Хууль эрх зүй

February, 2026

  • 6 February

    Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, …

  • 4 February

    Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө

    Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө. Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 11-10 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Иймд иргэн, албан хаагч та бүхэн авлигыг мэдээлэх шаардлагатай үед 11-10 тусгай дугаарт …

  • 4 February

    Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

    ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй байгаа хуулийнхан байна, зарим нь ард түмний нүдэн дээр арай ч гэмээр ял шийтгэл ноогдуулж, цагаатгаж гаргаж байгаа хуулийн бас байна гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлдэг оргүй үг биш. Олон нийтийн зүгээс ч хууль шүүхийнхэнийг ингэж хардаг болсон. Бүр мөрдөн байцаах газар, АТГ-аас шалгаж гэмт …

  • 2 February

    Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

    Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл …

January, 2026

  • 28 January

    Сайд Б.Чойжилсүрэнгийн эрчим хүчний салбарт “ажилладаг” “ГАЛ ХАМУУД”

    Монгол Улсад эрчим хүч, дулааны систем доголдож, улсын нийслэл Улаанбаатар хот нь цагийн хувиараар цахилгаан, дулааны хязгаарлалтад өртсөн хүндхэн өвлийг туулж байна. 2026 оноос хойш МАН тасралтгүй 10 жил төрийн эрх барьж, түүнээс 5 жил Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн ажилласан. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орны …

  • 28 January

    Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа

    Өнөөдөр болсон /2026 оны нэгдүгээр сарын 28/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон …

  • 28 January

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр …

  • 27 January

    Төрийн албаны зөвлөлөөс БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт хандан шаардлага хүргүүлжээ

    Төрийн албанд ажиллахын тулд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой төдийгүй төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтанд тэнцсэн хүмүүс томилогдон ажиллах учиртай. Төрийн албаны ямар туршлага мэдлэггүй, төрийн албанд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй хэн дуртай нь сайд, даргын танил, дотнын хүн, “цүнх баригч” гэдгээрээ төрийн албанд томилогдон ажиллах учиргүй. Тэгвэл УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар төрийн албаны хууль журмыг уландаа гишгэн, …

  • 23 January

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй

    Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна. Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны …

  • 21 January

    Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулаач хуулийнхаан.., эс бөгөөс тэд бүр айж ичихээ ч байлаа

    “Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч  өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа. Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар …

  • 16 January

    Шатахуун ачсан машин осолдож, 16 тн түлш асгарлаа

    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн ам руу эргээд “Си Юү” салбарын харалдаа зам дээр 2026 оны нэгдүгээр сарын 15-ны 21:06 цагт шатахуун тээврийн том машин унасан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч 2 автомашинтай очиход хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл …

  • 15 January

    А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

    “Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг. Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна. …

  • 14 January

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг …

  • 14 January

    Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

    Өнөөдөр /2026.01.14/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ. Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. “Цэргийн албаны тухай” хуульд Монгол Улсын …

  • 14 January

    Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Өнөөдөр /2026.01.14/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон …