Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 24 January

    Грета Тунбергийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд урив

    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа. “Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар …

  • 23 January

    “Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга …

  • 23 January

    123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд барихаар боллоо

    Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Өчигдөр буюу 01 сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээ байгуулах ёслолын …

  • 23 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэгт оролцлоо

    Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн захирагч Кайрат Келимбетов, ОХУ-ын банкир Андрей Л.Костин, Женев дэх НҮБ-ын Ерөнхий захирал Татьяна Валовая, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлага, захиргааны сургуулийн Декан Нгаайр …

  • 23 January

    “Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ

    Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-нд боллоо. “Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс …

  • 23 January

    Пассив хаус буюу Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Пассив хаус буюу Ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг …

  • 23 January

    Улсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас …

  • 23 January

    Монголын уран зохиолын цоморлог франц хэлнээ хэвлэгдлээ

    Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг  “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа. Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна. “Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд …

  • 23 January

    “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болно

    Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болохоор тогтжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэнд тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна. Nextstop.myf.mn сайтад өнөөдрийн байдлаар Нийгмийн бүтээн байгуулалтын 800 гаруй, дэд …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр …

  • 22 January

    Павит Рамачандран:Нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн …

  • 22 January

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт  боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.  Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар …

  • 21 January

    Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ

    Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь …

  • 21 January

    Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс  нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.  Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал  нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо.  Энэ сарын …