Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ. Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг …
Гадаад мэдээ
March, 2020
-
25 March
Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо
Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. “Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна. “Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв …
-
25 March
Covid19-ийн халдварын тархалтын байдал
2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) …
-
13 March
БНСУ-аас ирэх монгол иргэдийг COVID 19-ийн шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэйг Элчин сайд Ли Ё Хун тайлбарлалаа
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай …
February, 2020
-
27 February
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. …
-
10 February
Өмнөд Солонгосын “Parasite” кино “Оскар”-ын шилдэг киногоор тодорлоо
Америкийн кино академиас жил бүр шилдэг кино, уран бүтээлчдэд олгодог 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн Шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Parasite-буюу Шимэгч” кино тодорлоо. Энэ жилийн шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” Тодд Филлипсийн “ Jокer,” Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун …
-
6 February
В.В.Путин: Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт “Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 …
January, 2020
-
25 January
Уул уурхайд саарал ус, цас, борооны усыг ашиглах асуудлаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм. Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан …
-
24 January
Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлтэд Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцоллоо
2020 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF) Швеицарийн Давос хотноо болж байна. Улс төр бизнесийн голлох удирдагчид, идэвхтнүүд нэг дор цуглаж, дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлуудыг хэлэлцдэг Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр чуулганы нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ. Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын …
-
24 January
Шинэ төрлийн уушигны хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна
Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ. “АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн …
-
8 January
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид найман удаагийн мэтгэлцээнд оролцжээ
2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализуудын эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн АН-ын дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй, хамгийн хөгшин нэр дэвшигчидтэйгээр ид өрнөж байна. Сенатч, Төлөөлөгчдийн танхимийн гишүүн, бизнесмэн, шашны номлогч, ижил хүйстэн хотын …
-
3 January
Майк Помпео Украинд хийх айлчлалаа хойшлуулжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн нийслэл хот дахь тус улсын Элчин сайдын яаманд халдлага болсонтой холбогдуулан Украин, Кипр, Беларусь болон Дундад Азид хийх айлчлалаа хойшлуулжээ.М.Помпео айлчлалаа нэгдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байсан байна. Гэвч тэрбээр “Иракийн байдлыг ажиглахаар”, мөн бүс нутаг дахь АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Вашингтонд үлдэх ёстой болсон гэж тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.
December, 2019
-
4 December
Р.Баттогтоход “Мандах нар” одон гардууллаа
2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Монгол Улсын иргэн Р. Баттогтоход гардууллаа. Р. Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Японы Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар …
November, 2019
-
6 November
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хятадын Олон улсын Импортын Экспо”-д оролцлоо
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран хоёр дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны …
October, 2019
-
25 October
21-р зууны Далайн торгоны зам, Хятад, Олон Улсын харилцаа холбооны форум боллоо
Хятад улсын Гуандонг мужийн Жухай хотод 10 сарын 22-ны өдөр “21-р зууны далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” зохион байгуулагдлаа. Тус форумыг Гуангдон мужийн захиргаа болон Хятадын Медиа Групп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна. Форумын голлох сэдвээр Хятад – Макао – Хонг Конгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Форумын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл