Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна. Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн “Пабили” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх …
Гадаад мэдээ
April, 2020
-
9 April
БНХАУ-ын эдийн засаг эргэн хэвийн горимд шилжиж буйг түүхий эдийн хэрэглээ харуулав
“Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ-ын ихэнх хэсэгт өнгөрсөн 7 хоногийн төгсгөл гэхэд байгууллагууд болон бизнесүүдийн 90-95 хувь нь хэвийн горимдоо шилжсэн байна. Коронавирусийн тархалтын улмаас доголдоод байсан эдийн засаг эргэн хэвийн байдалд шилжих дөхөж байгааг БНХАУ-д түүхий эдийн хэрэглээ эргэн нэмэгдэж байгаагаас харж болохоор байгаа юм. Жишээ нь: Бие дааж үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны идэвх III …
-
9 April
Дэлхий даяар 1.5 сая хүн халдвар авч, 80 мянга гаруй хүн хорвоог орхижээ
Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 80’316 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1’511’342 хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болоод байна. Нас барагсдын тоо нь 10 мянга давсан дөрөв дэх улс Франц болсон бол АНУ-д халдвар авагсдын тоо 428’355 болсон байна. Дэлхий даяар хамгийн олон хүнээ алдсан улс Итали боллоо /17’669 хүн …
-
8 April
Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна
Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ …
-
8 April
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес уриалга гаргалаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес дэлхийн улс орнуудад хандан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоохыг COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээнийхээ цөм болгохыг уриалав. Тэрбээр COVID-19 тахал нь дэлхий даяар үнэлж баршгүй зовлон зүдүүр, эдийн засгийн сүйрэлд хүргэж байна гээд хүчирхийлэл нь байлдааны талбараар хязгаарлагдахгүй бөгөөд олон олон охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн …
-
7 April
Хонгконгийн хөрөнгийн биржийн ажилтан асан IPO-тэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдав
Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо (АЭБДХ) 3 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн биржийн ажилтан асныг 2017 онд оёдол, сүлжмэлийн утас үйлдвэрлэгч Шэн Юү Холдинг Лимитэдээс IPO гаргах хүсэлттэй нь холбоотой авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт татлаа. АЭБДХ мэдэгдэлд дурдсанаар Еүжен Ёо нь үнэт цаас гаргах хүсэлтийг нааштайгаар шийдэх нэрийдлээр тус холдингийн зөвлөхөөс бэлэн мөнгө авсан байна. …
-
7 April
Япон улсад өнөөдрөөс эхлэн онц байдал зарлана
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс /2020.04.07/ эхлэн онц байдал зарлахаа мэдэгдлээ. Токиог оролцуулан нийт долоон мужид сарын хугацаатай онц байдал зарлажээ. Токио болон Сайтама, Тиба, Канагава, Осака, Хёго, Фүкүока мужид ресторан, караоке, автомат тоглоомын газар болон амралтын газрууд хаагдаж байна. Тэгвэл хүнсний дэлгүүр, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээний байгууллага ажиллах юм. Японы Ерөнхий сайд …
-
1 April
БНСУ-д Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр долоо хоногоор хойшлуулах тов гарчээ
БНСУ Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан …
March, 2020
-
30 March
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв. Үүний зэрэгцээ …
-
26 March
Шанхай хот зөвхөн Пудун нисэх буудалдаа олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болжээ
Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ. Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг …
-
25 March
Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо
Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. “Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна. “Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв …
-
25 March
Covid19-ийн халдварын тархалтын байдал
2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) …
-
13 March
БНСУ-аас ирэх монгол иргэдийг COVID 19-ийн шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэйг Элчин сайд Ли Ё Хун тайлбарлалаа
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай …
February, 2020
-
27 February
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. …
-
10 February
Өмнөд Солонгосын “Parasite” кино “Оскар”-ын шилдэг киногоор тодорлоо
Америкийн кино академиас жил бүр шилдэг кино, уран бүтээлчдэд олгодог 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн Шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Parasite-буюу Шимэгч” кино тодорлоо. Энэ жилийн шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” Тодд Филлипсийн “ Jокer,” Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл