Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020.03.15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, 7.2-т нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа. Тус ажлын хэсэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. УОК-ийн гишүүд …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
9 March
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна
УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч …
-
9 March
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг хүлээлгэн өглөө
Нийслэлийн ИТХ-аас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” баталсан. Ингэснээр хог хаягдлыг ачиж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн нэг стандартаар зохицуулахаар болсон. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Захирагчийн Ажлын Албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын …
-
9 March
“Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу нийслэлд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд тархах эрсдэлийн үнэлгээг хийж байна. Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, …
-
9 March
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын гишүүд 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т гардуулан өглөө
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ болон Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа иргэн А.Бор, А.Гантулга нар хандивын аянд нэгдлээ. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь 21 аймагт салбартай бөгөөд салбарын гишүүдийн хүрээнд “Сэтгэлийн хандив” аяныг өрнүүлсэн байна. Тус аянд нэгдсэн Хөвсгөл, Булган, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр, Архангай, Багануур, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар салбарын гишүүдээс цугларсан 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг …
-
9 March
ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн цагийн хуваарь
ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн /2020.03.09-13/ хуваарийг хүргэж байна. Энэ долоо хоногт агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас …
-
9 March
Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр /2020.03.08 / нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Хотын даргын хувиар мэндчилгээ дэвшүүлж, сарнай цэцэг бэлэглэжээ. Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, …
-
9 March
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 2020 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
7 March
“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна
Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан тус улсад туслах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөж эхэлсэн. Энэхүү дансанд цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байна. Улс төрийн намууд, төрийн …
-
7 March
Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцлоо
Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон албаны шалгалт явуулж, дүнг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тус хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд …
-
7 March
Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн цуцлагджээ
Энэтхэг улсад 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд зохион байгуулахаар товлосон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн олгох тэмцээн цуцлагджээ. Коронавируснийн халдвараас урьдчилан сэргийлж тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ноос өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” олимпын наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон бол эрэгтэйчүүдийн баг энэ тэмцээнээс эрх …
-
7 March
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны хурлын Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нар баярын мэндчилгээ ирүүлжээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэндчилгээ дэвшүүлсэн байна. Баярын мэндчилгээнүүдийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр (2020.03.06) УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, баяр хүргэлээ.Холбооны …
-
7 March
“Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа
Шинэ коронавирус буюу COVID-19 вирусийн халдвар дэгдэж, дэлхий нийтэд аюул учруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн нийт хамт олон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлаж дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх ноён Сун Шүэ Жүнь “Ди …
-
7 March
СТАТИСТИК: Монголын ААН-үүдийн 36.7 хувь нь эмэгтэй захиралтай
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой статистик мэдээлэл хүргэе. – 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1,618.2 мянга нь эмэгтэйчүүд байна. – 1.6 сая эмэгтэйн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. -Монгол эмэгтэй хүн дунджаар 26 насандаа гэрлэдэг бол таван …
-
7 March
ДЭМБ, “ASB” байгууллагынхан COVID-19-ийн эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээг сайшаалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл