Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
7 June
Д.Нямхүү: 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал: -Ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан. -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 …
-
6 June
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Бразилд коронавирусээр халдварласны улмаас нэг хоногийн дотор 1005 хүн нас барж, нас барсан тохиолдол 35 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эрх баригчдынх нь мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 30830-аар нэмэгдсэнээр халдварын нийт тохиолдол 645771 болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш 35026 хүн нас баржээ. Нэг хоногийн өмнө тус улсад коронавирусний халдварын …
-
6 June
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 6 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд: Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг …
-
5 June
Энэ сард үйлдэх 7 тусгай нислэгийн хуваарь тодорхой болжээ
УОК-ын шийдвэрээр энэ зургаадугаар сард 7-8 тусгай нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөж байна. Үүнээс тодорхой болсон 7 нислэгийн хуваарийг хүргэж байна. 6 сарын 06-нд Австрали,6 сарын 10-нд Казакстан,6 сарын 11-нд Токио,6 сарын 12-нд Энэхтхэг,6 сарын 17-нд Сөүл (транзит),6 сарын 18-нд Сөүл6 сарын 19-нд Франкфурт хот руу тус тус нислэг үйлдэнэ. http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html
-
5 June
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
White House on deep blue sky background in Washington DC, USA. АНУ-ын нийслэл Вашингтон хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа тул Цагаан ордны цогцолборын эргэн тойрон дахь гудамж талбай зургадугаар сарын 10 хүртэл олон нийтэд хаалттай хэвээр байна гэж АНУ-ын Нууц албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв. “АНУ-ын Нууц алба хотын цагдаагийн газартай хамтран Цагаан ордны цогцолбор болон түүний эргэн тойрон дахь …
-
5 June
Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хөтөлбөр
Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр(2020.06.05) тохиож байна. Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдрийг амралтын өдөр болгосон. Тиймээс энэ өдөр төрсөн бүх хүүхдэд Монголын сүсэгтний холбооноос бэлэг гардуулах аж. Энэ өдөр Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР 05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ/МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүнх амба лам Д.Чойжамц …
-
5 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын …
-
4 June
Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно
Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. -Зургаадугаар сарын 4-5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө …
-
4 June
Налайх дүүрэгт 4,4 км авто замын шинэчлэлийн ажил явагдаж байна
Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны Төмөр замын 5 шар байшин хүртэлх 4,4 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.Тус авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж, өнгө хучилт болон ус зайлуулах хоолойн ажил дуусах шатандаа ороод байна.Удахгүй явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, шугам таталт …
-
4 June
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна. Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын …
-
4 June
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ. НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс гурван …
-
4 June
Д.Отгонзаяа: “Бэрүүд” киноны гол санаа бол элэг бүтэн амьдрал, аз жаргалтай гэр бүл
“Бэрүүд” олон ангит уран сайхны киноны ерөнхий найруулагч Д.Отгонзаяатай ярилцлаа. -Таныг “Мартагдашгүй намар 2” киноны найруулагч гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? -Манай аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Халтарын Дамдин гэж олон ч сайхан кино найруулсан хүн. Тэртээ дөч гаруй жилийн өмнө аав маань “Мартагдашгүй намар” киног хийж байсан. Би арван жилийн дараагаар …
-
4 June
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа С.Амарсайхан даргатай Нийслэлийн Онцгой комисст нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв. Энэ үеэр Татварын Ерөнхий газрын …
-
4 June
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэлээ. Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба тэргүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл