Гадаад мэдээ

February, 2014

  • 18 February

    Хятад болон АНУ, Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарна

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр айлчлалынхаа үеэр нийслэл Жакартад байрлах Америкийн соёлын төвд илтгэл тавьсан юм. Тус илтгэлд: Би дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар маш их санаа зовж байна. олон улсын хэмжээнд гамшиг болоод байгаа энэ асуудалд бид анхаарлаа хандуулах нь зүйтэй. Терроризм, хүн амины хэрэг, аймшигт зэвсэгт …

  • 18 February

    Украйн дахь жагсаал өндөрлөх тийшээ хандлаа

    2 сар үргэлжилсэн украйны Засгийн газрын эсрэг жагсаал намжиж төлөвт шилжжээ. Засгийн газраас жагсагчдыг өнөөдрийн дотор нийслэл дэх жагсаал цуглаанаа зогсоовол жагсаалын үеэр баривчлагдсан иргэдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг санал болгосноор асуудлыг ийнхүү тайвшруулах нөхцөл бүрэлдсэн байна. Сони: Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович өршөөлийн шинэ хуулийн талаар иргэдэд санал тавьсантай холбогдуулан нийслэл Киев хотын төв талбайд цугласан жагсагчид 2 сар үргэлжилсэн …

  • 14 February

    Хуримын ордон нурж, есөн хүн амь үрэгдж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ

    Хятадын Зежян мужийн Жинхуа хотод хуримын ордны барилга нурснаас есөн хүн нурангид даруулан нас барж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хуримын ордны барилга нурах үед дотор нь 200 гаруй хүн хуримын хүндэтгэлийн зоог барьж байсан аж. Албаныхны мэдээлснээр хуримын ордны барилга хуучирсан байсан гэнэ. Одоогоор мөрдөн шалгах албаныхан барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна хэмээн “CNN” мэдээлжээ.

  • 14 February

    Бээжингийн агаарын бохирдол хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрчээ

    Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрснийг Шанхай хотын Нийгмийн шинжлэх ухааны төв анхаарууллаа. Тус төвөөс гаргасан олон улсын хотуудын хөгжлийн тайланд оруулсан 40 хотын дотор Бээжингийн экологийн индекс Москва хотын дараа буюу хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна. Экологийн индекс нь хүрээлэн буй орчны индекс, амьдрах орчин индекс, агаарын бохирдлын индекс зэрэг гурван үзүүлэлтийг нэгтгэсэн дүн юм. Энэхүү …

  • 12 February

    Хойд Солонгос, Өмнөдөд хандан удахгүй болох АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилтаа зогсоохыг хүслээ

    Өмнөд болон Хойд Солонгосын албаны төлөөлөгчид хэдэн жилийн өмнөөс өндөр төвшний яриа хэлэлцээрийг тодорхой хуваарийн дагуу хийх болсон. Энэ удаагийн яриа, хэлэлцээг хийх тухай ямар нэгэн хөтөлбөр, төлөвлөгөө байгаагүй ч Хойд Солонгосын хүсэлтийн дагуу хэлэлцээг эхлүүлсэн талаар Сөүл мэдээллээ. Улмаар хоёр талын уулзалт Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд эхэлж байгаа юм. Пхеняны зүгээс Өмнөдөд хандан удахгүй болох АНУ-тай …

  • 10 February

    ОХУ бараа бүтээгдэхүүндээ “Ча­нарын тэмдэг”-ийг дахин хэрэг­лэнэ

    ОХУ бараа бүтээгдэхүүндээ “Ча­нарын тэмдэг”-ийг дахин хэрэг­лэхээр болжээ. Үйлдвэр худалдааны яамнаас зарласан урал­даанд хуучин ЗХУ-ын үеийнх шиг таван өнцөгт дотор “К” үсэг байх загвар түрүүлжээ. “Чанарын тэмдэг” бүхий бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах аж. Үйлдвэр ху­далдааны сайд Д.Мантуров “Энэ тэмдэг нь бүтээгдэхүүний стан­дартыг өөрчилнө гэсэн үг биш. Харин бүтээгдэхүүнийг чанартай гэдгийг баглаа боодол дээр харуулах юм” хэмээн хэлжээ. …

  • 8 February

    Boeing 737-800 онгоцонд тэсрэг бөмбөг илрээгүй

    Агаарын тээврийн Pegasus компанийн онгоц өчигдөр орой барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн талаар Туркийн тээврийн яамны ажилтан Habip Soluk CNNTurk сувгаар шуурхай мэдээлсэн билээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байгаа. Үүнийг Sabiha Gokcen нисэх буудалд буулгахгүй, шууд өвлийн олимп болж байгаа Сочи руу аваачих хэрэгтэй” хэмээн заналхийлсэн аж. Үүний дараа онгоц барьцаалагдлаа хэмээх дохиог …

  • 7 February

    Хоёр Солонгосын цэрэггүй бүсэд дэлхийн энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг байгуулна

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дэвшүүлсэн хоёр Солонгосын цэрэггүйжүүлсэн бүсэд дэлхийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга өчигдөр тус улсын Засгийн газрын энэ онд хэрэгжүүлэх чухал төлөв лөгөө болон батлагдлаа. Тус улсын Нэгдлийн яам 2014 оны ажлын төлөвлөгөөний тайландаа тэмдэглэхдээ, энэ онд цэрэггүйжүүлсэн бүсэд энх тайвны цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хойд Солонгостой тохиролцох, байгуулалтын төслийг ажиллуулахыг зорьж, бэлтгэл ажлыг …

  • 7 February

    Өмнөд Солонгос нийт хөрөнгийнхөө 30 хувийг нь хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад зарцуулíà

    Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сан ирэх гурван жилийн дотор хөрөнгө оруулалтын ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж байгаатай холбогдуулан анх удаа гадны мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ. Өнгөрсөн онд Үндэсний тэтгэврийн санд мөнгөний менежментийн чиглэлээр 200 хүн ажиллаж байгаа бөгөөд нэг хүний жилийн дундаж цалин ойролцоогоор 83 сая вон буюу 77 мянган ам.доллар …

  • 7 February

    БНАСАУ Apple-ын бүтээгдэхүүнийг хуулбарласан байж болзошгүй байна

    БНАСАУ-ын компьютерын төв 2000 онд “Linux” үйлдлийн системд тулгуурласан “Улаан од” нэртэй анхны үйлдлийн системийг бүтээсэн аж. Харин уг үйлдлийн системийн “3.0” хувилбар олон талаараа “Apple” компанийн МАС үйлдлийн системийн “X” хувилбарыг хуулбарласан мэт болсон тухай BBC мэдээлжээ. “Улаан од” үйлдлийн системийн шинэ хувилбарыг Пхеньяны шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш Вилл Скүт бүтээсэн ба бусдаас санаа аваагүй гэжээ.

  • 6 February

    Дөрвөн тонн зааны яс илрүүлжээ

    Тогогийн эрх баригчид Вьетнам руу илгээх гэж байсан дөрвөн тонн орчим зааны ясыг илрүүлэн энэ хэрэгт холбогдох гурван хүнийг баривчлан саатуулжээ. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт холбогдох мөрдөн шалгалтыг эхлүүлсэн бөгөөд анхан шатны дүгнэлтээр дөрвөн тонн бүхий эдгээр ясыг авахын тулд 500 гаруй зааныг устгасан хэмээн үзэж байна. Олон улсын хэмжээнд хоригдсон зааны ясны худалдаа нь одоо хууль бус үйлдэлд зүй …

  • 6 February

    Нелсон Мандела гурван сая еврогийн өв үлдээжээ

    Өнгөрсөн оны сүүлээр таалал төгссөн өмнөд африкийн ерөнхийлөгч асан нелсон манделагийн гэрээслэлийг задлар эсэх талаар багагүй маргалдсаны эцэст дэлхий нийтэд зарласан байна. арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, өмнөд африкийн ерөнхийлөгч асан мандела нийт 3 сая евротой тэнцэх хэмжээний өв үлдээжээ. Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг задалж албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Нелсон Манделагийн гэрээсэлж …

  • 6 February

    Хоёр Солонгос дайны үеээр салсан гэр бүлүүдийг уулзуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

    Солонгосын дайны 1950-1953 оны үеэр салж хоёр улсад харъяалагдсан гэр бүлийн хүмүүсийг уулзуулах тухай асуудлыг БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр улс лхагва гарагаас эхлэн хэлэлцэж эхэллээ гэж орон нутгийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Өглөөний 10 цагаас эхэлсэн энэ уулзалтад хоёр улсаас тус бүр гурван төлөөний хүн оролцож байна. Орой болтол үргэлжлэх энэ уулзалтаар гэр бүлийн хүмүүсийг уулзуулах өдөр цаг, байрыг  товлох юм. …

  • 5 February

    Путин ирвэсийн зулзагыг тайвшрууллаа

    Путин Олимпийн хорооны албаныхныг дагуулан Перс  ирвэсийг хамгаалах паркт зочиллоо.  Паркаар зочлох үеэр ирвэсийн 6 сартай зулзага догширч сэтгүүлчид рүү дайрч нэгийг нь хазаж нэгийг нь савардсан байна. Догширсон ирвэсийн зулзагыг ерөнхийлөгч Путин тайвшруулсан талаар оросын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Ерөнхийлөгч Путинг амьтадтай харьцах аргаа олдог нэгэн гэдэг. Телевизийн багийнхныг барын довтлогооноос аварсан, тогоруу шувуудтай цуг нисэж байсан гээд түүний …

  • 3 February

    БНСУ-ын кредит картын үйлчилгээний салбартаа тэргүүлэгч “KB Financial Group”,“Lotte Group” ньхэрэглэгчдийн мэдээллээ алдсан болох нь шалгалтаар тогтоогджээ

    БНСУ-ын Санхүүгийн зохицуулах хороо хэрэглэгчдийн мэдээллээ алдсан гэх кредит картын үйлчилгээ үзүүлэгч гурван компанийн үйл ажиллагааг гурван сарын хугацаатай түр зогсоохоор боллоо. Албаны хүний өгч байгаа мэдээллээр уг шийдвэр хоёрдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлж магадгүй юм байна. Мөн эдгээр компаниудын хувьд 10 хоногийн дотор давж заалдах боломжтой гэж мэдээллээ. БНСУ-ын кредит картын үйлчилгээний салбартаа тэргүүлэгч “KB Financial Group”, “NH …