Хууль эрх зүй

April, 2015

  • 23 April

    Генералууд юу гэв

    Монгол Улсын генералуудын өдөр маргааш тохиож байгаа. Энэхүү өдрийг улс даяар цэргийн бахархалын баяр болгон тэмдэглэдэг билээ. Генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгодог баанх 1944 онд энэхүү журмыг олгох болжээ. Энэхүү эрхэм хүндтэй цолыг 11 хүн анх хүртэж байсан бөгөөд эдүүгээ 155 хүн генерал хэмээх …

  • 23 April

    “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцлоо

    Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож,  эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд суурь хуулиуд болох Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг эцэслэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Мөн хуулийн төсөл боловсруулах арга ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хууль, …

  • 23 April

    Нийслэлийн прокурорын газраас хорих ангид шалгалт хийлээ

    Нийслэлийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж буй ялтнуудын ял эдлэлтийн байдал, хорих ангиас харуул хамгаалалт, үзлэг нэгжлэгийг зохион байгуулж буй байдлыг шалгасан байна. Шалгалтаар ялтны бие, орон байранд хийж буй үзлэг, шалгалтын чанар хангалтгүй, ялтны хоолны илчлэг, нормыг цаг хугацаанд нь мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй, ялтнуудаас гаргаж буй сахилгын зөрчил өссөн, түүний дотор ялтнууд …

  • 23 April

    Өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав мэдээлэл хийнэ

    Өнөөдөр болох “Сайдын цаг” уулзалтанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцоно. Уулзалт Төрийн ордонд 12.00 цагт болох юм. Тэрбээр хууль, эрх зүйн салбарт хийгдэж буй ажлууд болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.

  • 22 April

    Прокуроруудын ажлыг дүгнэн, шагнаж урамшуулжээ

    Төв аймгийн прокурорын газар 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ, тайландаа дүгнэлт хийж, цаашид анхаарч ажиллах асуудлуудаа тодорхойлж 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж, уг асуудлуудыг шийдвэрлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал: Аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сайжруулах, хяналтын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх талаар авах удирдлага зохион …

  • 22 April

    УИХ-аар хэлэлцүүлэгдэх хуулийн төслүүд

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 73 өргөн мэдүүлэгдээд байгаа- 55 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын …

  • 21 April

    3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …

  • 21 April

    Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачид сургалтанд хамрагдана

    Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль …

  • 20 April

    Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ

    Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яаманд холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус томилгооны асуудлаар дээрх …

  • 20 April

    Удааширсан хэргийг шуурхай шалгах сарын аян зохион байгуулжээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газар “Он дамжин удааширан хугацаа сунгагдан шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор 1 сарын хугацаатай аяныг зохион байгуулсан байна. 2015 оны 03 дугаар сарын байдлаар  2014 оны үлдэгдэл хугацаа сунгагдан шалгагдаж байгаа 46 хэргийг байсныг шалгаж шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар  32 хэрэг буюу 69.6 хувийг шийдвэрлэсэн ба үүнээс 12 хэрэг …

  • 17 April

    Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийн төслийн  нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: 1.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах; 2.Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, архины хэрэглээ, түүнээс …

  • 17 April

    Монгол, оросын батлан хамгаалахын сайд нар уулзав

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож байна.  Тэрээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавив. Энэ удаагийн бага хурлаар олон улсын аюулгүй байдал, түүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд, …

  • 17 April

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар алба хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай …

  • 17 April

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалгажээ

    Өмнөговь аймгийн Прокурорын газраас  2015 оны 1-р улиралд “Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх тухай” хуулийн биелэлтийг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежид тус тус шалгажээ. Шалгалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил нь тогтмолжоогүй, төлөвлөсөн ажлуудынхаа биелэлтийг тооцдоггүйгээс хийгдэх ажил нь тасалдсан, нийгмийн ажилтан нь санаачлан хийсэн зүйл бага байсан зөрчлүүд илэрсэн тул аймгийн Прокурорын газраас дээрх …

  • 16 April

    Казиногийн тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.14.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцсэн бөгөөд санал хураалтыг дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулаад байсан юм. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагийн асуудал …