Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
7 May
Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хүндэвтэр буюу хүнд өвчтнүүдэд эрчимт эмчилгээ хийх 100 ортой эмнэлгийг дэлгэж дадлага сургууль явуулж байна
“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг, Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг дэлгээд байна. Тус эмнэлгүүд нь халдварт өвчний тархалтын үед баримтлах стандартын дагуу байгуулагдсан бөгөөд коронавируст халдвар тархсан нөхцөлд …
-
7 May
“Монголын Залуучууд Музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна
Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь 100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын …
-
7 May
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томиллоо
Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О. Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г. Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Г. Энхтайваныг томилов. …
-
7 May
Засгийн газрын шийдвэрийн талаарх залуусын хөгжилтэй постууд
Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Сошиалын тренд сэдэв У.Хүрэлсүхийн танхимын энэхүү шийдвэр байв. Цахим орчинд залуучууд хөгжилтэй байдлаар хүүхэд бүрт олгох мөнгийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэдний олонхи нь Засгийн газрын шийдвэрт эерэг хандаж байгаа нь постноос илт. Олон хүүхэдтэй эцэг, эхчүүдээс илүү …
-
7 May
Хонгилын шүүхээр хамгаалуулсан Б.Хурц УИХ-ын гишүүн болохоор улайрч байна
АН гэмт хэрэгт холбогдсон улстөрчдийн хоргодох байх, дамжин өнгөрөх дэн буудал болсоор удав. О.Магнай, Ж.Батзандан, Л.Гүндалай гээд олон улстөрч хэрэг төвөгт орооцолдож, шорон гяндангийн хаалга татахдаа хүрмэгц АН-ын гишүүн болж байсан түүхтэй. Энэ жишгээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болж, 100 саяын урьдчилгаа төлбөрөө төлжээ. УИХ-ын гишүүн болж халдашгүй дархан эрхээр халхавч хийж авахгүй …
-
7 May
Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа
МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор өөрийгөө хуульч гэж танилцуулсан Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ. Энэ талаар МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа. -МАН нэр дэвшигчдээсээ …
-
7 May
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.Улаанбаатар …
-
7 May
“The Voice of Mongolia” шоу Бямба, Ням гаригт үзэгчдийн хүртээл болно
“Монгол НD” телевиз “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу Бямба, Ням гарагт үзэгчдийн хүртээл болохоор болсон байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн дугаарт “The Knock Out” шатанд Д.Уламбаяр болон Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн хоёр, хоёр шилдэг оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шалгараад байгаа билээ. Энэ долоо хоногийн Бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг …
-
7 May
Павит Рамачандран:Хүнсний ногоо тарьж төрөлжүүлэн хөгжүүлэх нь хөдөө орон нутаг дахь иргэдэд ажлын байр бий болгох ач холбогдолтой
Төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй 40 сая ам.долларын зээлийн гэрээ болон Ядуурлыг бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа. АХБ-ыг төлөөлж тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг …
-
7 May
БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ
Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын …
-
7 May
Дадлага сургуулийн үеэр нийтийн тээврийн долоон чиглэл зогсоно
Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлагыг өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛ ЗОГСОНО Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа …
-
7 May
Гадаадад байгаа монголчуудад зориулсан “Шуурхай 119” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ
Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой …
-
7 May
“Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулахаар боллоо
Засгийн газрын өчигдрийн /2020.05.06/ хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоол”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөөр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байгаа юм. Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад …
-
7 May
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр утсаар ярив. Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл