Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 2 June

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

    СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын …

  • 1 June

    Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгоно

    Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг хэрэгжүүлэх тухай А/768 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баталлаа. Тус төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр …

  • 1 June

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. …

  • 1 June

    Энэтхэгт сурч буй лам хүүхдүүдийг татан авахыг үүрэг болгов

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Энэтхэг улсад шавилан сууж буй 219 ламхайг татан авах тусгай нислэгийг ойрын хугацаанд үйлдэхийг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгожээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэвлэлийн хурал хийхдээ, “Энэтхэг улсын Гоман дацанд 357 ламхай сурч байгаа. Үүнээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Хүүхдүүдийг ирсэн хойно 21 хоног тусгаарлах 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын …

  • 1 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь …

  • 1 June

    Вашингтоны Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраажээ

    Жагсагчид тавдугаар сарын 31-нд буюу өчигдөр Жорж Флойд нас барсныг эсэргүүцэж АНУ-ын Вашингтоны Цагаан ордны ойролцоо жагссан.  Хэд хэдэн газар гал түймэр гарсаны нэг нь түүхэн Гэгээн Жонны сүмийн ойролцоо, нөгөө нь цэцэрлэгт хүрээлэнгийн захад байрлах олон нийтийн байгууламжийн барилгад гарсан байна.  Вашингтоны гал түймэртэй тэмцэх газар Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраасан гэж твиттер хуудсандаа мэдэгдэв. Тус сүм нь …

May, 2020

  • 31 May

    Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ

    Эрүүл мэдийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, СЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй “Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо. Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргажээ. Төсөвт коронавирусын эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн …

  • 31 May

    Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгоно

    Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед галын шугаманд ажиллаж буй төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин ажлын хэсгийн гишүүдэд албан хаагчид зургадугаар сарын 15-н гэхэд түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг үүрэг болгоод байна. Ажлын хэсгийн гишүүд төрийн албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох …

  • 31 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 2020 оны 05 дугаар сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс …

  • 30 May

    100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

    Намдаа  зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч  олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь  АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх …

  • 30 May

    Д.Баярсайхан: ФАТФ-с өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал байлаа

    Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирус /Covid-19/-ын дэлхийн  санхүүгийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийн талаар ярилцлагаа эхлэе. Сайн байна уу. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Kорона вирусийн дэгдэлтийн дэлхийн хөрөнгийн зах зээлд үзүүлж буй нөлөөлөл нь дэлхийн санхүүгийн хямралаас хойш ажиглагдаагүй эрсдэлийг бий болгож байна. Хувьцааны үнийн хэлбэлзэл болон газрын тосны үнэ хямралын түвшинд хүрч, томоохон индексүүд энэ оны …

  • 30 May

    C. Амарсайхан: Хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй

    “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өчигдөр боллоо. Хуралдаанд “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага”-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, …

  • 30 May

    Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлөө хангажээ

    Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 29-нд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, үлдсэн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн бөгөөд сүүлийн шатны үнэлгээг газар …

  • 29 May

    Сингапур улс бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгохоор болжээ

    Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрийн тунгалаг гялгар  хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад …

  • 29 May

    Бүх аймгийн Боловсрол, соёл, урлаг, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан …