагатай байна. Севастополь зэрэг Крымын хойгийн хотуудад хэдэн мянган хүн шинэ Засгийн газрыг эсэргүүцэн сүүлийн дөрвөн өдрийн турш жагсч, Оросын тусламжийг хүсч байна. Харин Ук раины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Турчинов У раин улс хоёр хуваагдах аюултай тулгараад байгаад санаа зовниж байгаа тухайгаа хэлжээ. Түүнчлэн энэ лхагва гариг гэхэд Украины шинэ Засгийн …
-
27 February
Яценюкийг Ерөнхий сайдаар нэрлэлээ
Украины шинэ түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өчигдөр Тусгаар тогтнолын талбайд олон нийтэд танилцуулсан байна. Жагсагчид болон улс төрийн нам хүчнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл сөрөг хүчний удирдагчдын нэг, “Fatherland” намын дарга Арсеный Яценюкийг Ерөнхий сайдаар томилохоор санал болгосон бөгөөд өнгөрсөн гурван сарын турш жагсаал эсэргүүцлийг идэвхтэй удирдагчид кабинетын бүрэлдэхүүнд багтжээ. Парламентын экс спикер, Гадаад хэргийн сайд асан Яценюк энэ үеэр “Өмнөд …
-
27 February
Солонгос улсын урсгал дансны ашиг буурчээ
БНСУ-ын Төв банкны мэдээлснээр тус улсын урсгал дансны ашиг өнгөрсөн нэгдүгээр сард 3.61 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 2.8 тэрбум ам.доллараар буурсан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-ын урсгал дансны ашиг 2.71 тэрбум ам.доллар болж, хамгийн бага түвшинд хүрээд байсан юм. Харин өнгөрсөн онд БНСУ-ын урсгал дансны ашиг 70.73 тэрбум ам.долларын ашигтай гарч түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж …
-
26 February
Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов эх орон нь хуваагдах аюултай байгаад санаа зовниж байна
Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов эх орон нь хуваагдах аюултай байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Виктор Януковичийг хүчээр буулгасан явдал нь Украйн дахь орос хэлтнүүд амьдардаг бүс нутгийнхны дургүйцлийг төрүүлж байгаа юм. Лхагва гарагт буюу өнөөдөр Украйны шинэ Засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байсан ч хойшлуулахаар болсон байна. Европын холбооны зүгээс Украйныг нэн даруй шинэ Засгийн газраа байгуулбал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл