Гадаад мэдээ

December, 2014

  • 14 December

    Туркийн цагдаа нар 25 сэтгүүлчийг баривчилжээ

    АНКАРА. /Reuters/. Засгийн газраа шүүмжилсэн сонин, телевизийн сувгийн байр руу Туркийн цагдаа нар дайран орж, 25 сэтгүүлчийг баривчилжээ. Цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр улсынхаа хамгийн том сонингуудын нэг “Заман”-ы байруудыг нэгжжээ. Террорист ажиллагаа явуулахад оролцож байж болзошгүй гэж үзэн тэд энэ сонины харьяа телевизийн сувгийн байрыг мөн нэгжсэн байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы өрсөлдөгч, лалын санваартан Фетулла Гуленыг тус сонин …

  • 14 December

    Өмнөд Африкийн гоо бүсгүй Дэлхийн миссийн титмийг өмслөө

    “Miss wоrld-2014” тэмцээний сүүлчийн шалгаруулалт өчигдөр боллоо. Лондон хотноо зохиогдсон уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт манай цагаар 22 цаг 20 минутаас эхэлсэн. 64 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд энэ удаа 122 орны сайхан бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Монгол Улсыг төлөөлж Т.Батцэцэг оролцлоо. Оролцогчид финалын шалгаруулалтын өмнө спорт, авьяас гэсэн хэд хэдэн төрлүүдээр өрсөлдөж, тухайн төрөлдөө шилдгээ шалгаруулсан. Манай оролцогч спортын …

  • 14 December

    Ихэр дүүгээ хүлээж буй ханхүү Жоржийн зургийг дэлгэлээ

    Их Британийн хааны ордон ханхүү Жоржийн сүүлийн үеийн зурагнуудыг олон нийтэд дэлгэлээ. Ханхүү Уильям болон гүнж Кэйт Миддлтон нарын ууган хүү Жоржийн гурван зургийг Крисмасын баярыг тохиолдуулан тус улсын хааны ордон  олон нийтэд дэлгэжээ. Эдгээр зургийг Уильямын гэр бүлийн амьдардаг Лондон хотын Кенсингтоны ордонд орших цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн сарын сүүлээр авчээ. Крисмасын өмнө нэг нас таван сар хүрч буй ханхүүгийн …

  • 13 December

    Оюутнууд жагсаалаа зогсоов

    Ардчилсан нээлттэй сонгуулийн төлөө жагсч буй оюутнууд жагсаалаа зогсоосон тухай“fastbioengineering.com”мэдээллээ. Тус жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу “Оюутнуудын аюулгүй байдлын үүднээс хэсэг хугацаанд жагсаалаа зогсоохоор боллоо” гэж мэдэгджээ. Тэрбээр “Бидний хүсэлтийг Бээжингийн удирдлагууд хүлээн авах хүртэл жагсах болно. Үнэнийг хэлэхэд, цагдаа хүчнийхэн оюутнуудтай хэтэрхий гэмээр харьцаж байна. Цагдаагийн бороохойд цохиулаагүй оюутан олоход ч бэрх боллоо. Тиймээс оюутнуудын …

  • 13 December

    “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ

    БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэгийг 11 минутаар хойшлуулж зорчигчдын ая тух, амь насны аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм.  Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан …

  • 13 December

    Цэрэнтэй өрсөлдсөн Мойн Хан захидал ирүүлжээ

    Цэнхэр үст Цэрэн Хойд туйлд болох нохойтой чарганы уралдаанд оролцох онлайн санал асуулгаар Пакистаны иргэн Мойн Хан гэгчтэй өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Түүнийг монголчууд дуу нэгтэй дэмжиж, секунд тутамд онлайнаар санал өгснөөр ялалтад хүргэж чадсан юм. Харин түүний өрсөлдөгч Мойн Хаан монголчуудад хандан ийм захидал ирүүлжээ. 2014 он 12 сарын 13-ны өглөөний 4:00 цаг “[Голомт Эрхэм] Амарлин, Монголчуудтай өрсөлдөхөд үнэхээр …

April, 2014

  • 11 April

    Орос, Белорусь, Казахстан улсууд хамтран шинэ валют гаргана

    Евразийн Орос, Белорусь, Казахстан гурван улсын эдийн засгийн холбоо ирэх 2015 оноос гурван улсын хамтарсан эдийн засгийн илүү ашигтай интеграци байгуулахаар төөлөвлөсөн талаар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов “Дорнын форум”-ын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр “Евразийн эдийн засгийн холбоо бий боллоо. Гурван орны ерөнхийлөгч нар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс  энэ холбоо байгуулж ажиллуулах талаар тавдугаар сард гарын үсэг зурна. …

  • 11 April

    В.Путин: Украйны эдийн засгийг тогтворжуулахад ОХУ оролцоход бэлэн гэнэ

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын удирдлагуудад хандаж Украйны Засгийн газар байгалийн хийн төлбөрөө барагдуулахгүй байгаа нь хурцадмал нөхцөл байдлыг бий болгож байна гэж анхааруулсан байна. Тэрбээр Украйны Засгийн газар өрөө төлөхгүй байгаа нь байгалийн хийн нийлүүлэлтийг хэсэгчлэн буюу бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авахад хүргэж магадгүй гэж мэдэгджээ. ОХУ-ын хувьд Украйны газар нутгаар дамжин өнгөрдөг хийн хоолойгоор Европын Холбооны байгалийн хийн …

  • 11 April

    Хиллари Клинтон руу гутал шиджээ

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг өчигдөр/2014.4.10/ Лас-Вегаст Хог хаягдлыг дахин боловсруулах тухай арилжааны бус байгууллагуудын их хурал дээр үг хэлж байх үеэр заалнаас хэн нэгэн нь гутал шиджээ. Хатагтай Клинтон шидсэн гутлаас бултан, наргиан болгож өнгөрүүлсэн байна. Тэрээр энэ тухайд “Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах сэдэв ийм өдөөн хатгасан сэдэв гэдгийг би мэдсэнгүй, бурхан минь” гэжээ. Төрийн …

  • 10 April

    Ким Чен Ун сонгуульд ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсаныг сүр дуулиантай зарлжээ

    Хойд Солонгосын сонгуульд ялалт байгуулж, улсынхаа цэрэг армийг удирдах болсон Ким Чен Уны ялалтыг хэвлэлээр албан ёсоор зарлажээ. Ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсан түүнд ард түмэн нь халуун дотно алга ташилтаар баяр хүргэлээ. Хойд Солонгосын парламент буюу Ардын дээд зөвлөлийн гишүүдийг мөн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шууд сонгодог байна. Хойд Солонгост таван жил тутамд нэг удаа болдог парламентын гишүүдийг батлах сонгууль өмнөх сард …

  • 10 April

    Токиод 3000 хүн Шинзо Абэгийн Засгийн газарт эсэргүүцэл илэрхийллээ

    Японы нийслэл Токио хотноо 3000 хүнийг хамарсан томоохон цар хүрээтэй жагсаал өнгөрсөн мягмар гаригт болжээ. Жагсагчид Үндсэн хуульд засвар оруулан, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг хүчинтэй болгох гэсэн Абэгийн Засгийн газрын оролдлогыг эсэргүүцсэн байна. Албан бус мэдээгээр Токио орчмын хот суурины 3000 орчим иргэн, 100 гаруй иргэний байгууллага болон сөрөг хүчний парламентын гишүүд жагсаалд оролцсон гэж байгаа бол зарим эх сурвалж …

  • 10 April

    Луганск болон Донецкийн бодит байдал /2014.04.09 видео/

    Украйнаас салан тусгаарлахаар дотооддоо бослого зарлаад буй Донецк болон Луганск хотод өчигдөр цэргийн хүнд техникүүд орж ирсэн байна. Красноармескээр дамжин Донецкт 18 ачааны машин цэрэг болон пуужин, танк нэвтэрчээ.

  • 9 April

    Ламтан руу андуурч мессеж явуулснаасаа болж цаазыг ял сонсчээ

    Зөнч Мухаммедыг шүүмжилсэн утгатай мессеэж бичсэнийхээ төлөө Пакистаны хоёр иргэн цаазаар авахуулах ял сонсчээ. Тодруулбал, Пакистаны Гожра хотод амьдардаг Эммануэль болон Каусар Шафгат гэгч нэг гэрийн хоёр хотын гол сүмийн дуганч ламтан руу нэг жилийн өмнө андууран мессеж явуулсан байна. Гэтэл үүнийг хүлээж авсан ламтан мессежийг хадгалж байсаар “Ариун зөнчийг гутаан доромжилсон” хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Ингээд л шүүхээс тэднийг …

  • 8 April

    Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэлээ

    Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил энэ даваа гаригаас албан ёсоор эхэллээ. Энэ сонгуульд 23 нэр дэвшигч өрсөлдөж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ. Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар, өнгөрсөн хоёрдугаар сард Оросын талыг баримтлагч Засгийн газрыг түлхэн унагаасан эсэргүүцлийн жагсаалыг санхүүгийн хувьд дэмжиж байсан тэрбумтан Петро Порошенко сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын 40 орчим …

  • 4 April

    НАСА ч бас ОХУ-д эсэргүүцэл илэрхийлнэ

    Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын сансрын агентлаг НАСА ч мөн эсэргүүцлээ илэрхийлэн шахалт үзүүлэх зорилгоор Олон улсын сансрын станц дээр ОХУ-тай хамтран явуулж буй ихэнх үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Гэхдээ Олон улсын сансрын станц дээрх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, аюулгүй байдлыг хангах тал дээр “Роскосмос”-той үргэлжлүүлэн хамтран ажиллана гэжээ. Талуудын хамтран ажилладаг хамгийн гол салбаруудын нэг нь сансар судлал тул …