Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 10 June

    ЦЕГ: УИД-т гал гарснаас хойш хэргийн газарт 20 мөрдөгч ажиллаж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч объектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон …

  • 10 June

    Д.Мөнхцэцэг: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин

    Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа. -Сэтгэл гутрал гэж яг юуг хэлээд байна вэ? -Сэтгэл гутрал бол оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодид сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Биеийн хавдар гэдэгтэй адил сэтгэлийн хавдар. Эрт үед нь оношилж, эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин. -Таны хэлээд байгаа сэтгэлийн хавдрыг эрт үед оношлох чухал гэлээ. гэтэл тухайн хүн сэтгэл гутралд орсноо …

  • 10 June

    Завьт эргүүл ажиллаж эхэллээ

    Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  өнөөдрөөс зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.  “Завьт эргүүлээр” алба хаагчид 06 дугаар сарын 10-ны …

  • 10 June

    Герман улсаас АНУ-ын 9500 цэргийг гаргах тушаалыг Д. Трамп өгчээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Ангела Меркел болон Д.Трамп нарын зөрчилтэй холбоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Харин Польшийн ерөнхий сайд энэ завшааныг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн гуравны нэг орчмыг буюу 9,500 цэргийг тус улсаас …

  • 10 June

    С.Гантогоо:Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой

    “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. -Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье? – Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн …

  • 9 June

    Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад хөөрч, буух зурвас байгууллаа

    Орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг, 2019 оны 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө …

  • 9 June

    Тайваниас Монгол Улсад 200 мянган ширхэг амны хаалт хандивлав

    Тайванийн Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан Монгол Улсад 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа. ХӨСҮТ-д болсон хандив гардуулах үеэр тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Амны хаалт бол халдварт өвчнөөс уьрдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм” гээд …

  • 9 June

    Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардууллаа

    Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2020.06.09/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг …

  • 9 June

    21.7 сая төл бойжиж байна

    Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 22.6 сая буюу  72.9 хувь  нь 2020 оны эхний таван сард төллөжээ. Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн …

  • 9 June

    Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна

    Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн зургадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивын өдөр”болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм. Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг …

  • 9 June

    Д.Мөрөн: Монгол Улсад гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа. -Коронавирус дэлхий нийтээр тархсан энэ үед гадаадын иргэд эх орон руугаа буцах хүсэлгүй байна- -Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч гадаадын иргэдийн талаар яриагаа эхэлье. Хуульд зааснаар гадаадын иргэд манай хүн амын гурван хувиас хэтрэх ёсгүй. Манай улсад гадаадын хэдэн улсын хэчнээн иргэн оршин сууж байна вэ? -Монгол Улсад нийт 118 орны 19159 …

  • 9 June

    БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг одоогоор батлаагүй

     Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.    Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс …

  • 9 June

    “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” ном хэвлэгдэн гарлаа

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үед Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан “МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ” номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв. Номонд зориулан Монгол …

  • 9 June

    Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө

    2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм. 2018 онд 202.000  өрх яндан зуух …

  • 9 June

    Хүүхдүүд COVID-19-ийг ойлгоход туслах номын видео хувилбар монгол хэлээр гарлаа

    COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэл дээр гарлаа. Монгол Улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм. Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ. Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас …