Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 28 April

    Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг авч ирэх бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас, 05 дугаар сарын 02-нд Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг хийн иргэдээ авч ирэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд …

  • 28 April

    Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны …

  • 28 April

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа

    Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаар ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргаад байна.  Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 …

  • 28 April

    ДЭМБ: Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо 200 мянгад ойртлоо

    Дэлхий даяар Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 5000 орчмоор нэмэгдэж, 198 мянга давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 85,530 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2,878,196 болсон бол 4,982 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198,668-д хүрсэн байна. Халдварын хамгийн олон буюу 1,359,380 тохиолдол Европт бүртгэгдсэн …

  • 28 April

    Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

    Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.             Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.                Үндэсний аудитын газар нь Төрийн …

  • 28 April

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдана

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт хуралдана. Энэ удаагийн хурлаар олон улсын нислэг, галт тэрэг, хилийн боомтуудын хэсэгчилсэн хөл хорио болон 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах боломжийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон хөл хориог цаашид сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.  http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

  • 28 April

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын …

  • 28 April

    Д.Цогтбаатар: Монгол, Чех хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродскийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол …

  • 28 April

    Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргалаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалт Эх Орончдын Нэгдсэн намЭрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намИх Эв намЗон Олны …

  • 27 April

    700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар

    Английн нэгэн суурин дахь орхигдсон сүмийн доор малтлага хийх явцдаа судлаачид амьсгал хураахынхаа өмнө хосууд байсан болов уу гэлтэй хоёр хүний араг ясыг олсон байна. Учир нь араг яснууд зэрэгцээ байрлалд, 2 гар нь “атгалцсан” байдалтай байжээ. Лестерийн Археологийн Их Сургуулийн судлаачдын баг сайн дурынхны хамт араг яс олдсон газар болох Хэллетон хэмээх жижиг сууринд 4 жил хэрэгжих малтлагын төсөл дээр ажиллаж …

  • 27 April

    БОАЖЯ-ны харьяа газрууд Арцатын амны түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна. Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан. Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа учир түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны …

  • 27 April

    “МИАТ” олон улсын карго тээвэрлэлт гүйцэтгэлээ

    COVID-19 вирусний  халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа. Тэгвэл  энэ үед манай улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж, Олон Улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлжээ. “МИАТ” ТӨХК Ази-Европын …

  • 27 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК аудитын шалгалтаар зөрчилгүй гарчээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгууллаа.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 …