Гадаад мэдээ

May, 2020

  • 2 May

    Хойд Солонгосын удирдагч нийтийн өмнө ил гарчээ

    2020.5.1 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Sunchon фосфат бордоо үйлдвэр ашиглалтад орох ёслолын ажиллагаанд оролцож байна. Өмнөд Пёнган муж, Хойд Солонгос. (Гэрэл зургийг STR / KCNA VIA KNS / AFP) / БНАСАУ-ын дарга Ким Жон Ун тавдугаар сарын 1-ны өдөр нийтэд ил гарчээ. Энэ нь түүнийг гурван долоо хоногийн дараа олон нийтийн өмнө гарсан хэрэг боллоо гэж Хойд Солонгосын …

April, 2020

  • 30 April

    Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ

    Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа 6 дугаар сарын сүүлээр эргэн орохоор байна. Испанийн Засгийн газар 3 дугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9 цагаас оройны 9 цагийн хооронд …

  • 30 April

    БНСУ-ын Ичонь хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алджээ

    Өмнөд Солонгосын Ичонь хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж буй барилгад гал гарч, галын улмаас  38 хүн амь үрэгджээ.  Амиа алдсан хүмүүс бүгд барилгын ажилчид ба тус барилгын зоорийн давхарт 80 орчим хүн ажиллаж байхад гал гарч, маш хурдан шатаж эхэлсэн байна.  Гал зоорийн давхарт дулаалга суурилуулахад ашигласан шатамхай бодис дэлбэрснээс болсон гэж урьдчилсан байдлаар …

  • 29 April

    Жижи Хадид ба Зейн Малик нар анхны хүүхдээ хүлээж байна

    Жижи Хадид бие давхар болсон тухай баярт мэдээг Entertainment Tonight сэтгүүл мэдээллээ. “Жижи Хадид ба Зейн Малик нар анхны хүүхдээ догдлол дүүрэн хүлээж байна. Жижи Хадид одоо 20 долоо хоногтой жирэмсэн” хэмээн эх сурвалжууд сэтгүүлд мэдээлжээ. Жижи Хадид ба Зейн Малик нар 2015 оноос хойш болзож эхэлсэн юм. Хэдий өнгөрсөн хугацаанд тэдний харилцаа адармаатай байсан ч сүүлийн саруудад ихэнх цагийн хамт өнгөрүүлсэн …

  • 28 April

    Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

    ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд АНУ-ын  Нью Йорк хотын Bronx амьтны хүрээлэнд дөрөвдүгээр сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Гурван арслангийн нэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19  эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг …

  • 28 April

    Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй

    Сүүлийн үед Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад буй. Тэгвэл Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас өнгөрөгч баасан гарагт “Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй” гэж мэдээллээ. Украйны талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн …

  • 28 April

    ДЭМБ: Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо 200 мянгад ойртлоо

    Дэлхий даяар Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 5000 орчмоор нэмэгдэж, 198 мянга давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 85,530 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2,878,196 болсон бол 4,982 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198,668-д хүрсэн байна. Халдварын хамгийн олон буюу 1,359,380 тохиолдол Европт бүртгэгдсэн …

  • 27 April

    700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар

    Английн нэгэн суурин дахь орхигдсон сүмийн доор малтлага хийх явцдаа судлаачид амьсгал хураахынхаа өмнө хосууд байсан болов уу гэлтэй хоёр хүний араг ясыг олсон байна. Учир нь араг яснууд зэрэгцээ байрлалд, 2 гар нь “атгалцсан” байдалтай байжээ. Лестерийн Археологийн Их Сургуулийн судлаачдын баг сайн дурынхны хамт араг яс олдсон газар болох Хэллетон хэмээх жижиг сууринд 4 жил хэрэгжих малтлагын төсөл дээр ажиллаж …

  • 27 April

    Ирэх сарын 4-нөөс Итали улс хорио цээрийн дэглэмээ сулруулна

    Италийн Засгийн газар коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хоёр дахь үе шатыг тавдугаар сарын 4-нөөс эхлүүлэх бөгөөд хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ. “Тавдугаар сарын 18-ныг хүртэл бүс нутгуудын хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүстэй уулзахаар зорчихыг зөвшөөрнө. Олон гэр бүл хуваагдсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж …

  • 25 April

    ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

    Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа. Тэрээр мэдэгдэлдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих явцад …

  • 23 April

    Коронавирусийн халдвар авсан дуучин Пинк СOVID-19-тэй тэмцэх ажилд сая доллар хандивлав

    BERLIN, GERMANY – DECEMBER 10: Pink performs during the ‘The Voice of Germany’ semi-finals at Studio Berlin Adlershof on December 10, 2017 in Berlin, Germany. The finals will be aired on December 17 on ProSieben. (Photo by Adam Berry/Getty Images) Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг …

  • 23 April

    Стивен Спилбергийн охин порно од болно

    Өргөмөл охин Михайла нь порно од болохоор шийдсэнээ зарласанд Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг ичгүүрт байдалд оржээ. Өдгөө 23 настай Михайла нярай байхдаа Стивений гэр бүлд үрчлэгдсэн юм. Михайла саяхан “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьжээ. Тэрбээр аль хэдийн өөрийн хэд хэдэн бичлэгээ “PornHub” сайтад цацаж, Нашвилл хотод тайчигчаар ажиллах мэргэжлийн лицензээ авсан гэнэ. Михайлагийн эцэг, эх түүний …

  • 23 April

    Нью-Йорк хотод хоёр муурнаас Covid19-ийн халдвар илэрчээ

    АНУ-ын Нью-Йорк муж улсад хоёр муурнаас шинэ коронавирусний халдвар илэрчээ. Тус улсад гэрийн тэжээмэл амьтнаас халдвар илэрсэн анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт мэдээлснээр, муурнуудад амьсгалын замын өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсний дараа шинжилгээ авахад коронавирус илэрчээ. Түүнчлэн муурнууд өөр өөр газарт амьдардаг бөгөөд аль аль …

  • 20 April

    “Аррle” хямд “IPHONE” худалдаанд гаргана

    Сүүлийн хэдэн жилийн турш дөрвөн оронтой тоогоор хэмжигдэх үнэ бүхий ухаалаг утас худалдаанд гаргасан “Apple” компани хэрэглэгчдийнхээ хүрээг нэмэгдүүлэх үүднээс хямд үнэтэй “iPhone” гар утсыг худалдаанд гаргахаар болжээ. “2016 онд олон нийтэд танилцуулж байсан “iPhone SE” гар утасныхаа шинэ хувилбарыг худалдаанд гаргана” гэж “Apple”  компани өнгөрсөн  лхагва гарагт зохион байгуулсан цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Шинэ “iPhone SE”-гийн үнэ …

  • 20 April

    ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин ялалтын баярын жагсаалыг хойшлууллаа

     Коронавирусын цар тахлын улмаас ОХУ ялалтын баярыг хойшлуулахаар боллоо. Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдлээ. “Ялалтын баяр, Ялалтын өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч …