Бээжин хотын Онцгой байдлын комисс 4 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хэвлэл мэдээллийн хурал хийж, Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна. Хятадын Коммунист намын Төв хорооноос дэвшүүлсэн “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил эрхлэлтийг эхлүүлэх үндсэн зорилтын дагуу, …
Гадаад мэдээ
April, 2020
-
17 April
Япон улс бүхэлд нь хөл хорио тогтоолоо
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай бүх 47 мужид онцгой байдал тогтоолоо. Шинзо Абэгийн мэдэгдсэнээр, Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болжээ. Японд зарласан онцгой байдал нь бусад улс …
-
17 April
БНХАУ-д зарим сургууль ажиллаж эхэллээ
Бүгд Найрамдах Хятад ард улсад суугаа манай Элчин сайдын яамнаас БНХАУ-ын 24 хот, муж болон өөртөө засах орны Боловсролын газрууд хичээл эхлэх хугацааг зарлаж, зарим газрын хичээл сургуулиуд орж эхлээд байгаа талаар мэдээлэл ирүүллээ. “Ковид-19”-ын тархалттай холбогдуулан Хятад Улсад элсэлтийн ерөнхий шалгалтын товыг нэг сараар хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Гэхдээ энэ шийдвэр Бээжин хот болон Хубэй мужид хамаарахгүй болохыг …
-
15 April
ОХУ Ялалтын баярт ахмад дайчдыг урихгүй
Кремлийн зүгээс ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх тухай эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй ч олон хувилбарыг авч үзэж байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ. Харин тухайн өдөр арга хэмжээ зохион байгуулбал ахмад дайчдыг урихгүй гэж мэдэгдсэн юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх эсэх тухай асуудал яригдаж байна. Аль ч тохиолдолд эрсдэлт бүлгийн буюу ахмад дайчдыг олныг хамарсан …
-
15 April
Олон Улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг хойшлуулжээ
Энэ оны зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Олон улсын авлигын эсрэг чуулганыг хойшлуулах шийдвэрийг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ. Олон улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг Транспэрэнси интернэшнл байгууллага болон Бүгд найрамдах Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Чуулганыг энэ оны сүүлээр дахин товлохоор төлөвлөж байгаа ч одоогоор хугацаагаа тогтоогүй байгаа юм. …
-
14 April
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ
“Forbes” сэтгүүлээс энэ жилийн дэлхийн хамгийн баян эрхмүүдийг танилцууллаа. Жагсаалын эхэнд Амазон коропорацийн тэргүүн Жефф Безoс 3 дахь жилдээ дараалан бичигдсэн байна “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос 3 дахь жилдээ дараалан тэргүүлж байна. “Forbes” сэтгүүлээс 34 дахь жилдээ гаргаж буй энэхүү жагсаалтад Жефф Безосын хөрөнгө нэг жилийн дотор 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр …
-
12 April
Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа
Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …
-
12 April
Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ
Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 188 саяд хүрсэн бол 2020 онд энэ тоо 2.5 саяар нэмэгдэнэ хэмээн Олон улсын Хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна. “Ажилгүйдлийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиллах хүчин тасралтгүй өсөж, ажилд орохыг хүссэн хүн бүрийг хүлээн авах шинэ ажлын байр хүрэлцэхгүй гэсэн үг юм” хэмээн илтгэлд дурджээ.Хөдөлмөрийн зах зээлд …
-
11 April
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 17 саяар өслөө
Мужийн Төрийн үйлчилгээний байгууллагууд ачааллаа дийлэхгүй байгаа тул зарим өргөдлийг бүртгэж амжаагүй, бодит ажилгүйдэл улам өндөр үзүүлэлттэй байж болзошгүй байгаа ажээ. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жеромм Пауэлл “Жилийн доод түвшинд байсан ажилгүйдэл эрчимтэй өсөх нь гарцаагүй. Хэдий тийм боловч ажилгүйдэл удаан хугацаанд өндөр түвшинд тогтохгүй” гэж мэдэгдлээ. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчийн дүгнэлтээр АНУ-д ажилгүйдэл аль хэдийн 13 хувьд хүрсэн …
-
11 April
Европын холбоо 500 тэрбум еврог COVID-19-тэй тэмцэхэд зарцуулна
Европын улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Европын холбооноос тус өвчинтэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулахаар болжээ. Энэхүү мэдээг “Eurogroup”-ийн захирал Марио Сентено өчигдөр зарласан байна. Батлагдсан төсөв нь Европын төв банкны шаардсанаас бага хэмжээ юм. Тус банк хямралыг зохицуулахын тулд 1.5 их наяд евро шаардлагатай гэх тооцоог гаргаад байжээ. Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйр энэ удаагийн …
-
11 April
Apple, Google компаниуд коронавирусийн тархалтыг хянах технологи бүтээхээр нэгдлээ
Ухаалаг гар утасны гол хөгжүүлэгчид болох Apple, Google компаниуд шинэ коронавирусийн тархалтыг хянах боломжийг хүмүүст олгох технологийг хамтран бүтээхээр болжээ. Гар утасны Bluetooth дохиог ашиглах энэ технологи нь тухайн хүний явсан газар бүрт ажиллаж, ямар ямар хүмүүстэй халдвар дамжих хэмжээнд ойр байсныг нь бүртгэх юм. Хэрвээ тэдгээр хүмүүсийн дотор Covid-19 өвчний халдвар илэрвэл гар утасны эзэнд мэдээлэл ирэх ажээ. Уг …
-
10 April
БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгожээ. 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, …
-
10 April
АНУ-д хоногт 32 мянган хүн халдвар авч, 1851 өвчтөн нас барлаа
АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32,857 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 467,887 болсон байна. Харин нас барагсдын тоо 1851-ээр нэмэгдэж 16 мянгыг давлаа. Дэлхий дахинд нийт 1,602,220 хүн халдвар авч, 95,636 өвчтөн нас бараад буй. Харин эдгэсэн хүний тоо 355,671-д хүрчээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ – 32’857 /Нийт 467’887/Испани – 5002 …
-
10 April
“Foxconn” АНУ дахь салбартаа амьсгалын аппарат үйлдвэрлэнэ
“Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn” компани АНУ дахь үйлдвэртээ амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Үйлдвэрлэл нь ойрын хугацаанд эхлэх ажээ. Хэдий тийм боловч аль үйлдвэртээ, хэр их хэмжээгээр үйлдвэрлэх нь тодорхойгүй байна. “COVID-19”-ийн эмчилгээнд амьсгалын аппаратын хомсдол үүсээд байгаа юм. Түүнчлэн “Foxconn” компани шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтыг зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулж, хоёрдугаар сараас хойш БНХАУ-д амны хаалт үйлдвэрлэж …
-
9 April
Дональд Трамп хоёр дахь өдрөө ДЭМБ руу довтлов
Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар манай дэлхийн 1.5 сая хүн өвчилсний бараг дөрөвний нэг нь буюу 400,000 гаруй өвчтөн АНУ-д оногдож байна. Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тахлыг газар авхуулсан буруутай гэж мэдэгдсэн юм. Тахал анх дэгдэх үед ДЭМБ коронавирус хүнээс хүнд халддаг нь батлагдаагүй гэж мэдэгдэж байсан, дараа нь тахлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл