Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой нэгдэхэд системийн болон бүтцийн асуудлыг шийдвэрлэх хороог байгуулах талаар мэдэгдлээ. Пак Кын Хе уг хороо нь хоёр Солонгосын хооронд хийх яриа хэлэлцээг нэмэгдүүлэх ажил хийнэ гэдгийг онцолсон байна. Хамгийн гол нь Солонгосын хойгийг нэгтгэх тодорхой арга замыг хайж, бий болгох нь хорооны гол үүрэг гэнэ. Нэгтгэх хороонд гадаад улстөр, эдийн засаг, соёл, …
Гадаад мэдээ
February, 2014
-
25 February
Хятадын аюулгүй байдлын дэд сайд авлигын хэрэгт холбогдож суудлаасаа огцорлоо
БНХАУ -ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ли Доншен суудлаасаа огцорлоо. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлж буйгаар ноён Ли өнгөрсөн арванхоёрдугаар сард “ноцтой сахилгын зөрчил ” гаргаж, авлигын хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа аж. Хэвлэлийнхэн түүнийг Аюулгүй байдлын экс дарга Жоу Юнканы хэрэгтэй холбоотой дараагийн хүн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Түүнийг баривчилсан тухай мэдээлэл Хятадын Төрийн зөвлөлийн сайдын мэдэгдлийн …
-
25 February
Медведев “Украйны төрийн эрхийг түр барьж байгаа хүмүүсийг зэвсэгт бослогоор гарч ирсэн” гэдгийг онцоллоо
ОХУ-ын эрх баригчид Украйны асуудлаар байр сууриа илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Украйны төрийн эрхийг түр барьж байгаа хүмүүсийг зэвсэгт бослогоор гарч ирсэн” гэдгийг онцолсон байна. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украйны улс төрд гарсан өөрчлөлт болон шинэ эрх баригчдын баталсан хуулиуд нь орос иргэд болон бусад жижиг үндэстнүүдийн эрхийг зөрчиж байгаа” гэж мэдэгджээ. Ням гарагт …
-
25 February
Өмнөд Солонгос цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болно
Өмнөд Солонгос Пхеньяны цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болохоор төлөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг төхөөрөмжүүд нь Ираны уран баяжуулах үйлдвэрийн сүлжээнд халдахаар бүтээсэн “Stuxnet” кибер зэвсэгтэй төстэй байх гэнэ. Тус яам энэхүү төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан хэмээн “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос улс 2006 онд цөмийн зэвсгийн амжилттай туршилт хийсэн …
-
24 February
Өмнөд, Хойдын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхэллээ. Ээлжит цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зөвхөн АНУ-аас л гэхэд 12500 гаруй цэрэг болон техник, хэрэгслүүд оролцож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Кин Мин-Сеок “Яг энэ цэг мөчид Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн төлөвлөгдөөгүй үйл хөдлөл хийгээгүй байна. Гэхдээ Хойд Солонгосын зүгээс …
-
24 February
Украин улс Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлнэ гэлээ
Ерөнхийлөгч Виктор Януковичийг зугтаасны дараа Украины түр хугацааны төрийн тэргүүнээр томилогдсон Олександр Турчынов Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарна хэмээн мэдэгдсэн байна. Ингэхдээ “Бид Европын орнуудын гэр бүлдээ эргэн нэгдэх нь зүйтэй” гэжээ. Түүнийг парламентын гишүүдийн олонхийн саналаар түр Ерөнхийлөгчөөр томилсон юм. Тэрээр Януковичийн сонголтыг ч мөн хүндэтгэж, ОХУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн хэмээсэн байна. Гэхдээ цоо шинэ, шударга, эрх …
-
23 February
Украйны жагсагчдын шаардлагаар Ерөнхий сайд асан Юлия Тимошенко суллагджээ
Украйнд одоогийн засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагч иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, цагдаагийн галт суманд жагсагчдаас өртөж амь насаа алдсан. Энэ бүхний эцэст Украйны Парламент одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулж 2014.05.25-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болжээ. Янукович явж Тимошинко эргэн ирэхээр болжээ. Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко Харьковоос Киев хотын нисэх буудалд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа …
-
21 February
Дэлхийн эх хэлний өдөр – 2 дугаар сарын 21 /монгол бичгээр/
1999 оны 11 сард олон улсын холбоот байгууллагын соёл сурган хүмүүжлийн зохион байгуулалтын энгийн их хурлаас 2000 оноос эхлэн жил бүрийн 2 сарын 21-ны өдрийг “Дэлхийн эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглаж, бүх бөмбөрцөгт эх хэлний чухал чанарыг таниулж, эх хэлээ түгээмэлжүүлэх хөдөлгөөнийг ахиулж, дэлхий дээрх олонхи хэлний устгалын зогсоохыг зорьжээ. 2 сарын 21-ний өдрийг эх хэлний өдрөөр тогтоосны учир …
-
21 February
Тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах ажил эхэллээ
Хоёр Солонгосын хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах ажил өчигдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд оролцох Өмнөд Солонгосын хуваагдсан гэр бүлийнхэн болон хамт яваа төрөл төрөгсөд Хойд Солонгосын Кимгымсан ууланд хүрэлцэн очжээ. Энэ удаагйин арга хэмжээг хоёр шаттай явуулах юм. Эхний ээлж энэ сарын 20-22-нд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Өмнөд Солонгосын 140, Хойд Солонгосын 178 хүн дайны үеэр хуваагдаж олон жилийн турш уулзаагүй …
-
21 February
Тайландын жагсагчид Ерөнхий сайдынхаа албан байрыг бүсэлжээ
Тайландын Иргэний шүүх танхимаас Нийслэл Бангкок болон түүний ойролцоохь бүсэд хэрэгжүүлж буй онц байдлын хуулийг цуцлахгүй байх тухай шүүхийн шийдвэр гаргав. Уг шийдвэрт цагдаа хүчний байгууллага онц байдлын хуулийн нэрийг барьж жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг онцгойлон заажээ. Мөн өдөр Засгийн газрын эсрэг жагсагчдын удирдагч, “Ардын ардчилсан өөрчлөлтийн комисс”- ын нарийн бичгийн дарга Сутеп Таугсубан олон мянган жагсагчийг дагуулан Түр …
-
21 February
Маргааш “Их-20”-ийн Сангийн сайд нар уулзана
Австралийн Сидней хотноо энэ бямба, ням гарагт “Их-20”-ийн Сангийн сайд нарын уулзалт болох гэж байна. Энэ удаагийн уулзалтаар АНУ-ын мөнгөний зөөлөн бодлогын өөрчлөлт хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар оролцогч талууд голчлон хэлэлцэх аж. “Их-20”-ийн уулзалтын төлөвлөгөөнд улс орнуудын сангийн бодлого, чөлөөт худалдааны асуудал, санхүүгийн зохицуулалт болон ажлын байр шинээр бий болгох асуудал чухалчлан тавигдах юм байна. 2014 он …
-
21 February
Барак Обама XIV Далай Ламтай уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр XIV Далай Ламыг ЦагаанОрдонд хүлээн авч уулзахаар болсон байна. Энэ удаагийн уулзалт нь Барак Обама,Далай лам нарын гурав дахь удаагийн уулзалт болж байгаа бөгөөд үүнээс өмнө 2010, 2011 онд уулзаж байсан юм. БНХАУ-ын тал энэхүү уулзалтад шүүмжлэлтэй хандах нь гарцаагүй гэдгийг судлаачид онцолж байгаа ч Цагаан Ордны төлөөлөгч Кэйтлин Хэйдэн “АНУ Төвдийг БНХАУ-ын нэг хэсэг гэдгийг …
-
20 February
ОХУ Хойд Солонгосын өрийг цайруулахаар боллоо
Хойд Солонгосын ЗХУ-ын үед зээлсэн өрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухай Төрийн Думын цахим хуудаст мэдээлжээ. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Хойд Солонгосын ОХУ-д төлөх ёстой байсан нийт 11 тэрбум ам.долларын өрийн 90 хувийг нь хүчингүй болгосон байна. Хоёр улсын Засгийн газар уг асуудлыг өнгөрсөн 20 жилийн турш хэлэлцсэний дүнд хоёр орны улс төр, эдийн засаг, санхүүгийн онцлог нөхцөл байдлыг харгалзан …
-
19 February
Хятадын нөлөө Ази Номхон далайн бүсэд нэмэгдсээр
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ази Номхон далайн бүсийн тогтвортой байдал нь АСЕАН-ы орнуудын боловсруулах далай тэнгисийн хуулиас шууд шалтгаалахыг хэлсэн байна. Жон Керри Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж байгаа бөгөөд Индонезийн нийслэлд очихдоо энэ талаар мэдэгдлээ. Тэрбээр “Хятад улс тус бүс нутгийн тэнгис, далайд хяналтаа тогтоох гэж оролдож байгаад АНУ зовниж байна. Жишээ нь өнгөрсөн …
-
19 February
Венад Ираны цөмийн хөтөлбөрийн уулзалт эхлэлээ
Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудалд бүрэн дүүрэн хэлэлцээрт хүрэх зорилготой олон улсын төлөөлөгчдийн уулзалт Австрийн Вена хотод эхэллээ. Дэлхийн зургаан хүчирхэг улсын төлөөлөгчдийн Ираны албаныхантай хийж буй уулзалт, хэлэлцээ гурван өдөр үргэлжилэх аж. Уулзалт, хэлэлцээнд Европын холбооны Гадаад хэргийн дарга Кэтрин Эштоноор ахлуулан АНУ, Их Британи, Франц, Хятад, ОХУ дээр Герман улс нэмэгдсэн бүрэлдэхүүнтэй “P5+1” гэж нэрлэгдсэн багийн Гадаад хэргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл