Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм. Сургалтыг “Эмпасофт” академи явуулж байгаа бөгөөд та бүхэн дараагийн ээлжийн сургалтад хамрагдахыг …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
3 June
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн …
-
2 June
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч …
-
2 June
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургадугаар сарын 10-нд болно
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ. Тус хуралдаанаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Ийнхүү маргааныг нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. …
-
2 June
УИХ-ын 2020 сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөнө
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс …
-
2 June
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл …
-
2 June
Д.Нарангэрэл: Дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээрээ Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад …
-
2 June
Жорж Флойдыг гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гаргажээ
Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсний үр дүнд тэрбээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна. Албан ёсоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь …
-
2 June
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол баталлаа. Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ийн ажилтан албан хаагч нар …
-
2 June
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Рашаан усыг ашиглах, хамгаалах журмыг шинэчлэн батлаад байна. Тодруулбал, БОАЖ-ын болон Эрүүл мэндийн сайдын энэ оны хамтарсан А/301 болон 265-р тушаалаар “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам” гарчээ. Энд рашаан, түүний ашиглах нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчныг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэхдээ хайгуул, судалгааны ажлыг улс, орон …
-
2 June
Зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
-Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч …
-
2 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа. Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын …
-
2 June
Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэх журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар …
-
2 June
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог …
-
2 June
Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Хүүхдүүдийн амьдарч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл