Гадаад мэдээ

October, 2019

  • 25 October

    Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 2030-ын хэрэгжилтийн явцын тайлангаа танилцууллаа

    Хятад улсын Бээжин хотноо 10 дугаар сарын 24-ны өдөр буюу Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын ойн баярын өдрөөр “Тогтвортой Хөгжлийн Форум 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын томоохон байгууллагуудын удирдагч, мэргэжилтнүүд  болон  Хятад улсын  дээд түвшний байгууллагуудын төлөөлөл оролцож НҮБ-ийн тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хэрэгжилт болон Хятад улсад хэрэгжиж буй байдлын талаар хэлэлцлээ. Хурлыг нээж Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээсэн захидлыг олонд уншиж танилцуулсан бөгөөд тэрээр захидалдаа “ Хятад улс Дэлхийд ганцаар биш гэдгээ ухамсарлаж ирээдүй, хойч үедээ …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 22 October

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхито сэнтийдээ заларснаа албан ёсоор мэдэгдлээ

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио хот дахь эзэн хааны ордонд зохион байгуулагдлаа. Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, …

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 17 October

    В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

    АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ. “TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг …

  • 16 October

    Монгол Улс япончуудад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

     Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган …

  • 16 October

    БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминий мэндчилгээ

    ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ 1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд …

  • 12 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – …

September, 2019

  • 30 September

    Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

      Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох …

  • 26 September

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний …

  • 24 September

    “Тапа” хар салхины улмаас Японд 6000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

    Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхиний улмаас  төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Хар салхи  амралтын …

  • 24 September

    БНЭУ-ын Сансар судлалын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцлаа

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот  хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд …

  • 24 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийж буй айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан зарим баримт бичгүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН ЗАРИМ БАРИМТ БИЧГҮҮД: Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах …

  • 10 September

    Энэтхэгт нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

    Даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна. “Манай улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид нэг удаагийн хуванцар эдлэлд баяртай гэж хэлэх цаг болсон. Энэтхэг улс ойрын хэдэн жилийн дотор нэг удаагийн хуванцар …

August, 2019

  • 30 August

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдаанд ялалт байгуулсаны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж …