2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл 18-50 насны эрчүүд тухайн сумынхаа ЗДТГ-ын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Мөн гар утсандаа Е-mongolia аппликэйшн суулгаад интернэтийн сүлжээтэй газраасаа бүртгүүлэх боломжтой юм. Ugluu.mn
Хууль эрх зүй
January, 2026
-
2 January
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
УИХ-аас 2011 онд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг баталсан. Улмаар 2015 оны Зөрчлийн тухай хууль, 2022 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2023 оны Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон 2024 онд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэл хийгдээгүй юм. Иймд тасралтгүй хөгжиж буй зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн, олон улсын сайн туршлагад тулгуурлан …
December, 2025
-
26 December
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа
НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, …
-
26 December
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулахаар тогтлоо. Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан болон батлагдаагүй үлдсэн газар зүйн нэрийг шинэчлэн тогтоож, монголоос өөр (орос, казах, тува зэрэг) хэл дээр нэрлэгдэж буй …
-
26 December
Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлтээр түтгэлзснийг мэдээлэв
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь https://constitutionalcourt.mn/?page_id=8965 холбоосоор хүлээн авч уншина уу. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан …
-
26 December
Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр нэг талаас хийсэн ажлаа товч тайлагнасан бол нөгөө талаас БЭТ-ээр ажиллах хугацаанд тодорхой үр дүнд хүрснээ онцлон хэлэв. Ж.Батзандан мэдээлэлдээ өнгөрсөн 8 сарын хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн БЭТ-ээр ажиллах хугацаандаа баялгийн санд хуримтлал бий болгох хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачлан үр дүнд хүрснээ мэдээлэв. …
-
22 December
17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 264 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй …
-
19 December
“Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
ХЭҮК “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.12.19) зохион байгууллаа. Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлэгт насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн …
-
18 December
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Цаг уур, орчны шинжилгээний газрын шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөө, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагын, мөн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв. НҮБ-аас тунхагласан …
-
17 December
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛОВ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Энэхүү хуралдаанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх …
-
17 December
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн …
-
17 December
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан …
-
17 December
Авлигыг мэдээлэх 110 утсаар 155 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай …
-
12 December
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр байгуулж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их …
-
11 December
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 онд Төрийн аудитын байгууллагаас хийх “Аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аудитын сэдвийг боловсруулахдаа улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл