Нийслэлийн онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 99 объект байгаа бөгөөд хяналт шалгалт 42 хувьтай явагдаж байгаа юм. …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
9 June
Ц.Ганзориг: Ачаа, барааг 21 хоног тусгаарлах шийдвэр гараагүй
Зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар гадны орноос Монгол Улс руу ирэх ачаа, барааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног тусгаарлана гэх мэдээлэл тархсан. Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, Олон улсын ачаа, тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа. Засгийн газар Улсын Онцгой комиссоос албан ёсоор ийм шийдвэр гараагүй. …
-
9 June
ГХЯ: 2018-2020 онд 29 мянган дипломат паспорт хүчингүй болголоо
Гадаад харилцааны яам дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 онд нийт 29495 паспортыг хүчингүй болгожээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмаар дипломат, албан …
-
8 June
Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. …
-
8 June
АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав
АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэрээ Монгол …
-
8 June
Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна. Нийслэлд жил бүр хэдэн …
-
8 June
О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна
-БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ- Дэлхий дахиныг хамарсан “Covid-19” вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл …
-
8 June
Пакистани улсад халдварын тохиолдол 100,000 давлаа
Пакистан улсад дараалан хоёр өдөр Covid19-ийн тохиолдол 5000-аар нэмэгдсэнээро үндэсний хэмжээнд халдварын тоо ь100,000-аас давлаа. 37,000 гаруй тохиолдол Синд, Пенжаб үндэстнээс илэрсэн нь нийт ачааллын дөрөвний гурав орчим хувийг эзэлж байна. Нас барсан хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг улам нэмэгдүүлж ачааллаа дийлэхгүй байдалд хүрэх вий хэмээн болгоомжилж байна. Пакистани улсад нийт 2,032 хүн нас барсан гэж орон …
-
8 June
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал Баянгол дүүргийн I болон XXIV дүгээр хороонд байрлах Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай. Өдгөө ашиглалтад ороод 12 жил болж байгаа ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө …
-
8 June
МҮОХ: БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбоотой хамтран ажиллана
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбооны Ерөнхийлөгч Ким Жэ Хён болон БНСУ-ын Боксын хөгжлийн төвийн Дарга Ким Жү Ён нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 5-нд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОХ болон БНСУ-ын тус байгууллагууд нь спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, 2 улсын тамирчид, дасгалжуулагчид, экспертүүд …
-
8 June
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8Мөргөлдөх хэлбэрээр-5Онхолдох хэлбэрээр-1Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-2 Ноцтой зам тээврийн осол: 2020.06.06-ны өглөөний 07:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь …
-
8 June
Яармагийн эмнэлгийг эхний ээлжинд COVID-19-өөс сэргийлэх түшиц эмнэлэг болгон ашиглана
Яармагт баригдаж буй 880 өрөөтэй нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээн авах гэж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төрөх эмнэлгийн ашиглалтын өмнөх байдалтай танилцжээ. Уг эмнэлгийн барилгыг 2010 онд эхлүүлсэн бөгөөд гацаад байсан барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, хоёр жилийн өмнөөс ажлыг эрчимжүүлсэн. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд анх удаа баригдаж буй хамгийн …
-
8 June
Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна. Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд …
-
8 June
Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх байсан. Уг хэргийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 9.00 цагт хэлэлцэж өмгөөлөгчдийн хүсэлтээр 2020 оны 06 дугаар сарын 08-ыг хүртэл хойшлуулсан. Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны …
-
8 June
БНХАУ Covid19-ийн халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна
БНХАУ-ын зүүн хойд нутгийн Зилинь мужийн эрх баригчид шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зарласан халдварт өвчний аюулын дунд түгшүүрийг доод түвшинд болгож буурууллаа. Ингэснээр тус улс халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна. Тус мужийн Зилинь хотын Фэнмань дүүргийн аюулын түвшнийг өндөр түвшнээс доод, Чанъи, Чуаньин дүүргийн аюулын түвшнийг дундаас доод түвшинд болгож бууруулжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл