Энэ оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпур – Бээжин чиглэлд нислэг үйлдэж явсан “Мalaysia Airlines” компанийн МН370 рейсийн Боинг 777-200 онгоц сураггүй алга болоод бараг жилийн нүүр үзэх гэж байгаа билээ. Тэгвэл, Францын Proteus Airlines нисэх компанийн удирдагч асан Марк Дюгэн уг онгоцыг америкийн цэргийнхэн сөнөөсөн тухай шинэ хувилбар дэвшүүлсэн талаараа The Independent-д нийтлүүлсэн байна. Дюгэн хувийн мөрдлөг явуулсан бөгөөд уг онгоц …
Гадаад мэдээ
December, 2014
-
23 December
Дэлхийн хамгийн баян таван дуучин тодорчээ
“Wealth-X” сайт дэлхийн хамгийн баян дуучдыг шалгаруулсан байна. Энэ жагсаалтыг дуучин Мадонна 800 сая ам.долларын ашиг орлогоороо тэргүүлсэн байна. Харин дуучин Пол МакКартни 660 сая ам.долларын ашиг орлоготойгоор жагсаалтын хоёрт орсон ба жагсаалтын гуравдугаарт Андре Ромелл Ёонг буюу Доктор Дре реппер 650 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Үүний дараа реппер, дуу бичлэгийн продюсер Дидди болон Пафф Дэдди 640 сая ам.долларын ашигтайгаар …
-
22 December
Пакистанд дахин халдлага гарч болзошгүйг анхаарууллаа
Өнгөрөгч долоо хоногт Пешавар мужийн сургуульд 132 хүүхэд, 9 багшийн амь насыг хөнөөсөн Талибанчуудын халдлагын дараа, Пакистан дахь Христос шашинтнууд үймээн дэгдээж болзошгүй байгаа тухай тус улсын Сайд анхааруулга гаргасан байна. Пакистаны Дотоод хэргийн сайд Чаудхри Нисар Али Хан нь цаашид халдлага үймээн үргэлжилж болзошгүй байгааг анхааруулжээ. “Бид дахин маш зэрлэг, хүнлэг бус аймшигт халдлагад зэвсэгт бүлэглэлийнхэн бэлтгэж байгаа тухай …
-
22 December
Хилсээр цаазлуулсан Хөгжилтийн ар гэрийнхэн нөхөн төлбөр авна
Ээж нь хүүгийнхээ зургийг алгандаа энхрийлсээр… Синьхуа агентлагийн мэдээ: 1996 оны 4-р сарын 9-нд ӨМӨЗО-ны төв Хөх хотын Ноосон нэхмэлийн нэгдүгээр үйлдвэрийн байрны хажуугийн жорлонд эмэгтэй хүний хүчирхийлээд амь насыг нь бүрэлгэсэн жигшүүрт хэрэг гарсан юм. Тухайн үед Хөх хотын тамхины үйлдвэрийн ажилчин Хөгжилт Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн боловч түүнийг сэжигтнээр татан мөрдөн байцааж 61 хоногийн дараа шүүхээс 18-хан …
-
22 December
Элтон Жонн, Дэвид Фюрниш нар гэрлэлтээ батлууллаа
Алдарт дуучин Элтон Жонн түүний хамтрагч Дэвид Фюрниш нар өчигдөр албан ёсоор гэрлэлтээ батлууллаа. Тэд гэрлэх ёслолоо Беркшир дэх Виндсорд зохион байгуулсан байна. Уг ёслолд Дэвид Бекхэм болон түүний эхнэр Виктория Бекхэм, мөн хөгжимчин Эд Шийран, жүжигчин Дэвид Уилльямс нар зочилжээ. Түүнчлэн дуучин Лулу, Burberry-гийн гүйцэтгэх захирал Христофер Байлэй, инээдмийн жүжигчин Жим Керри зэрэг одод уригдан очсон байлаа. Хосууд 2005 …
-
22 December
Барак Обама урт хугацааны амралтаа авчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамтаар өнгөрсөн баасан гарагт Хавайн арлыг зорьсон байна. Тэд зул сарын баяраа Хавайд өнгөрөөхөөр болсон бөгөөд 17 хоногийн дараа буюу ирэх нэгдүгээр сарын 4-нд Вашингтонд эргэж ирэх гэнэ. Одоогоор Ерөнхийлөгчийн гэр бүл яг хаана байрласан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ Обама сүүлийн гурван жилийн аяллаар Охайгийн арал дээр амарч байсан учир энэ удаад ч …
-
22 December
Найруулагч Брайан Сингерт хүчиндүүлсэн залуу 20 жил хоригдож магадгүй гэнэ
X-Men цуврал кинонд тоглож байх үедээ найруулагч Брайан Сингерт хүчиндүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргаад байсан Майкл Еган үнэт цаас луйвардсан, утсаар залилан хийсэн гэх хэргээр шүүхэд дуудагдаад байгаа тухай TMZ сайт мэдээлжээ. Гэхдээ энэ хэрэг найруулагчийн хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцолсон байна. Майкл Халловеений сэдэвтэй венчур үйл ажиллагаа зохиох нэрийдлээр хөрөнгө оруулагчдаас мөнгө авч, түүнийгээ хувьдаа завшжээ. …
-
18 December
“Талибан”-ы тэргүүний толгойг 10 саяар үнэлэв
Пакистаны Засгийн газар хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Маулана Фазлуллахын толгойг 10 саяар үнэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хэт даврагчдын хуаран болон дайчдын төвлөрдөг газруудын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаа Ерөнхий сайд мэдэгжээ. Тус бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, улмаар 141 хүүхдийн амийг хороосон юм. Хэт даврагчид сургууль барьцаалж, хүүхдүүдийн …
-
18 December
ДОХ-той хүүг гадуурхан тусгаарлажээ
Хятадын Сичуань мужийн Шичонг хотын алс бөглүү тосгонд амьдардаг Кун Кун хэмээх найман настай хүү ДОХ-ын халдвар тээгч болжээ. Түүнийг таван настай байхад ээжийнх нь цусаар дамжин вирус халдварласан аж. Тус тосгоны оршин суугчид ДОХ-ын вирусээс ихэд айдаг тул хүүг тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ тэд200 гаруй иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд одоо хүү сургуульд ч явах эрхгүй болсон байна. Мөн түүнтэй …
-
18 December
Австралид хэрцгийгээр алагдсан найман хүүхдийн цогцос олдлоо
Өнөөдөр Австралийн зүйн хойд хэсэгт байрлах Квинсленд мужийн Кэрнс хотын нэгэн байшинд хэрцгийгээр алагдсан байдалтай байсан найман хүүхэд олджээ. АP агентлагийн мэдээлж буйгаар амиа алдсан хүүхдүүд 18 сараас 15 настай бөгөөд тэднийг хутгалуулж амиа алдсан байна гэж дамжууллаа. Түүнчлэн хэргийн газар хутганы шарх авсан 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд түүнийг даруй эмнэлэгт хүргэжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар …
-
18 December
185 эмэгтэйг хулгайлжээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр Борно мужаас холгүй байрлах Майдугари тосгонд халдлага үйлдэж, 185 эмэгтэйг хулгайлжээ. Мөн 32 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шебау “Бидэнтэй тулалдаагүй хэмээн цаазын ял авсан цэргүүдийн төлөө дээрх эмэгтэйчүүдийг хулгайллаа” гэжээ. Өчигдөр Нигерийн удирдлагууд “Боко Харам”-тай тулалдаагүй, ажлын хариуцлага алдсан 54 цэрэгт цаазын ял оноосон юм. “Боко …
-
18 December
Хэт даврагчид сонгууль явуулна
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ирэх оны эхээр сонгууль явуулахаар болжээ. Сонгуульд оролцсон иргэдийг “Халифын вант улс”-ын иргэнээр бүртгэж, Иракийн иргэншлээс нь гаргахаар төлөвлөсөн байна. Тус бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа оршин суугчдыг алах эсвэл худалддаг юм. Өнгөрсөн амралтын өдөр хэт даврагчид хуралдаж, тусгаар улс болохын тулд “Халифын вант улс” иргэнтэй байх ёстой гэж үзжээ. Өөрийн хүсэлтээр тус улсын …
-
18 December
Далай лам: Би сүүлчийнх нь ч байж мэднэ
Дээрхийн гэгээн 14-р Далай лам Их Британийн БиБиСи агентлагт ярилцлага өгч өөрийнхөө болон өнөөгийн дэлхийн улс төрийн асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр ярилцлагынхаа дундуур өөрийгөө хамгийн сүүлчийн далай лам байж магадгүйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ Далай ламын нэр төр дэлхийн олон улсад ихэд түгж, алдаршсан учир нэн эртнээс улбаатай хойд дүрийг нь тодруулах уламжлалыг таслахгүй байх нь юу …
-
18 December
Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ
“Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ. Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж эргэсэн аж. Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, …
-
17 December
46 сармагчин хил гаргах гээд баригджээ
Хятадын Гуаньси мужид нэгэн сэжигтэй машиныг цагдаагийн ажилтан шалгах үеэр арын тэвшнээс нь 46 ширхэг амьд сармагчин байгааг олж илрүүлжээ. Сармагчингуудыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхээр ийн тээвэрлэн явж байжээ. Эх сурвалж: www.dorgio.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл