Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 21 April

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан автомашины зай хураагуурыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож …

  • 21 April

    Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

    Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны …

  • 21 April

    Фото сурвалжлага: БЗД-ийн 14-р хорооны Өгөөмөр захын зүүн талын орц, гарцыг нээснээр автозамын түгжрэлийг бууруулжээ

    -БЗД-ийн 14-р хорооны оршин суугчид талархал илэрхийлж байна- Хөл хорио их хотын амьдралын хэмнэлийг өөрчилжээ. Гудамж талбай сэлүүхэн. Машин тэрэг ч цөөхөн. Гэхдээ иймэрхүү дүр зураг удаан үргэлжлэхгүй. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт худалдааны томоохон төвүүд хаяа зэрэгцэн байрладаг.  Нийслэл хотын иргэд дээр нэмээд хөдөө, орон нутгийнхан бүгд л үүгээр зорчино, үйлчлүүлнэ. Түм түжигнэж, бужигнасан газар. Өнөөдөр энэ газрыг зорилоо. Хуучин …

  • 21 April

    ОБЕГ:Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

    Он гарсаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын  нутаг “Бөгтөрийн нуруу” …

  • 21 April

    С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, …

  • 21 April

    УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

    Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар  хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх …

  • 20 April

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд хороодод ажиллалаа

    Хаврын тохижилтын ажлын явц байдалтай биечлэн танилцах зорилгоор Чингэлтэй дүүргийн 15-19-р хорооны нутаг дэвсгэрт таван байршилд хийж байгаа гэр хорооллын гудамж дундах зам засвар, машин зорчдог хэсгийн замыг тэгшлэх, өгсүүр хэсэгт шинээр зам тавих боломж байгаа эсэхтэй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох …

  • 20 April

    ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ

    Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг …

  • 20 April

    Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайдад бараалхав

    Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр …

  • 20 April

    30 сая төгрөгийн шагналын сантай зураг төслийн уралдаан зарлагдлаа

    Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар …

  • 20 April

    Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг түр хаана

    Баянгол дүүргийн 20 дугаар хороонд  байрлах Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан юм байна. Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор …

  • 20 April

    Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

    Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ. Урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар …

  • 20 April

    М.Амарбаяр:“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.   Өнгөрсөн  долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн …

  • 20 April

    Т.Энхзаяа: Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хичнээн чухал болохыг бидэнд ойлгуулсан өдрүүд болж байна

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ковид-19 цар тахал яг манай хөрш орноос эхлэн гарсан. Гэсэн ч та бүхний хувьд тооцоолол, судалгааны бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар энэ ажилд маш их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа байх? -Коронавирус /Ковид-19/-ын халдварын дэгдэлт урд нь бүртгэгдэж байгаагүй, өнөөдөр шинэ буюу сэргэн …