Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2019 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
7 December
Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ
БНХАУ-ын Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн ур чадварын тэмцээн 2019.11.27-12.03-ны өдрүүдэд боллоо. Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдөв. Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван …
-
7 December
“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд сайдын нэрэмжит Грант хүртлээ
Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулж, 100 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгарууллаа. Судлаачдын грантыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулж, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг …
-
7 December
Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өчигдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй …
-
7 December
Улсын хилээр 182 кг дэрвэгэр жиргэрүү гаргахыг завджээ
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор их хэмжээний нэн ховор ургамал БНХАУ руу гаргахыг завдсан хэргийг албаныхан таслан зогсоожээ. Хэргийг шалгахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 39 настай эрэгтэй Д гэгч нь өөрийн унаж явсан том оврын машины чиргүүлд 11 шуудай дэрвэгэр жиргэрүү ургамал нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
7 December
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12 031 ам метр …
-
7 December
Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын монголын хэсгийн дарга Ч.Улаан 12 дугаар сарын 6-ны өдөр БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг-т бараалхав. БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг Монгол, Вьетнамын ард түмэн хүнд хэцүү үед харилцан бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай, улс төрийн бат бэх харилцаандаа суурилан цаашид худалдаа, эдийн …
-
7 December
Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана
SONY DSC Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр /2019.12.07/ 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах ажээ. Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын …
-
7 December
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өчигдөр /2019.12.06/ болж, өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм. Тэмцээний …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд …
-
6 December
Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөх шийдвэр гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргасан Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн …
-
6 December
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдлаа
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа. Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8:30-16:30 цагийн хооронд үзлэг оношилгоонд хамруулж, шинжилгээний …
-
6 December
“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас …
-
6 December
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон
Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. – 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч” хос мэргэжлээр төгссөн. – 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион бүтээгч” …
-
6 December
“Утгын чимэг – 2019” наадмын бүтээлийг энэ сарын 15 хүртэл авна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын бүтээлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоотод хүлээн авна. “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлийг нэгдүгээр сарын 9-ний өдөр шалгаруулна гэж Зохиолчдын эвлэлээс мэдээллээ. Энэ жилийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл