Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 20 June

    Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ

    ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангиас  хоригдол  оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд нь өмнө хэд хэдэн удаа оргохоор завдаж байсан гэх мэдээлэл байна.

  • 20 June

    ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав

    Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг …

  • 20 June

    Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын …

  • 20 June

    С.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ. ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр “Өмнө нь 100 гаруй …

  • 20 June

    ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед яах вэ?

    Ойрын өдрүүдэд халуун байгаа тул иргэд наршихаас сэргийлэх нь чухал. Наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг хүргэе. Урьдчилан сэргийлэлт: Халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна. Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх Нарны малгай өмсөх, нарны …

  • 20 June

    Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

    06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө  зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 …

  • 19 June

    Шатахууны үнэ буурчээ

    Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон бөгөөд Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр …

  • 19 June

    Үерийн улмаас эвдэрсэн Арвайхээр, Мандалговь чиглэлийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засна

    Засгийн газраас өнөөдөр /2019.06.19/ гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс …

  • 19 June

    Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа.Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын …

  • 19 June

    Үе үеийн бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” энэ сарын 21-ний өдөр болно. Уг арга хэмжээний талаар нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Анх удаагаа болох гэж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн …

  • 19 June

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-нд эхэлнэ

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг дагуу ирэх долдугаар сарны 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулна.21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвуудэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын …

  • 19 June

    Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа

    Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг цуцалсан

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно. 2015 оны Ил тодын …

  • 19 June

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон учраас энэ суудал эзгүй байсан. Эл суудалд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байснаас Б.Ганбатыг ийнхүү томилжээ. Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн …

  • 19 June

    Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаажээ

    Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байсныг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна. Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР